СЕКСИЙН ҮЕЭР ЭРЧҮҮДИЙН НАС БАРДАГ ШАЛТГААНЫГ ТОГТООЖЭЭ


Жорж Помпидугийн нэрэмжит Европын эмнэлгийн судлаачид сексийн үеэр эрчүүд нас бардгийн гол учир шалтгааныг олсноо зарлажээ. Тэдний олж тогтоосноор бол энгэр зөрүүлж буй хамтрагч нь ичиж нэрэлхсэнээсээ болоод тэр даруй түргэн тусламж дууддаггүйгээс эрчүүдийг аврах боломж байдаггүй гэнэ.

Жилдээ дунджаар дэлхийд сексийн үеэр 50 мянган хүн нас бардаг гэсэн тооцоо байдаг. Судлаачид зүрх нь зогссон 3028 тохиолдлыг хянаж үзэхэд 246 нь биеийн идэвхтэй хөдөлгөөний үед тохиолджээ. Эдгээр 246 тохиолдлын 17 нь сексийн үеэр байж таарчээ. Мөн сексийн үеэр зүрх зогсох аюултай тулгарсан найман тохиолдлын нэгд нь л амьд үлдэж, бусдад нь амьсгал хураадаг гэсэн дундаж дүн гарсан гэнэ. Гэтэл сексээс бусад идэвхтэй хөдөлгөөний үеэр зүрх гэнэт зогсох аюул тулгарахад яг тэн хасаг буюу 50 хувьд нь амьд үлдэж чадсан байдаг аж.

Үүнээс үндэслэн сексийн үеэр хамтрагчийнх нь бие гэнэт муудахад эмэгтэйчүүд айж балмагдах юмуу ичиж нэрэлхэх байдлаасаа шалтгаалан цаг алдаж, түргэн тусламжийг энгийн үеийнхээсээ хоёр дахин урт хугацааны дараагаар дууддагийг судлаачид тогтоосон байна. Гэтэл зүрх зогсох аюулд өртсөн хүний хувьд нэг минут гэдэг амьд үлдэх боломжийг нь 10 хувиар багасгадаг аж.

М.Болджин


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Намын анхан шатны байгууллагын идэвх, зохион байгуулалтад анхаарахыг хүслээ 23 минутын өмнө
Хангайн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 1 цагийн өмнө
Дулааны талын услалтын системийг наймдугаар сарын 30-нд ашиглалтад оруулна 17 цагийн өмнө
COP17 эхлэхэд 57 хоног үлдлээ 17 цагийн өмнө
Өмнөговь аймагт 432 зөрчил илрүүлж, зарим ААН-ийн үйл ажиллагааг зогсоожээ 18 цагийн өмнө
Үнийн өсөлт улсын хэмжээнд 11.2 хувь хүрлээ 20 цагийн өмнө
Б.Сүхбат Улаанбаатарын "Их дуулга" тэмцээний хошой медальтан боллоо 22 цагийн өмнө
Ирэх даваа гарагт цахилгаан хязгаарлах байршлууд 23 цагийн өмнө
Цаг агаар: Улаанбаатарт 9 хэмийн дулаан байна 23 цагийн өмнө
С.Шаарийбуу: Амьдрал баян шүү дээ. Олон жил дотогшоо уйллаа. Өнөөдөр би гадагшаа уйлж үзлээ Өчигдөр
Дэлхийн агаарын тээвэрлэгчдийн 82 дахь удаагийн дээд хэмжээний хурал боллоо Өчигдөр
Факторингийн тухай анхдагч хуулийн төслийг санаачлан УИХ-д өргөн барихаар ажиллаж байна Өчигдөр
Номгончууд залуу малчдыг дэмжиж урамшуулахыг хүсэв Өчигдөр
Төрийн банк оюутан залуусын тогтвортой хөгжлийн төлөөх санаачилгыг дэмжин ажиллана Өчигдөр
Скүүтер, мопедоор үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагааг түр зогсоохоос өөр аргагүй нөхцөл байдал үүсээд байна 2026/06/19
Чуулган: О.Номинчимэг нарын санаачилсан “Тамхины хяналтын тухай хууль“-ийн анхны хэлэлцүүлгийг хийнэ 2026/06/19
Отгонтэнгэр хайрхны тахилгаас буцаж явсан машин онхолдож хоёр хүн нас баржээ 2026/06/19
Cu брэнд монголын волейболын спортын хөгжлийн Шинэ түүхийг бичиж байна 2026/06/19
Цаг агаар: Улаанбаатар 10 хэмийн дулаан байна 2026/06/19
(COP17) эхлэхэд 60 хоног үлдээд байна. 2026/06/18