ҮХЦ: УДШ-ийн Ерөнхий шүүгчийг “зөвхөн нэг удаа” томилно гэсэн заалтыг хүчингүй болгов
Үндсэн хуулийн цэцийн Их суудлын хуралдаан өнөөдөр болж, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн эсэх маргааныг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Тодруулбал, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 36.7 дахь хэсэгт “Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийг Улсын дээд шүүх санал болгосноос хойш Ерөнхийлөгч 14 хоногийн дотор зургаан жилийн хугацаагаар, зөвхөн нэг удаа томилно” гэж заасан байдаг. Үүнээс “...зөвхөн нэг удаа...” гэсэн хэсгийг Үндсэн хууль зөрчсөн гэж үзэн хүчингүй болгожээ.
Үндсэн хуулийн цэцийн мэдээлснээр, энэхүү зохицуулалт нь өмнө нь 2016 онд Цэцийн дүгнэлтээр хүчингүй болсон заалтыг агуулгын хувьд дахин сэргээсэн бөгөөд Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлийн хоёр дахь хэсгийг зөрчсөн гэж үзсэн байна.
Ингэснээр Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийг улируулан томилох эрх зүйн боломж бүрдэж байгаа юм.
Одоогийн Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Д.Ганзориг нь 2020 оны зургаадугаар сарын 2-нд тухайн үеийн Ерөнхийлөгч Х.Баттулга-ын зарлигаар томилогдсон бөгөөд бүрэн эрхийн хугацаа нь ирэх зургаадугаар сарын 2-нд дуусаж буй...
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна