НАР ХИРТЭЛТИЙГ ТРАМП ЦАГААН ОРДОНЫ БАЛКОН ДЭЭРЭЭСЭЭ СОНИРХОВ


АНУ-ын нутаг дэвсгэрт өчигдөр дорноос өрнө цэг хүртэл нийт 14 мужийг хамарсан нар хиртэлт боллоо. Энэхүү байгалийн онц содон үйл явдлыг "Америкийн агуу нар хиртэлт" хэмээн хэвлэлүүд нэрийдсэн байна. АНУ-ын нутаг дэвсгэрийн дорноос өрнө цэг хүртэл нар хиртсэн тохиолдол 99 жилийн өмнө л болж байжээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп нар хиртэлтийг Цагаан ордоныхоо хоёр давхрын балконоос эхнэр Мелани Трампынхаа хамт харсан байна. Харин Трампын охин Иванка Трамп нар хиртэлтийг харахдаа тусгай хамгаалалтын нүдний шил зүүхийг олон нийтийн сүлжээгээр идэвхтэй сануулж байлаа.

Улаанбаатарын цагаар наймдугаар сарын 22-ний шөнийн 00:48-аас 04:01 минут хүртэл Орегон, Айдахо, Монтана, Вайоминг, Небраска, Канзас, Айова, Миссури, Иллинойс, Кентукки, Теннесси, Хойд Каролина, Жоржиа, Өмнөд Каролина гэсэн АНУ-ын 14 мужаас нар хиртэлтийг харах боломжтой байснаас нарны бүтэн хиртэж, асч буй бөгж шиг болох агшинг АНУ-ын зургаан хот /Сейлем, Линкольн, Канзас-Сити, Нешвилл, Колумбиа/-д бүрэн харах боломжтой байсан гэнэ. Нарны хиртэлтийн хугацааг 1.08-2.40 минут гэж тогтоосон байна.

NASA-гаас муж, хот дахь нар хиртэлтийг харуулахаар тусгай баг ажиллуулж, асар өндөр зарлага гаргажээ. Олон сая хүн нар хиртэлтийг харахаар NASA TV-ийн цахим хуудас руу хандсан тул эхэндээ гацахад хүрсэн юм.

М.Болджин


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Намын анхан шатны байгууллагын идэвх, зохион байгуулалтад анхаарахыг хүслээ 1 цагийн өмнө
Хангайн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 2 цагийн өмнө
Дулааны талын услалтын системийг наймдугаар сарын 30-нд ашиглалтад оруулна 19 цагийн өмнө
COP17 эхлэхэд 57 хоног үлдлээ 19 цагийн өмнө
Өмнөговь аймагт 432 зөрчил илрүүлж, зарим ААН-ийн үйл ажиллагааг зогсоожээ 19 цагийн өмнө
Үнийн өсөлт улсын хэмжээнд 11.2 хувь хүрлээ 21 цагийн өмнө
Б.Сүхбат Улаанбаатарын "Их дуулга" тэмцээний хошой медальтан боллоо Өчигдөр
Ирэх даваа гарагт цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Цаг агаар: Улаанбаатарт 9 хэмийн дулаан байна Өчигдөр
С.Шаарийбуу: Амьдрал баян шүү дээ. Олон жил дотогшоо уйллаа. Өнөөдөр би гадагшаа уйлж үзлээ Өчигдөр
Дэлхийн агаарын тээвэрлэгчдийн 82 дахь удаагийн дээд хэмжээний хурал боллоо Өчигдөр
Факторингийн тухай анхдагч хуулийн төслийг санаачлан УИХ-д өргөн барихаар ажиллаж байна 2026/06/19
Номгончууд залуу малчдыг дэмжиж урамшуулахыг хүсэв 2026/06/19
Төрийн банк оюутан залуусын тогтвортой хөгжлийн төлөөх санаачилгыг дэмжин ажиллана 2026/06/19
Скүүтер, мопедоор үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагааг түр зогсоохоос өөр аргагүй нөхцөл байдал үүсээд байна 2026/06/19
Чуулган: О.Номинчимэг нарын санаачилсан “Тамхины хяналтын тухай хууль“-ийн анхны хэлэлцүүлгийг хийнэ 2026/06/19
Отгонтэнгэр хайрхны тахилгаас буцаж явсан машин онхолдож хоёр хүн нас баржээ 2026/06/19
Cu брэнд монголын волейболын спортын хөгжлийн Шинэ түүхийг бичиж байна 2026/06/19
Цаг агаар: Улаанбаатар 10 хэмийн дулаан байна 2026/06/19
(COP17) эхлэхэд 60 хоног үлдээд байна. 2026/06/18