АИ-92 автобензиний үнэ литр тутамдаа 250-300 төгрөгөөр нэмэгдсэнтэй холбоотойгоор Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням тайлбар өгчээ.
Тэрбээр "Баяр наадмын амралтын өдрүүдэд бензин, шатахууны хангамж тасалдахгүй. Иргэд тайван амарч, зорчиж болно" хэмээн мэдэгдсэн байна.
Харин АМГТГ-ын Газрын тосны бүтээгдэхүүний хэлтсийн дарга Д.Даваабаярын мэдээлснээр, Монгол Улс шатахууныхаа 98 хувийг ОХУ-аас импортолдог бөгөөд дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ гурван сар дараалан өссөнөөс ОХУ-аас нийлүүлэх АИ-92 шатахууны үнэ 95 ам.доллараар нэмэгджээ. Үүний улмаас дотоодын жижиглэнгийн үнэ литр тутамдаа 250-300 төгрөгөөр өсөх нөхцөл бүрдсэн байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна