Сүүлийн жилүүдэд орон сууцтай болох мөрөөдөл олон иргэний хувьд залилангийн хохирол болон хувирсаар байна. Албан ёсны статистикт 3759 гэх хохирогчдын тоо бий ч бодит байдал дээр үүнээс өндөр тоо байх магадлалтай байгаа юм.
Орон сууцны залилан ихэвчлэн баригдаж эхлээгүй байрыг урьдчилан худалдах, нэг орон сууцыг хэд хэдэн хүнд давхардуулан зарах, өмчлөх эрхийн бичиг баримтыг хуурамчаар үйлдэх, мөн хуурамч зуучлалын үйлчилгээ үзүүлэх хэлбэрээр үйлдэгдэж байна. Зарим тохиолдолд барилгын төсөл бүрэн зогсож, иргэдийн олон жилийн хөдөлмөрөөрөө хуримтлуулсан урьдчилгаа төлбөр эрсдэлд орох явдал ч гарсаар байна.
Энэ төрлийн зөрчил, гэмт хэрэг нэмэгдэхэд орон сууцны эрэлт өндөр, үнэ тасралтгүй өсөж буй байдал, иргэдийн мэдээлэл дутмаг байдал, мөн хяналт, зохицуулалтын сул орчин голлон нөлөөлж байгааг мэргэжилтнүүд онцолж байна. Орон сууцны үнэ өсөх тусам иргэд яаравчлан шийдвэр гаргах хандлага нэмэгдэж, үүнийг нь залилан үйлдэгчид ашиглах тохиолдол улам бүр өссөөр байна.
“Хямд үнэ”, “Тун удахгүй ашиглалтад орно”, “Сүүлчийн хэдхэн байр үлдлээ” гэх үгсийн цаана ямар эрсдэл нуугдаж байна вэ?
Орон сууцны залилан хэрхэн даамжирч, иргэдийг яаж хохироож буй талаарх мэдээллийг эндээс үзээрэй.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна