​НҮҮРС ТЭЭВРИЙН МАШИНУУД МАЛЫН БЭЛЧЭЭР ТАЛХАЛЖ ЭХЭЛЛЭЭ


Манай улс Хятадаас орж ирж байгаа бараа бүтээгдэхүүнд хориг тавьж эхэлснээр урд хөрш хил гаалиа чангатгаад багагүй хугацаа өнгөрчээ. Тухайлбал, нүүрс тээвэрлэлтийн тухайд урьд нь өдөрт 1000 гаруй нүүрс тээвэрлэгч автомашиныг хилээр нэвтрүүлдэг байсан бол одоо өдөрт 300 автомашиныг л татаж байгаа аж. Өмнө нь 1000 гаруй автомашиныг татдаг байхад цаана нь 10 гаруй километрын цуваа үлддэг байсан бол одоо энэ тоо хэд дахин нэмэгдээд байгааг аж. Өөрөөр хэлбэл, нүүрс тээвэрлэлтийн нэг автомашиныг хилээр нэвтрүүлэхийн тулд жолооч нар нь Гашуун сухайтын боомт дээр 10-15 хоног дугаарлах нь хэвийн үзэгдэл болсон байна. Үүнтэй холбоотойгоор цувааны урдуур орох гэсэн жолооч нар хулгайн зам гаргаж, малын бэлчээрийг талхалхаас гадна ноцтой зам тээврийн ослууд ихээр гаргаж байгааг нутгийн иргэд бидэнд мэдээллээ.

Өнгөрсөн долоо хоногийн сүүлээр хулгайн замаар нүүрс тээвэрлэж байсан автомашин гурван тэмээг дайрсан хэрэг гарчээ.

Уг нь Говийн зам ХХК-ийн тавьсан Цогтцэцийгээс Цагаан хад хүрэх замаар нүүрс тээвэрлэх учиртай атал жолооч нар одоо Оюутолгой ХХК-ийн баяжмал тээвэрлэлтийн замаар тээвэрлэж эхэлсэн байна.

Энэхүү байдлыг тус компаниас таслан зогсоохын тулд Оюутолгойн зүүн хаалган дээр пост гаргасан аж. Гэтэл одоо постыг тойрч, цаад талынх нь шороон замаар тойрч малчны хотоор дайран өнгөрч, Оюутолгойн баяжмал тээвэрлэлтийн зам руу нийлж, тээвэрлэлт хийснээс ийм эмгэлнэлт осол болжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Clean up day mongolia төсөл олон улсын шилдэг шагнал хүртлээ 2 цагийн өмнө
Шадар сайд Н.Номтойбаяр бнту-ын дотоод хэргийн сайд мустафа чифтчитэй уулзлаа 3 цагийн өмнө
“Бойнг” 787-9 өргөн биетэй онгоцыг анх удаа хүнд хэлбэрийн засвар үйлчилгээнд амжилттай орууллаа 5 цагийн өмнө
Х.Эрдэнэбулган: Өрхийн аж ахуй эрхэлдэг иргэдийг байгууллагуудтай хамтран ажиллах боломжийг өргөжүүлэх шаардлагатай 5 цагийн өмнө
Шүлхий өвчинтэй холбогдуулан Даншиг наадамд хурдан морины уралдаан, морьт харваа зохион байгуулахгүй 6 цагийн өмнө
8 объектод нэгжлэг хийж, 3 хүнийг хойшлуулшгүйгээр баривчлав 6 цагийн өмнө
Увс аймгийн Тэс суманд боом өвчнөөр хоёр иргэн өвчилжээ 7 цагийн өмнө
16 настай талийгаач охины ээж Г.Отгонтуяа УДШ-д гомдол гаргалаа 7 цагийн өмнө
САТ-1 хэв шинжийн шүлхийн вакциныг маргаашаас тарьж эхэлнэ 7 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн зүүн хагаст сэрүүхэн байна 9 цагийн өмнө
Ж.Мөнхцэцэгийн “Зээр юу зүүдэлсэн бэ” үзэсгэлэн Хаан галерейд нээгдлээ 23 цагийн өмнө
Япон улс визний хураамжаа тав дахин нэмэгдүүлэхээр болжээ Өчигдөр
1.6 сая тун вакцин хилээр нэвтэрсэн байна Өчигдөр
П.Наранбаяр: Хувийн тэтгэврийн сангаар тэтгэвэрт суухдаа чинээлэг амьдрах боломжийг бүрдүүлнэ Өчигдөр
Ө.Шижир: Бүх төрлийн тамхинд онцгой албан татвар төлөх ёстой Өчигдөр
Нөхөн сонгуулийн үр дүн: Иргэд чөлөөлье бодлогыг дэмжсэн үү? Өчигдөр
Онцгой байдлын алба хаагчид 78 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэж, 5 хүний амь насыг аварчээ Өчигдөр
Дархан-Уул аймаг: Хүүхэд нь ЭЕШ-тай өдөр эцэг, эхэд нь цалинтай чөлөө олгоно Өчигдөр
МАН, АН-ын бүлэг, ХҮН намын зөвлөл хуралдана Өчигдөр
Халуун ус хязгаарлах байршлууд Өчигдөр