Тавдугаар сарын 19-нд Нийслэлийн МАН-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар нийслэлийн МАН-ын хороог тавдугаар сарын 25-нд хуралдуулах шийдвэр гаргасан. Нийслэлийн МАН-ын хорооны хурал өнөөдөр 14:00 цагт Тусгаар тогтнолын ордонд эхэлнэ.
Уг хурлаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчид нэр дэвшигчийн асуудлыг хэлэлцэнэ. Н.Учрал Ерөнхий сайд энэ сарын 16-нд Хотын даргаар ажиллаж байсан Х.Нямбаатарыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Үүнээс хойш хотын шинэ даргыг томилогдох хүртэл Б.Мөнхбат Нийслэлийн Засаг даргын орлогчийн хувиар Хотын даргын үүргийг түр орлон гүйцэтгэж байгаа билээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна