Төвийн аймгууд болон говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно

O.Аззаяа
2 цагийн өмнө

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:14-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн зарим газар, баруун болон говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул болзошгүй үер ус, нөөлөг салхи, мөндөр, аянга цахилгааны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

2026 оны 06-р сарын 14-ний 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: Ихэнх нутгаар үүлшинэ. Төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн зарим газар, баруун болон говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар +16...+21 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +32...+37 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд болон зүүн хэсгээр +26...+31 градус, бусад нутгаар +21...+26 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бага зэргийн бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Өдөртөө +19...+21 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Бага зэргийн бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Өдөртөө +17...+19 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Өдөртөө +16...+18 градус дулаан байна

05 цагт Улаанбаатар: +12 градус дулаан, харьцангуй чийг 69 хувь, агаарын даралт 866 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Улаанбурхан өвчний гурван шинэ тохиолдол бүртгэгджээ 21 минутын өмнө
Төвийн аймгууд болон говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно 2 цагийн өмнө
Баян-Өлгий аймагт бүртгэгдсэн SAT-1 хэвшлийн шүлхийн нөхцөл байдалтай танилцжээ 18 цагийн өмнө
Улаанбурхан өвчний дөрвөн шинэ тохиолдол бүртгэгджээ 20 цагийн өмнө
Төрийн банк “NEOCITY” ногоон хотхон төслийг санхүүжүүлнэ 23 цагийн өмнө
3x3 энэ сарын 23-28-нд FIBA-гийн цуврал гурван тэмцээн Монголд болно 23 цагийн өмнө
С.Цэнгүүн:10 жил төгсөж байгаа хүүхдүүдээс асуугаад үз. Бүгд яаж гадагшаа явах вэ гэсэн бодолтой болсон Өчигдөр
Д.Цогтбаатар: Хөдөө аж ахуйн сайд өөрийгөө магтаад гадаад дотоод явж байна Өчигдөр
Богдхан ууланд 14 хоног зорчихгүй байхыг анхааруулж байна Өчигдөр
Өнөөдрөөс Х:8, Ч:44, Ч:14, Д:8 чиглэлийн автобусны замналд орох түр өөрчлөлт орно Өчигдөр
Улаанбаатарт 22 хэмийн дулаан байна Өчигдөр
ХХААХҮЯ нээлттэй хаалганы өдрөө ждү-ийн үзэсгэлэн худалдаатай хамтатган зохион байгуулж байна Өчигдөр
Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийг өргөн мэдүүлжээ Өчигдөр
Вашингтонд cop17 болон тал хээрийн төлөвлөгөөний талаар өндөр түвшний хэлэлцүүлэг боллоо Өчигдөр
Нэг өдөрт согтуу жолоочийн 13 зөрчил илрүүллээ 2026/06/12
18 нас хүрээгүй хүүхэд скүүтэр, мопед, суррон унахгүй байх хууль эцэслэн батлагдлаа 2026/06/12
Хадгаламжийн даатгалын корпораци АНУ-ын сангийн яамтай техникийн туслалцааны хамтын ажиллагааг албан ёсоор эхлүүллээ 2026/06/12
Шүлхий өвчний улмаас наймдугаар сарын 1-нийг хүртэл баяр наадам зохион байгуулахгүй 2026/06/12
Чуулган: Татварын багц хуулийн төслийг хэлэлцэж эхэлнэ 2026/06/12
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2026/06/12