Х.Нямбаатар: "Манайхан юм л бол байгаль орчноо хамгаална" гэсэн зарчмаар хандаж, том төслүүдийг гацаадаг. Хэрлэн-Говь, Орхон-Говь зэрэг төслүүд бүгд зогсонги байдалд орсон.
Тэрээр Энэ зун хур тунадас ихтэй байх төлөвтэй байна. Тиймээс үерийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлуудаа цаг алдалгүй хийж байгаа. Сэлбэ голын эх дээр тохируулгатай хөв цөөрөм байгуулсан. Нэмээд Сэлбэ хотын бүтээн байгуулалтын ажлын хүрээнд гол дээр 5 тунгаагуур бүхий хөв цөөрөм байгуулахаар ажиллаж байна.
Мөн Туул усан цогцолбор төслийг зайлшгүй хэрэгжүүлэх шаардлага бий. Үүнийг хийж чадвал үерийн усанд тохируулга хийж, эрсдэлийг багасгахад маш чухал нөлөө үзүүлнэ. Түүнчлэн цаашид гадаргын усаа хэрэглэх боломж бүрдэх юм.
Замын ус зайлуулах системийн тухайд өнгөрсөн хоёр жилийн хугацаанд 30 гаруй км шугам шинээр угсарсан байна. Борооны ус зайлуулах шугамыг жил бүр зогсолтгүй нэмнэ. Мөн борооны ус зайлуулах шугамд хуралдсан лаг хагшаасыг цэвэрлэх тусгай зориулалтын техниктэй болсон гэдгийг хэлье.
Бичлэгийг эндээс үзнэ үү.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна