БНХАУ-ын Хонконгт болж буй 20 хүртэлх насны хөнгөн атлетикийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний 5000 метрийн төрөлд А.Цагаадай хүрэл медаль хүртлээ.
22 дахь удаагийн тивийн тэмцээнд Монгол Улсаас холын зайн төрлөөс гадна ойрын зайн саадтай төрөлд нийт таван тамирчин оролцож байна. Манай тамирчид “Алдар” спортын хорооны хөнгөн атлетикийн дасгалжуулагч, дэд хурандаа Х.Уянга, МУБИС-ийн БТС-ийн Спортын мэргэжлийн онол, арга зүйн тэнхимийн эрхлэгч Б.Нармандахын нарын удирдлага дор оролцож эхний төрлөөс хүрэл медаль хүртлээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна