​ЭМЭЭДЭЭ ТУСЛАХААР ХҮЙТЭН ӨВӨЛ 8 КИЛОМЕТР АЛХСАН 4 НАСТАЙ ОХИНЫГ БАЙРААР ШАГНАВ



ОХУ-ын Тува улсын алс бөглүү орших нэгэн суурингаас хүнд өвдсөн эмээдээ тусалж, хүмүүст хэл дуулгахаар дөрвөн настай охин Саглана хүйтэн өвөл Тайгаар найман километр явж, ойролцоохь тосгонд очсон явдал гарсан. Өнгөрсөн хоёрдугаар сарын 8-нд болсон энэхүү үйл явдал ОХУ-ын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд болон олон нийтийн сүлжээгээр олонтаа яригдаж, сайхан сэтгэлт эрэлхэг бяцхан охиныг олон нийт бахдан өхөөрдсөн юм. Харин түүний ээжийг буруутгах өнгө аяс байсан. Хүүхэд байтугай том хүн хүрэхийн аргагүй хол газар бяцхан охин болон өндөр настай ээжийгээ орхин хот бараадсаныг нь хүнлэг бус үйлдэл ч гэцгээжээ.

Нэг хэсэгтээ охиныг хүүхдийн амралт сувиллын газарт байлгасан юм. Бүх бие нь хүйт дааж, хөлдөх шахсан ч гэсэн охины аминд халгүй гэж эмч нар тухай үед мэдэгдэж байв.

Тэгвэл ОХУ-ын Ерөнхийлөгчийн дэргэдэх Хүүхдийн асуудал эрхэлсэн газраас Саглана охины сайхан сэтгэл, эрэлхэг үйлсийг үнэлж гэр бүлийнхэнд нь байр өгчээ. Харин түүний ээжийн тогооч мэргэжлээр сурах төлбөрийг төрөөс даахаар болсон байна.

М.Болджин


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Намын анхан шатны байгууллагын идэвх, зохион байгуулалтад анхаарахыг хүслээ 27 минутын өмнө
Хангайн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 1 цагийн өмнө
Дулааны талын услалтын системийг наймдугаар сарын 30-нд ашиглалтад оруулна 17 цагийн өмнө
COP17 эхлэхэд 57 хоног үлдлээ 17 цагийн өмнө
Өмнөговь аймагт 432 зөрчил илрүүлж, зарим ААН-ийн үйл ажиллагааг зогсоожээ 18 цагийн өмнө
Үнийн өсөлт улсын хэмжээнд 11.2 хувь хүрлээ 20 цагийн өмнө
Б.Сүхбат Улаанбаатарын "Их дуулга" тэмцээний хошой медальтан боллоо 22 цагийн өмнө
Ирэх даваа гарагт цахилгаан хязгаарлах байршлууд 23 цагийн өмнө
Цаг агаар: Улаанбаатарт 9 хэмийн дулаан байна 23 цагийн өмнө
С.Шаарийбуу: Амьдрал баян шүү дээ. Олон жил дотогшоо уйллаа. Өнөөдөр би гадагшаа уйлж үзлээ Өчигдөр
Дэлхийн агаарын тээвэрлэгчдийн 82 дахь удаагийн дээд хэмжээний хурал боллоо Өчигдөр
Факторингийн тухай анхдагч хуулийн төслийг санаачлан УИХ-д өргөн барихаар ажиллаж байна Өчигдөр
Номгончууд залуу малчдыг дэмжиж урамшуулахыг хүсэв Өчигдөр
Төрийн банк оюутан залуусын тогтвортой хөгжлийн төлөөх санаачилгыг дэмжин ажиллана Өчигдөр
Скүүтер, мопедоор үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагааг түр зогсоохоос өөр аргагүй нөхцөл байдал үүсээд байна 2026/06/19
Чуулган: О.Номинчимэг нарын санаачилсан “Тамхины хяналтын тухай хууль“-ийн анхны хэлэлцүүлгийг хийнэ 2026/06/19
Отгонтэнгэр хайрхны тахилгаас буцаж явсан машин онхолдож хоёр хүн нас баржээ 2026/06/19
Cu брэнд монголын волейболын спортын хөгжлийн Шинэ түүхийг бичиж байна 2026/06/19
Цаг агаар: Улаанбаатар 10 хэмийн дулаан байна 2026/06/19
(COP17) эхлэхэд 60 хоног үлдээд байна. 2026/06/18