Үндсэн хуулийн цэцийн Их суудлын хуралдаан өнөөдөр 09:30 цагаас нээлттэй хуралдана. Энэ үеэр Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийг “зөвхөн нэг удаа” зургаан жилийн хугацаатай томилох тухай заалт Үндсэн хууль зөрчсөн эсэхийг хэлэлцэх юм.
Тус заалт нь 2021 онд батлагдсан Монгол Улсын шүүхийн тухай хуульд тусгагдсан бөгөөд Үндсэн хуулийн цэц өмнө нь 2016 онд ижил агуулгатай зохицуулалтыг хүчингүй болгож байсан түүхтэй.
Одоогийн Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Д.Ганзоригийг 2020 оны зургаадугаар сарын 2-нд Ерөнхийлөгч асан Х.Баттулгын зарлигаар томилж байсан бөгөөд түүний бүрэн эрхийн хугацаа ирэх зургаадугаар сарын 2-нд дуусах гэж байна.
Мөн энэ асуудалтай холбоотойгоор УИХ дахь Ардчилсан намын бүлэг Үндсэн хуулийн цэцийн дарга Г.Баясгалангийн бүрэн эрхийн хугацаа дууссанаас хойш нэг жил өнгөрсөн тул нөхөн томилгооны асуудлыг яаралтай шийдвэрлэх шаардлагатай гэж үзэн УИХ-ын дарга С.Бямбацогт болон Төрийн байгуулалтын байнгын хороонд шаардлага хүргүүлжээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна