БҮРГЭДИЙГ БАЙГАЛЬД НЬ ЭРГҮҮЛЭН ТАВИХ ЁСЛОЛ БОЛНО


Бүргэдийн тоо толгойг өсгөх, бүргэдээр ан хийх уламжлалыг хэвээр нь хадгалах зорилготой бүргэдийг байгальд нь эргүүлэн тавих ёслолыг монголчууд анх удаагаа зохион байгуулах гэж байна. Энэхүү ёслолын ажиллагаа есдүгээр сарын 24-ний өдөр Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын "Алмакөк" толгойд болох бөгөөд Баян-Өлгий аймгийн Нутгийн зөвлөлийн дэргэдэх "Алмакөк" бүргэдчдийн холбооны 40 гаруй гишүүн оролцох ажээ.

Баруун хязгаар тэр дундаа Казах түмний уламжлалт "Бүргэдийн баяр" жил бүр хүрээгээ тэлж, гадаад дотоодын жуулчдын сонирхлыг ихээр татахын хэрээр түүнийг дагасан олон сөрөг үр дагаврууд гарах болсон байна. Тухайлбал, өмнө нь ихэнхдээ эм бүргэдийг барьж, удаан хугацаагаар гаршуулдаг байсан бол сүүлийн үед зарим хүмүүс эрэгчин бүргэдийг жуулчдад харуулж, сонирхуулах зорилгоор ашигладаг болсон нь бүргэдийн тоо толгой өсөх боломжийг хязгаарлаж, бүргэдийг гаршуулж сургах үндсэн уламжлал алдагдахад хүргээд байгаа аж. Тиймээс "Алмакөк" бүргэдчдийн холбооныхон дөрвөөс дээш жил гаршуулсан эр бүргэдийг эргүүлэн тавих, ашгийн бус үйл ажиллагааг санаачлан анх удаагаа ийнхүү хэрэгжүүлэхээр болсон байна.

Энэхүү арга хэмжээг жил бүр зохион байгуулах юм байна. Тус арга хэмжээний хөтөлбөрийг толилуулъя.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно 34 минутын өмнө
​ Шинэ хоршоо хөдөлгөөнд хамрагдсан малчид улсын төсөвт 500 гаруй сая төгрөгийн татварын орлого төвлөрүүлсэн байна 13 цагийн өмнө
Имарт (Скай Хайпермаркет ХХК) Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжээр дахин шалгарлаа 16 цагийн өмнө
Элчин сайдын яам, дипломат төлөөлөгчийн газрын байр, түүний ойр орчимд дрон нисгэхийг хориглоно 17 цагийн өмнө
Ой, хээрийн гал түймэртэй тэмцэх, шуурхай хариу арга хэмжээ авахад шаардлагатай 6,7 тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргана 17 цагийн өмнө
“Шунхлай" группийн 8 компани “ТОП-100” ААН-ээр шалгарч өмнөх амжилтаа бататгав 18 цагийн өмнө
Т.Аубакир: Тэтгэврийн зээлийг 100 хувь олгох шийдвэрийг өнөөдөр гаргалаа 18 цагийн өмнө
Танилц: Үндэсний их баяр наадмын хөтөлбөр 19 цагийн өмнө
Улаанбурхан өвчний 902 тохиолдол гэрээр эмчлүүлж байна 19 цагийн өмнө
Тайзанд даруулсан хүүхдүүд болон нэг иргэн хөнгөн гэмтжээ 20 цагийн өмнө
137,740 өрх үерт өртөх эрсдэлтэй байна 20 цагийн өмнө
МИАТ ТӨХК Шанхай чиглэлийн нислэгээ нээлээ 22 цагийн өмнө
Нийт нутгийн 51 хувь гантай, гандуу байна 23 цагийн өмнө
Унадаг дугуйтай бага насны хүүхэд ачааны машинд дайруулж амь насаа алджээ Өчигдөр
Засгийн газар ээлжит бусаар хуралдана Өчигдөр
​Дундговь, Өвөрхангай аймагт газар хөдөлсөн байна Өчигдөр
Улаанбаатарт бага зэргийн бороо орно Өчигдөр
MONGOLIA FASHION WEEK- 2025: Хувцас үйлдвэрлэл, загварын салбарын алсын харааг хамтдаа тодорхойлъё Өчигдөр
Сонгинохайрхан дүүрэг Вонжу хоттой хамтран ажиллана Өчигдөр
Баруун бүсийн эрчим хүчний есөн компанийг нэгтгэж дөрөв болголоо Өчигдөр