Х.Нямбаатар: Яармагийн хэрэглээний усны салбар шугамуудыг шинэчилнэ

O.Аззаяа
2026/05/15

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар ХУД-ээс НИТХ-д сонгогдсон төлөөлөгчдийн хамт тус дүүргийн 8, 23, 24 дугаар хороо буюу Яармаг орчмын иргэдтэй уулзаж байна.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Яармаг орчмын суурьшил сүүлийн жилүүдэд эрчимтэй нэмэгдэж байна. Маш олон том хотхон, хороолол баригдсан боловч барилгын компаниуд зам, сургууль, цэцэрлэг зэрэг суурь асуудлаа шийдээгүй. Нийслэлийн зүгээс сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх хүрээнд хэд хэдэн байршилд сургууль, цэцэрлэгийн барилгын ажлыг эхлүүлсэн. Мөн зарим байршилд аж ахуйн нэгжүүдтэй зөвшилцөж, сургууль, цэцэрлэгийн зориулалтаар газар чөлөөлөөд байна. Хүүхдүүдийг амьдарч буй орчиндоо, хороололдоо эрүүл, аюулгүй орчинд сурч боловсрох нөхцөлийг хангах зорилгоор бид сургуулиудыг төлөвлөөд байна. Тухайлбал энэ жил 23 дугаар хороонд нэг сургуулийг ашиглалтад оруулах гэж байна. Мөн шинэ гүүрний хажууд сургууль ашиглалтад оруулна. Цаашид бид хүн амын суурьшилд үндэслэн аль байршилд сургууль, цэцэрлэг нэмэх талаар тооцож, нэмнэ. Авто замын тухайд энэ жил нийслэл, дүүрэг, замын сангийн хөрөнгөөр ХУД-ийн хэмжээнд авто замын нийт 23 төсөл хэрэгжүүлнэ. Замын нийт урт 36.8 км байх юм. Хамгийн чухал хэрэглээний усны шугамыг стандартын дагуу тавиагүйгээс болж олон иргэд хохирч байна. Өнгөрсөн жил нийслэлээс Яармагийн гол магистрал шугамыг шинэчилж, барилга барьсан компаниудад салбар шугамуудаа мөн шинэчил гэдэг шаардлага тавьсан боловч шинэчлэхгүй байна. Иргэд зэвтэй усны асуудлаар маш их хүсэлт, шаардлага тавьдаг. Тиймээс энэ жил нийслэлээс төсөв гаргаж, салбар шугамуудыг шинэчлэх ажлыг эхлүүлнэ” гэлээ.


0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Энэ жилийн наадамд 1,024 бөх барилдана 13 цагийн өмнө
“Эрүүл мэндийг дэмжих төв”-ийг Сүхбаатар дүүрэгт ашиглалтад орууллаа 13 цагийн өмнө
Хүүхдийн амь насыг хохироосон хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ 17 цагийн өмнө
Гурван дүүрэгт цахилгаан хязгаарлана 17 цагийн өмнө
Аялал жуулчлалын бүс нутаг хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газруудыг холбосон 32 км авто замын бүтээн байгуулалт 85 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 18 цагийн өмнө
Цагаанчулуут сумын иргэд алслагдсан бүс нутгийн хөгжлийг эрчимжүүлэх шаардлагатайг онцоллоо 18 цагийн өмнө
“Төлөөлөгч- 45” : Налайх дүүргийн эдийн засгийг тэлэх бүтээн байгуулалтын ажлууд хийгдэж байна 19 цагийн өмнө
Голомт банкны кредит картаар Subscription эрхээ сунгаад 10%-ийн буцаан олголт аваарай 19 цагийн өмнө
Пара хөнгөн атлетикийн улсын аварга шалгаруулах тэмцээн боллоо 19 цагийн өмнө
Өнөөдөр ихэнх нутгаар хална 20 цагийн өмнө
Говийн бүсийн зөвлөлдөх уулзалт амжилттай болж дуусчээ Өчигдөр
Миат төхк 11 дэх удаагийн iosa шалгалтад амжилттай шалгууллаа Өчигдөр
Сэлэнгэ аймагт хорт хавдрын өвчлөл улсын дунджаас өндөр байна Өчигдөр
Б.Баттүшиг ICAPP-ийн залуучуудын жигүүрийг тэргүүлнэ Өчигдөр
Н.Номтойбаяр: УИХ-ын гишүүд, сайд дарга нарт наадмын урилга өгөхгүй Өчигдөр
Иргэд: 70 сая малтай Монголд амьдарч байж нөөцийн маханд хонож оочирлох нь гутамшигтай Өчигдөр
Засгийн газар бизнесийн орчин, ногоон эрчим хүчний хөгжлийг дэмжсэн үе шаттай ажлуудыг хэрэгжүүлж байна Өчигдөр
УИХ энэ долоо хоногт дараах асуудлыг хэлэлцэн, хаврын чуулганыг хаана Өчигдөр
Алба хаагчид 84 иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Нийслэлд +27 градус дулаан байна Өчигдөр