​ЗАЛРУУЛГА


Зариг.мн вэб сайт нь 2017 оны наймдугаар сарын 01-ны өдөр "Үндсэн хуулийн цэцийн гишүүн Н.Жанцан 4 тэрбумын хадгаламжтай" гэсэн гарчигтай мэдээллийг нийтлэсэн билээ. Энэхүү мэдээллийг нийтлэхдээ нягталж шалгалгүй, хайхрамжгүй хандсаны улмаас алдаа гаргаж, их хэмжээний хадгаламжтай мэтээр ташаарч, олон нийтэд буруу ойлголт өгсөн алдаа гаргалаа.

Үндсэн хуулийн цэцийн гишүүдийн ХОМ-ээс жилийн орлого, хадгаламжийн хэмжээг мэдээллэхдээ цэцийн гишүүн Н.Жанцангийн хадгаламжийн хэмжээ 475019,68 төгрөг байсныг 4 тэрбум хэмээн бичиж, түүнийгээ нягталж, шалгалгүй нийтэлж, тухайн хүний нэр хүндэд халдсан байна. Тиймээс Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчмын 1.9-т зааснаар "Нийтлэж, нэвтрүүлсэн мэдээлэл нь ташаа болох нь тогтоогдсон мэдээллийг нэн даруй залруулна" гэсний дагуу уншигч та бүхэнд залруулга хүргэж байна.

Ажилдаа хариуцлагагүй хандаж, бэлтгэсэн мэдээ мэдээллээ нягталж шалгаагүй сэтгүүлчид хариуцлага тооцсон болохыг үүгээр мэдэгдэж байна.

Мөн их хэмжээний хадгаламжтай мэтээр буруу мэдээлэл олон нийтэд хүргэсэн явдалдаа Үндсэн хуулийн Цэцийн гишүүн Н.Жанцангаас уучлалт хүсье.

Дахин ийм алдаа гаргахгүй гэдгээ уншигчиддаа амлаж байна.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Clean up day mongolia төсөл олон улсын шилдэг шагнал хүртлээ 10 цагийн өмнө
Шадар сайд Н.Номтойбаяр бнту-ын дотоод хэргийн сайд мустафа чифтчитэй уулзлаа 11 цагийн өмнө
“Бойнг” 787-9 өргөн биетэй онгоцыг анх удаа хүнд хэлбэрийн засвар үйлчилгээнд амжилттай орууллаа 12 цагийн өмнө
Х.Эрдэнэбулган: Өрхийн аж ахуй эрхэлдэг иргэдийг байгууллагуудтай хамтран ажиллах боломжийг өргөжүүлэх шаардлагатай 13 цагийн өмнө
Шүлхий өвчинтэй холбогдуулан Даншиг наадамд хурдан морины уралдаан, морьт харваа зохион байгуулахгүй 13 цагийн өмнө
8 объектод нэгжлэг хийж, 3 хүнийг хойшлуулшгүйгээр баривчлав 14 цагийн өмнө
Увс аймгийн Тэс суманд боом өвчнөөр хоёр иргэн өвчилжээ 14 цагийн өмнө
16 настай талийгаач охины ээж Г.Отгонтуяа УДШ-д гомдол гаргалаа 15 цагийн өмнө
САТ-1 хэв шинжийн шүлхийн вакциныг маргаашаас тарьж эхэлнэ 15 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн зүүн хагаст сэрүүхэн байна 16 цагийн өмнө
Ж.Мөнхцэцэгийн “Зээр юу зүүдэлсэн бэ” үзэсгэлэн Хаан галерейд нээгдлээ Өчигдөр
Япон улс визний хураамжаа тав дахин нэмэгдүүлэхээр болжээ Өчигдөр
1.6 сая тун вакцин хилээр нэвтэрсэн байна Өчигдөр
П.Наранбаяр: Хувийн тэтгэврийн сангаар тэтгэвэрт суухдаа чинээлэг амьдрах боломжийг бүрдүүлнэ Өчигдөр
Ө.Шижир: Бүх төрлийн тамхинд онцгой албан татвар төлөх ёстой Өчигдөр
Нөхөн сонгуулийн үр дүн: Иргэд чөлөөлье бодлогыг дэмжсэн үү? Өчигдөр
Онцгой байдлын алба хаагчид 78 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэж, 5 хүний амь насыг аварчээ Өчигдөр
Дархан-Уул аймаг: Хүүхэд нь ЭЕШ-тай өдөр эцэг, эхэд нь цалинтай чөлөө олгоно Өчигдөр
МАН, АН-ын бүлэг, ХҮН намын зөвлөл хуралдана Өчигдөр
Халуун ус хязгаарлах байршлууд Өчигдөр