Ерөнхий сайд, Ерөнхийлөгчийн суудлыг УИХ-ын танхимын хойморт УИХ-ын даргын дэргэд байрлуулахгүй байх хуулийн төслийг хэлэлцэнэ. Х.Тэмүүжин нарын гишүүд санаачилсан.
УИХ-ын чуулганы хуралдааны ирц, санал хураалтын дүн, хэлэлцсэн асуудал, саналын томьёолол, тэмдэглэлийг тухайн өдөр нь ил байршуулах хуулийн төсөл хэлэлцэнэ. Д.Энхтүвшин нарын гишүүд санаачилсан.
УИХ-ын гишүүдийн ашиг сонирхлын мэдүүлгийг ил болгох хуулийн төслийг хэлэлцэнэ. Х.Баасанжаргал нарын 4 гишүүн санаачилсан.
Ерөнхий сайд Засгийн газрын гишүүнийг томилохын өмнө УИХ-д танилцуулахдаа холбогдох албан бичгийг УИХ-ын даргад хүргүүлснээс хойш ажлын 5 өдрийн дотор хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулах агуулгатай хуулийн төслийг хэлэлцэнэ. Мөн энэ хуулийн төсөлд байнгын хорооны дэмжээгүй, эсвэл дэмжсэнийг дэмжье гэж нэгдсэн хуралдаанаар санал хураалт явуулах нь буруу гэж үзээд ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААНААР шууд дэмжих, эсэхээр санал хураах агуулга тусгасан. Үүнийг М.Бадамсүрэн нарын гишүүд санаачилсан.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна