НИЙСЛЭЛД БАЙГАА МАЛЫГ НҮҮЛГЭН ШИЛЖҮҮЛЭХ АЖЛЫГ ХОЁР САРДАА БАГТААН ХИЙХЭЭР БОЛОВ


Нийслэлийн Онцгой комиссын Хүн, мал амьтны гоц халдварт өвчний үед ажиллах шуурхай ажлын хэсгийн 6 дугаар хурал өчигдөр 16.00 цагт хуралджээ. Уг хуралдаанаар Нийслэлийн Засаг даргын 2017 А/592 дугаар захирамжийн хэрэгжилт, Улаанбаатар хотын суурьшлийн бүсээс мал амьтныг гаргах, зөвшөөрсөн бүс рүү нүүлгэн шилжүүлэх ажлын явцын талаар мэдээлэл хийж, нийслэлийн Онцгой комиссын шуурхай ажлын хэсгийн дарга Ж.Батбаясгалан холбогдох байгууллага, албан тушаалтанд үүрэг чиглэл өгсөн байна.

Засаг даргын захирамжийн дагуу байгуулагдсан ажлын хэсгийн ахлагч, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөрийн танилцуулснаар ажлын хэсэг нийслэлийн 5 дүүргийн нутаг дэвсгэрийн 600 гаруй малчидтай уулзсан байна. Тэрбээр хэлэхдээ "Ажлын хэсэг байгуулагдахад хориглосон бүсэд нийт 602 өрхийн 16 мянга 704 толгой мал байсан. Үүнээс 2987 малыг зөвшөөрлийн бүс болон хөдөө орон нутаг руу шилжүүллээ. Тухайлбал, Булган аймаг руу 700 гаруй, Сэлэнгэ аймаг руу 600 гаруй, Төв аймаг руу 1000 гаруй малыг нүүлгэн шилжүүлсэн. 1000 гаруй малыг хүнсэнд худалдан борлуулж, 170 үхрийг шүлхийн голомтод байсан учраас устгасан." гэлээ. Нийслэлийн хэмжээнд мал, амьтан тэжээхийг зөвшөөрсөн 11 байршил байгаа бөгөөд нийт 2061 га газарт 1550-2450 иргэн суурьших боломжтойг Нийслэлийн Газрын албаны дарга Э.Болорчулуун хэллээ.

Нийслэлийн онцгой комиссын Хүн, мал амьтны гоц халдварт өвчний үед шуурхай ажиллах ажлын хэсгийн дарга, Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан хурлын төгсгөлд хэд хэдэн үүрэг даалгавар өглөө. Тухайлбал,

- Хориглосон бүс дэх мал, амьтныг 9, 10 дугаар сард багтан зөвшөөрлийн бүс рүү нүүлгэн шилжүүлэхийг уг ажлыг зохион байгуулах ажлын хэсэгт,

- Нүүлгэн шилжүүлэх ажилтай холбоотойгоор гэмт хэрэг, зөрчил гарахаас урьдчилан сэргийлэхийг Нийслэлийн Цагдаагийн газарт,

- Нүүлгэх ажилтай холбоотойгоор тооцоо судалгаанд үндэслэн зардлын тогтоож, Нийслэлийн Засаг даргын Нөөц хөрөнгөөс эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр гаргахыг НЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтсийн даргад,

- Нийслэлд байгаа мал, амьтныг халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэхийг Нийслэлийн Мал эмнэлгийн газарт,

- Малыг эрүүлжүүлэх, урьдчилан сэргийлэх ажил, мал эмнэлгийн үйлчилгээнд хяналт тавихыг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт,
- Нүүх бололцоотой байршлын талаарх мэдээллийг иргэдэд өгч ажиллахыг Нийслэлийн Газрын албанд,

- Мал бүхий иргэдийн шилжилт хөдөлгөөнийг шуурхай зохион байгуулахыг Нийслэлийн Улсын бүртгэлийн газарт тус тус даалгалаа


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Clean up day mongolia төсөл олон улсын шилдэг шагнал хүртлээ 1 цагийн өмнө
Шадар сайд Н.Номтойбаяр бнту-ын дотоод хэргийн сайд мустафа чифтчитэй уулзлаа 2 цагийн өмнө
“Бойнг” 787-9 өргөн биетэй онгоцыг анх удаа хүнд хэлбэрийн засвар үйлчилгээнд амжилттай орууллаа 3 цагийн өмнө
Х.Эрдэнэбулган: Өрхийн аж ахуй эрхэлдэг иргэдийг байгууллагуудтай хамтран ажиллах боломжийг өргөжүүлэх шаардлагатай 4 цагийн өмнө
Шүлхий өвчинтэй холбогдуулан Даншиг наадамд хурдан морины уралдаан, морьт харваа зохион байгуулахгүй 5 цагийн өмнө
8 объектод нэгжлэг хийж, 3 хүнийг хойшлуулшгүйгээр баривчлав 5 цагийн өмнө
Увс аймгийн Тэс суманд боом өвчнөөр хоёр иргэн өвчилжээ 6 цагийн өмнө
16 настай талийгаач охины ээж Г.Отгонтуяа УДШ-д гомдол гаргалаа 6 цагийн өмнө
САТ-1 хэв шинжийн шүлхийн вакциныг маргаашаас тарьж эхэлнэ 6 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн зүүн хагаст сэрүүхэн байна 7 цагийн өмнө
Ж.Мөнхцэцэгийн “Зээр юу зүүдэлсэн бэ” үзэсгэлэн Хаан галерейд нээгдлээ 22 цагийн өмнө
Япон улс визний хураамжаа тав дахин нэмэгдүүлэхээр болжээ 23 цагийн өмнө
1.6 сая тун вакцин хилээр нэвтэрсэн байна 23 цагийн өмнө
П.Наранбаяр: Хувийн тэтгэврийн сангаар тэтгэвэрт суухдаа чинээлэг амьдрах боломжийг бүрдүүлнэ Өчигдөр
Ө.Шижир: Бүх төрлийн тамхинд онцгой албан татвар төлөх ёстой Өчигдөр
Нөхөн сонгуулийн үр дүн: Иргэд чөлөөлье бодлогыг дэмжсэн үү? Өчигдөр
Онцгой байдлын алба хаагчид 78 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэж, 5 хүний амь насыг аварчээ Өчигдөр
Дархан-Уул аймаг: Хүүхэд нь ЭЕШ-тай өдөр эцэг, эхэд нь цалинтай чөлөө олгоно Өчигдөр
МАН, АН-ын бүлэг, ХҮН намын зөвлөл хуралдана Өчигдөр
Халуун ус хязгаарлах байршлууд Өчигдөр