Ямар ажил хийснээс нь дүгнэх байх. Би уулзалтан дээр бүр бүлгээсээ зугтаагаад гарч явж байна.
Агаарын бохирдол буурсан гэж хувь хүнийхээ зүгээс бодож байгаа. Би анх өвөлжихөд маш хэцүү байсан. Тухайн үед агаарын бохирдолтой холбоотой сонсгол хүртэл зарлагдаж, Чинбүрэн гишүүний ахалсан бэлтгэл ажлын хүрээнд эрүүл мэндийн талаарх мэдээлэл, судалгаа бэлдэж эхэлж байсан.
Би дөнгөж ирээд удаагүй байхдаа хоолой хорсох зэрэг шинж тэмдэг 6 цагаас хойш мэдрэгддэг байсан. Харин энэ өвөл арай гайгүй болсон юм шиг санагдсан.
Сайн ажилласан эсэхийг би дангаараа дүгнэхгүй. Яг энэ асуудлыг ярилцаж, хэлэлцэж байгаа.”
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна