30 метрийн гүнтэй өрмийн цооногт унасан 3 настай хүүхдийг аврахаар шуурхай ажиллаж байна
Өчигдөр 12:00 цагийн орчимд 30 метрийн гүнтэй өрмийн цооногт 3 настай хүүхэд унасан харамсалтай хэрэг гарлаа.
Хүүхэд унаснаас хойш үдээс хойш аврах ажиллагааг эхлүүлсэн бөгөөд одоогоор 5 эксковатор, 50 гаруй хүн газар дээр нь ажиллаж байгаа юм байна. Эх сурвалжийн мэдээлснээр хүүхэд одоогоор амьд байгаа юм байна.
Аврагчид ойролцоогоор 4-5 цагийн дараа хүүхдэд хүрэх боломжтой гэж үзэж байгаа бөгөөд аврах ажиллагааг цаг алдалгүй үргэлжлүүлж байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна