ГРИЙН ГРУПП ТОП-100 ААН-ийн 47-р байрт шалгарлаа

O.Аззаяа
1 цагийн өмнө

Грийн Групп нь үндэсний брэндүүдийг бүтээж, дэлхийн 8 улсад экспорт хийсэн бодит амжилтаараа  Монгол Улсын ТОП-100  ААН-р шалгараад байна.  Энэ талаар “Грийн групп”-н Гүйцэтгэх захирал Б.Алтангэрэлтэй ярилцлаа.


–“Грийн групп” Монгол Улсын ТОП-100 ААН-р шалгарсанд баяр хүргэе. Та бүхэн амжилтын замналаасаа хуваалцахгүй юу?

–“Грийн групп” нь хүнс үйлдвэрлэл, худалдаа, барилга бүтээн байгуулалт, санхүү, хөрөнгө оруулалтын  чиглэлд  1200 гаруй ажилтантайгаар  үйл ажиллагаа эрхэлдэг.

 Дэлхийд хамтдаа төлөөлөх алсын харааны хүрээнд үндэсний брэндүүдийг бүтээж, олон улсын стандартад нийцсэн 30 брэндийн 600 гаруй нэр төрлийн  бараа, бүтээгдэхүүнийг  Монгол Улсын  төдийгүй дэлхийн зах зээлд амжилттай нийлүүлж байна.

Грийн групп нь нийт худалдан авалтынхаа 86 хувийг дотоодоос буюу төгрөгийн худалдан авалтыг хийж, Монгол түүхий эдийг бүтээгдэхүүн үйлдвэрлэлдээ ашиглах зорилтын хүрээнд 2000 гаруй малчин, тариаланчид, бэлтгэн нийлүүлэгчтэй  хамтран ажилладаг.

Монгол орны  нөхөн сэргээгдэх байгалийн  баялгийг эдийн засгийн эргэлтэд оруулж, ажиллаж байгаа нь бидний бахархал юм.

–Үндэсний үйлдвэрлэгчид сүүлийн жилүүдэд экспортын чиглэлд томоохон ахиц гарч байна гэж харж байгаа. Энэ талаар та сэтгэгдлээ хуваалцахгүй юу?

-Грийн групп одоогоор  дэлхийн 8 улсад амжилттай экспорт хийж байна. Цаашид БНСУ, Япон болон Зүүн Өмнөд Азийн зах зээлд байр сууриа бэхжүүлэн, Монгол брэндийн үнэ цэнэ, экспортын боломжийг улам тэлэхээр зорин ажиллаж байна.

Өнөөдрийн байдлаар 8 улсын компани “Талын Монгол” брэндийн албан ёсны дистрибьютер болох хүсэлтээ ирүүлсэн.  Мөн БНХАУ, ОХУ, Турк, Казахстан, Узбекистан, Киргизстан зэрэг оронд амжилттай экспорт хийж, Төв Азийн зах зээлд тогтвортой байр сууриа бүрдүүлэн ажиллаж байгаа.

Бид 20 гаруй жилийн хугацаанд экспортын чиглэлээр тууштай ажилласан ч олон сорилттой тулгарч ирсэн. Харин үйлдвэрлэгч, экспортлогч улс болоход чиглэсэн төрийн оновчтой  бодлого “Хүнсний хувьсгал” хөтөлбөр амжилттай хэрэгжиж, Монголын Үндэсний  Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим бизнес эрхлэгчдийн дуу хоолой болж ажиллаж байгаа нь  Монголын компаниуд олон улсын зах зээлд  өрсөлдөх боломж бүрдүүлж байгаад баяртай байна.

Монголын брэндийг бүтээлцэж, эх орныхоо хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж буй үйлдвэрлэгчид, түншүүд, харилцагчид, эрхэм хэрэглэгчид та бүхэндээ чин сэтгэлийн талархал илэрхийлье. 




0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХААН Банк "ТОП-100 аж ахуйн нэгж"-ийн 3-рт эрэмбэлэгдлээ 2 минутын өмнө
ГРИЙН ГРУПП ТОП-100 ААН-ийн 47-р байрт шалгарлаа 1 цагийн өмнө
Өнгөрсөн долоо хоногт 16 иргэний амь насыг авран хамгаалжээ 3 цагийн өмнө
“Улаанбаатар Амазонс” баг хоёрдугаар байр эзэллээ 3 цагийн өмнө
“Сэлбэ дэд төв”-ийн орон сууцнуудын ахуйн хэрэглээний усыг зэс шугам хоолойгоор холбож шийднэ 3 цагийн өмнө
УИХ дахь намын бүлгүүд 10.00 цагаас хуралдана 3 цагийн өмнө
Дөрвөн дүүрэгт 17:00 цаг хүртэл цахилгаан хязгаарлана 4 цагийн өмнө
Өнөөдөр Улаанбаатар хотод 60% бороотой 4 цагийн өмнө
DUUREN CUP 2026: Монголын esport-ийн шинэ авьяастнуудыг нээх боломж Өчигдөр
Улаанбурхан өвчний гурван шинэ тохиолдол бүртгэгджээ Өчигдөр
Төвийн аймгууд болон говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Баян-Өлгий аймагт бүртгэгдсэн SAT-1 хэвшлийн шүлхийн нөхцөл байдалтай танилцжээ Өчигдөр
Улаанбурхан өвчний дөрвөн шинэ тохиолдол бүртгэгджээ Өчигдөр
Төрийн банк “NEOCITY” ногоон хотхон төслийг санхүүжүүлнэ 2026/06/13
3x3 энэ сарын 23-28-нд FIBA-гийн цуврал гурван тэмцээн Монголд болно 2026/06/13
С.Цэнгүүн:10 жил төгсөж байгаа хүүхдүүдээс асуугаад үз. Бүгд яаж гадагшаа явах вэ гэсэн бодолтой болсон 2026/06/13
Д.Цогтбаатар: Хөдөө аж ахуйн сайд өөрийгөө магтаад гадаад дотоод явж байна 2026/06/13
Богдхан ууланд 14 хоног зорчихгүй байхыг анхааруулж байна 2026/06/13
Өнөөдрөөс Х:8, Ч:44, Ч:14, Д:8 чиглэлийн автобусны замналд орох түр өөрчлөлт орно 2026/06/13
Улаанбаатарт 22 хэмийн дулаан байна 2026/06/13