“Сэлбэ дэд төв”-ийн орон сууцнуудын ахуйн хэрэглээний усыг зэс шугам хоолойгоор холбож шийднэ

O.Аззаяа
1 цагийн өмнө

Сэлбэ дэд төв нь нийслэлийн Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо, Чингэлтэй дүүргийн 14, 18 дугаар хорооны нутаг дэвсгэрийг хамарсан томоохон бүтээн байгуулалт юм. Энэхүү төслийг хэрэгжүүлэхийн тулд нийт 158 га газрыг чөлөөлөн, дахин төлөвлөж, инженерийн дэд бүтцийн бүрэн шийдэлтэйгээр хэрэгжүүлж байна.

Сэлбэ дэд төвд орон сууцны 113 барилга баригдахаар төлөвлөгдсөн бөгөөд одоогийн байдлаар барилгын үндсэн бүтээц нь 9 хүртэлх давхартаа орж, орон сууцны иж бүрэн цогцолбор хорооллын нийт гүйцэтгэл 32.9 хувьтай байгаа аж. Төслийн талбайд өнөөдрийн байдлаар 2067 хүн 102 машин механизм, техниктэйгээр ажиллаж байна.

Тус төсөл нь олон онцлог давуу талтай. Тухайлбал, дулааныг нь 63 МВт-ын хүчин чадал бүхий “Дамбадаржаа” цахилгаан станцаас хангах бол орон сууцнуудын хэрэглээний усыг зэс шугам хоолойгоор шийдэх төлөвлөлтийг тусгасан. Ингэснээр иргэдийн аюулгүй, эрүүл амьдрах орчныг бүрдүүлж байна. Мөн орон сууцнуудын дээвэр дээр нарны панел байрлуулж, орцны гэрэлтүүлэг, лифт зэрэг нийтийн хэрэглээний эрчим хүчийг хэмнэлттэйгээр шийдэх зэрэг нийслэлд анхдагч томоохон хэрэгцээг энэ төсөлд шингээжээ.

“Сэлбэ 20 минутын хот” төсөл нь явган алхах, дугуйгаар явах, нийтийн тээврээр зорчихыг дэмжсэнээр хувийн автомашины хамааралтай байдлыг бууруулна. Мөн байгаль орчны хувьд, 15000 нүхэн жорлонг устгаж, 12000 яндан бууснаар гэр хорооллоос үүдэлтэй агаарын бохирдол 7.7 хувиар, хөрсний бохирдол 6 хувиар буурна. Мөн тус төслийн хүрээнд гадаргын усны нөөцийн урсацыг орон зай, цаг хугацааны хүчин зүйлийг тооцон хиймэл нуур, усан сан, цөөрөм, хүнхээл байгуулан, байгаль экологийн таатай орчинг бүрдүүлнэ. 


0
angry
0
care
0
haha
0
liked
1
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ГРИЙН ГРУПП ТОП-100 ААН-ийн 47-р байрт шалгарлаа 9 минутын өмнө
Өнгөрсөн долоо хоногт 16 иргэний амь насыг авран хамгаалжээ 1 цагийн өмнө
“Улаанбаатар Амазонс” баг хоёрдугаар байр эзэллээ 1 цагийн өмнө
“Сэлбэ дэд төв”-ийн орон сууцнуудын ахуйн хэрэглээний усыг зэс шугам хоолойгоор холбож шийднэ 1 цагийн өмнө
УИХ дахь намын бүлгүүд 10.00 цагаас хуралдана 2 цагийн өмнө
Дөрвөн дүүрэгт 17:00 цаг хүртэл цахилгаан хязгаарлана 2 цагийн өмнө
Өнөөдөр Улаанбаатар хотод 60% бороотой 3 цагийн өмнө
DUUREN CUP 2026: Монголын esport-ийн шинэ авьяастнуудыг нээх боломж 23 цагийн өмнө
Улаанбурхан өвчний гурван шинэ тохиолдол бүртгэгджээ Өчигдөр
Төвийн аймгууд болон говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Баян-Өлгий аймагт бүртгэгдсэн SAT-1 хэвшлийн шүлхийн нөхцөл байдалтай танилцжээ Өчигдөр
Улаанбурхан өвчний дөрвөн шинэ тохиолдол бүртгэгджээ Өчигдөр
Төрийн банк “NEOCITY” ногоон хотхон төслийг санхүүжүүлнэ Өчигдөр
3x3 энэ сарын 23-28-нд FIBA-гийн цуврал гурван тэмцээн Монголд болно Өчигдөр
С.Цэнгүүн:10 жил төгсөж байгаа хүүхдүүдээс асуугаад үз. Бүгд яаж гадагшаа явах вэ гэсэн бодолтой болсон 2026/06/13
Д.Цогтбаатар: Хөдөө аж ахуйн сайд өөрийгөө магтаад гадаад дотоод явж байна 2026/06/13
Богдхан ууланд 14 хоног зорчихгүй байхыг анхааруулж байна 2026/06/13
Өнөөдрөөс Х:8, Ч:44, Ч:14, Д:8 чиглэлийн автобусны замналд орох түр өөрчлөлт орно 2026/06/13
Улаанбаатарт 22 хэмийн дулаан байна 2026/06/13
ХХААХҮЯ нээлттэй хаалганы өдрөө ждү-ийн үзэсгэлэн худалдаатай хамтатган зохион байгуулж байна 2026/06/12