Үл хөдлөх хөрөнгийн татварын талаар Засгийн газраас өргөн барьсан татварын нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд иргэд анхны орон сууцаа худалдан авч тодорхой хугацаанд өмчилсний дараа худалдахад ногдуулдаг 2 хувийн татварыг хүчингүй болгох санал тусгагдаад байна. Энэхүү саналыг иргэдийн гаргасан хүсэлт, саналд үндэслэн боловсруулж, Улсын Их Хуралд өргөн бариад байгаа бөгөөд одоогоор Төсвийн байнгын хороогоор хэлэлцэж байна. Энэ долоо хоногийн баасан гарагаас эхлэн анхны хэлэлцүүлгийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх эсэхийг шийдвэрлэх юм.
Хэрэв Улсын Их Хурал уг хуулийн төслийг дэмжвэл дараагийн шатны хэлэлцүүлгүүд үргэлжилж, эцэслэн батлагдана. Засгийн газрын өргөн барьсан татварын багц нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд нийтдээ 2.2 их наяд төгрөгийн татварын орлого иргэд болон аж ахуйн нэгжүүдийн гар дээр үлдэх тооцоо гарчээ.
Мөн үл хөдлөх хөрөнгийн тухайд тодорхой хугацаанд өмчилсөн анхны орон сууцад татварын хөнгөлөлт үзүүлэх зохицуулалтыг оруулж ирсэн нь үл хөдлөх хөрөнгийн зах зээл, иргэдийн орон сууц өмчлөх боломжийг дэмжих зорилготой гэж үзэж байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна