Монгол Улсын Үндсэн хууль болон Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд заасны дагуу доод шатны Засаг дарга нь хүлээсэн үүргээ хангалттай биелүүлээгүй гэж үзэн үүрэгт ажлаас нь чөлөөлж байна.
Улаанбаатар хотод хэрэгжиж буй томоохон бүтээн байгуулалтын ажлуудыг урагшлуулах асуудалд эргэлзээ байхгүй. Харин хэрэгжилтийн явцад нийгэм, иргэдээс гарч буй санал, гомдол, асуудлуудыг шалгаж тодруулах шаардлагын хүрээнд зарим ажлыг түр хугацаанд зогсоосон.
Эдгээр асуудлыг хууль, хяналтын байгууллагууд нягтлан шалгаж, гарсан дүн мэдээ болон холбогдох мэдээллийг иргэд, олон нийтэд нээлттэй тайлагнах ёстой юм.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна