Шууд дамжуулалтыг https://www.facebook.com/profile.php?id=61589385647590...# пэйж хуудсаас үзээрэй.
Монголын esport-ийн хөгжил подвалын жижиг PC тоглоомын төвүүдээс эхэлсэн гэж хэлж болно. Тэгвэл энэ удаа PC gaming center эрхлэгчдийн дунд зохион байгуулагдах DUUREN CUP 2026 тэмцээн 2026 оны 06-р сарын 14–16-ны өдрүүдэд болж байна.
Хэдийгээр тэмцээн нь PC gaming center эрхлэгчдийн дунд зохион байгуулагдаж буй ч энэ нь цаашлаад шинээр гарч ирж буй залуу авьяастнуудыг нээн илрүүлэх, Монголын esport-ийн ирээдүйн тоглогчдод урам зориг өгөх чухал ач холбогдолтой юм.
Тус тэмцээнийг “Дүүрэн Фүүд” ХХК 10 жилийн ойн босгон дээрээ санаачлан зохион байгуулж байгаа бөгөөд нийт 10,000 ам.долларын шагналын сантай гэдгээрээ онцлогтой. Энэ нь Монголын gaming center-үүдийн дундах өрсөлдөөн, хамтын ажиллагаа, esport-ийн соёлыг нэг шат ахиулах томоохон үйл явдал болж байна.
Мөн тэмцээний онцлох оролцогчдын нэгээр Монголын CS-ийн түүхэнд өөрийн мөрөө үлдээсэн OG MONGOLZ баг нэрлэгдэж байна. Menace, ncl, Tsogoo, Machinegun, hang4u нарын бүрэлдэхүүнтэй уг баг дахин гал асаах гэж байгаа нь CS сонирхогчдын анхаарлыг ихээхэн татаж байна.
DUUREN CUP 2026 тэмцээнийг Duuren Cup пэйж хуудсаар шууд дамжуулан үзэгчдэд хүргэх бөгөөд Монголын esport сонирхогчид PC gaming center-үүдийн шилдгүүдийн өрсөлдөөнийг шууд хүлээн авч үзэх боломжтой юм.
The MongolZ дэлхийн тайзнаа Монголын нэрийг гаргаж буй энэ цаг үед дотооддоо шинэ авьяас, шинэ өрсөлдөөн, шинэ түүхийг эхлүүлэх DUUREN CUP 2026 тэмцээн esport сонирхогчдын анхаарлын төвд байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна