Нийслэлийн МАН-ын хорооны хуралдаан өчигдөр 76 хувийн ирцтэйгээр болж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид Б.Пүрэвдагвыг нэр дэвшүүлэхийг оролцогчдын 100 хувийн саналаар дэмжсэн. Өнөөдөр буюу 2026 оны тавдугаар сарын 26-ны өдөр НИТХ-ын ээлжит хуралдаанд нэр дэвшигчийг танилцуулж, санал хураалт явуулах юм.
Хотын даргад нэр дэвшиж буй Б.Пүрэвдагвын ХОМ-ыг танилцуулж байна
- Нийт орлого: 81.492.000
- Орон сууц, барилга байгууламж нийт дүн: 883.000.000
- Тээврийн хэрэгсэл: Жийп болон туулах чадвар өндөр, Nissan, Patrol- 1
- Тээврийн хэрэгсэл нийт дүн: 198,500,000₮
- Мал, аж ахуй: Адуу-62, Сайн үүлдрийн үхэр-46
- Мал, аж ахуй нийт дүн: 118.500.000
- Газар нийт дүн: 10.000.000
- Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл нийт дүн: 86.000.000
Боловсрол:
- 1998-2008 онд Нийслэлийн 45 дугаар сургууль,
- 2008-2012 онд МУИС-ийг Улс төр судлал мэргэжил,
- 2015-2017 онд Австралийн Ньюкастлын их сургуульд Тогтвортой хөгжлийн судалгаагаар магистр,
- 2019 онд НҮБ-ын Тогтвортой хөгжлийн хөтөлбөрт хамрагдсан.
Эрхэлсэн ажил:
- 2010-2011 онд МАН-ын Бүсийн зохицуулагч,
- 2011-2012 он МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын туслах,
- 2012-2013 онд УИХ-ын Тамгын газарт Референт,
- 2017-2018 онд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөх,
- 2018-2020 он МАН-ын Орон нутаг, намын хөгжлийн хэлтсийн дарга, 2020 оноос НИТХ-ын Төлөөлөгч,
- 2020-2021 он НАМЗХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга,
- 2021 оноос МАН-ын Намын байгуулалтын газрын дарга,
- 2024 оноос МАН-ын дэргэдэх Социал демократ Монголын залуучуудын холбооны ерөнхийлөгчөөр ажиллаж байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна