​ЗАМ ТАЛБАЙД ХУДАЛДАА ХИЙХ НЬ ХУУЛИАР ХОРИОТОЙ ГЭЖЭЭ


Баянгол дүүргийн 3,4-р хороолол болон Хархорин захын гадаа талбайд зөвшөөрөлгүй ил задгай худалдаа эрхэлж буй иргэдийг нүүлгэн шилжүүлж нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлсөн. Энэ дагуу худалдаа эрхлэгчид Баянгол дүүргийн Засаг Дарга С.Одонтуяа, Засаг Даргын орлогч Э.Батбилэг, Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн дарга Х.Мөнхзул нартай уулзсан байна. Худалдаа эрхлэгчид худалдаа үйлчилгээгээ хуучин байршилдаа хийх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн бөгөөд нийтийн эзэмшлийн зам талбайд худалдаа хийхийг хуулиар хориглосон учир боломжгүй болохыг дүүргийн удирдлагууд тайлбарлалаа.

Харин Хорооллын Корал төв, Ачлал, Апекс төвүүд, Барс-2 захын нийт 155 лангууг хямд үнээр түрээслэх боломжтой байгааг дүүргийн Иргэдэд үйлчлэх төвөөс судалгаа хийж танилцуулсан байгаа.Тиймээс байршлаа сонгоод худалдаагаа хийх бүрэн боломжтой гэдгийг хэллээ. Түүнчлэн тухайн хүмүүсийн мэдлэг боловсролд тохирсон ажлын байруудыг санал болгож, ажил хийх хүсэлтэй худалдаа эрхлэгчдийг зуучлах боломжтой гэв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Clean up day mongolia төсөл олон улсын шилдэг шагнал хүртлээ 2 цагийн өмнө
Шадар сайд Н.Номтойбаяр бнту-ын дотоод хэргийн сайд мустафа чифтчитэй уулзлаа 3 цагийн өмнө
“Бойнг” 787-9 өргөн биетэй онгоцыг анх удаа хүнд хэлбэрийн засвар үйлчилгээнд амжилттай орууллаа 4 цагийн өмнө
Х.Эрдэнэбулган: Өрхийн аж ахуй эрхэлдэг иргэдийг байгууллагуудтай хамтран ажиллах боломжийг өргөжүүлэх шаардлагатай 5 цагийн өмнө
Шүлхий өвчинтэй холбогдуулан Даншиг наадамд хурдан морины уралдаан, морьт харваа зохион байгуулахгүй 5 цагийн өмнө
8 объектод нэгжлэг хийж, 3 хүнийг хойшлуулшгүйгээр баривчлав 6 цагийн өмнө
Увс аймгийн Тэс суманд боом өвчнөөр хоёр иргэн өвчилжээ 6 цагийн өмнө
16 настай талийгаач охины ээж Г.Отгонтуяа УДШ-д гомдол гаргалаа 7 цагийн өмнө
САТ-1 хэв шинжийн шүлхийн вакциныг маргаашаас тарьж эхэлнэ 7 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн зүүн хагаст сэрүүхэн байна 8 цагийн өмнө
Ж.Мөнхцэцэгийн “Зээр юу зүүдэлсэн бэ” үзэсгэлэн Хаан галерейд нээгдлээ 22 цагийн өмнө
Япон улс визний хураамжаа тав дахин нэмэгдүүлэхээр болжээ 23 цагийн өмнө
1.6 сая тун вакцин хилээр нэвтэрсэн байна Өчигдөр
П.Наранбаяр: Хувийн тэтгэврийн сангаар тэтгэвэрт суухдаа чинээлэг амьдрах боломжийг бүрдүүлнэ Өчигдөр
Ө.Шижир: Бүх төрлийн тамхинд онцгой албан татвар төлөх ёстой Өчигдөр
Нөхөн сонгуулийн үр дүн: Иргэд чөлөөлье бодлогыг дэмжсэн үү? Өчигдөр
Онцгой байдлын алба хаагчид 78 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэж, 5 хүний амь насыг аварчээ Өчигдөр
Дархан-Уул аймаг: Хүүхэд нь ЭЕШ-тай өдөр эцэг, эхэд нь цалинтай чөлөө олгоно Өчигдөр
МАН, АН-ын бүлэг, ХҮН намын зөвлөл хуралдана Өчигдөр
Халуун ус хязгаарлах байршлууд Өчигдөр