ХЭН ЮУ ХЭЛЭВ


Ерөнхийлөгч Х.Баттулга: Аль нэг намын дотоод асуудлаас шалтгаалан Засгийн газрын ажил саатах учиргүй


Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-д ээлжит бус чуулганыг яаралтай хуралдуулж, Ерөнхий сайдыг томилж, Засгийн газрыг эмхлэн байгуулах шаардлагатай байгаа тухай албан бичиг илгээсэн юм.

Тэрбээр "Монгол Улсын Их Хурлын ээлжит бус чуулган хуралдаж Засгийн газрыг бүрэн бүрэлдэхүүнээр нь огцруулснаас хойш найм хоног өнгөрлөө.

Намрын ургац хураалтын ажлыг эрчимжүүлэх, өвөлжилтийн бэлтгэл хангах, нийслэлд гарсан мал, амьтны гоц халдварт шүлхий өвчний тархалтыг яаралтай зогсоох, 2018 оны улсын төсвийг хэлэлцэж эхлэх зэрэг хариуцлагатай цаг үед Монгол Улс үүрэг гүйцэтгэгч Засгийн газартай байгаа нь төрийн ажил цалгардах, нийгэм, эдийн засагт сөрөг үр дагавар авчрах тул ээлжит бус чуулганыг нэн даруй хуралдуулж шинэ Ерөнхий сайдыг томилж, Засгийн газрыг эмхлэн байгуулах шаардлагатай байна.

Иймд Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин долдугаар зүйлийн 3, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16,3-т тус тус заасны дагуу Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг нэн даруй буюу 2017 оны 9 дүгээр сарын 18-наас 22-ны өдрүүдэд хуралдуулах саналтай байна.

Аль нэг намын дотоод ажил, асуудлаас шалтгаалан Монгол Улсын Их Хурал, Засгийн газрын ажил саатах учиргүй тул дурьдсан хугацаанд ээлжит бус чуулганыг товлон зарлана уу" гэжээ.

АН-ын дарга С.Эрдэнэ: "Бялуу, суудлаа хуваалцаж байгаа юм шиг" чимээ аниргүй байх шаардлага байхгүй


Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт, өвөлжилтийн бэлтгэл ажил, жил бүр улиг болтол яригддаг утаа, хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажил хангалтгүй байгаа, хот тойрсон мал амьтны гоц халдварт шүлхий гээд нийгэм, эдийн засгийн маш олон тулгамдсан асуудлууд байна.

Ерөнхий сайдыг огцруулаад УИХ-ын тогтоол гарсан тохиолдолд дараагийн Ерөнхий сайдыг үүрэг гүйцэтгэгчийг томилж, Засгийн газрыг эзэнтэй болгодог жишиг байсан. Гэвч үүнийг эвдсэн тогтоолыг УИХ-аас гаргаад байна.

Үндсэн хуульд, Ерөнхий сайдыг огцруулсан бол дараагийн ерөнхий сайдыг үүрэг гүйцэтгэгчээр томилдог заалтууд байдаг. Нэгэнт явах хүнээр Засгийн газрын асуудлыг хариуцуулаад явах нь зохимжгүй гэж харж байгаа юм. Тиймээс АН-ын бүлэг хуралдаад МАН-ын бүлэгт нэн яаралтай Ерөнхий сайдын асуудлыг шийдэх тухай шаардлагыг өгсөн байгаа.

Эрх баригч нам Засгийн газраа огцруулчихаад дараагийн засгийн газрын асуудалд ач холбогдол өгөхгүй "бялуу, суудлаа хуваалцаж байгаа юм шиг" чимээ аниргүй байна. Чимээ аниргүй байх шаардлага байхгүй. Хэдэн ч засгийн газар байгуулж, огцруулсан эрх нь МАН-ын бүлэгт байгаа. Тиймээс нэн яаралтай дараагийн засгийн газрыг эмхлэн зохион байгуулах ажлыг түргэсгэж, нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлуудаа шийдвэрлэх хэрэгтэй байна.

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар:Намын бага хурлыг хүлээх л үлдэж байна


Нэгэнт УИХ-ын ээлжит бус чуулганы хуралдаанаар засгийн газрыг огцруулах тогтоол гарсан учраас МАН бага хурлаараа дараагийн Засгийн газрыг эмхлэн зохион байгуулах, ерөнхий сайдаар томилох хүнээ тодорхой болгох шаардлагатай. УИХ-д олонх болсон нам эвсэл ерөнхий сайдыг дэвшүүлэх эрх зүйн үндэслэл бий. Тиймээс намын шийдвэр гаргах байгууллагаас нэр дэвшүүлсэн хүнийг УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаанаараа хэлэлцэн, УИХ-ын нэгдсэн чуулганд оруулж, 30 дахь Ерөнхий сайдыг томилох процесс явагдана гэж харж байна.

Тэгэхээр дараагийн Ерөнхий сайдын асуудал бол МАН-ын бага хурлын дараа л яригдах асуудал. Намын дүрэмд бага хурлаасаа Ерөнхий сайдыг тодруулах заалт бий. Тиймээс намын бага хурлыг л хүлээх үлдэж байна. УИХ-ын гишүүдийг чуулганы чөлөөт цагаар хотод байх чиглэл өгсөн байгаа. Нийгэм, эдийн засгийн хүндрэлтэй үед ээлжит бус чуулганыг хэзээ ч зарлаж болзошгүй байгаа.

УИХ-ын гишүүн С.Жавхлан: Түрүүчийн Засгийн газрын хэдэн нөхөд шиг хүмүүсийг гаргаж ирвэл тэвчихгүй


Дараагийн Засгийн газрын томилгоог 10 хоногийн дотор хийх хэрэгтэй. Өвөлжилтийн бэлтгэл ажил эд өрнөж байгаа энэ цаг үед намын эрх ашиг, хэрүүлийн бузартаа шигдээд эх оронч биш, түрүүчийн Засгийн газрын хэдэн нөхөд шиг хүмүүсийг гаргаж ирвэл тэвчихгүй шүү, тэмцэх болно. Миний ард Монголын ард түмэн байгаа.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Clean up day mongolia төсөл олон улсын шилдэг шагнал хүртлээ 3 цагийн өмнө
Шадар сайд Н.Номтойбаяр бнту-ын дотоод хэргийн сайд мустафа чифтчитэй уулзлаа 4 цагийн өмнө
“Бойнг” 787-9 өргөн биетэй онгоцыг анх удаа хүнд хэлбэрийн засвар үйлчилгээнд амжилттай орууллаа 5 цагийн өмнө
Х.Эрдэнэбулган: Өрхийн аж ахуй эрхэлдэг иргэдийг байгууллагуудтай хамтран ажиллах боломжийг өргөжүүлэх шаардлагатай 6 цагийн өмнө
Шүлхий өвчинтэй холбогдуулан Даншиг наадамд хурдан морины уралдаан, морьт харваа зохион байгуулахгүй 7 цагийн өмнө
8 объектод нэгжлэг хийж, 3 хүнийг хойшлуулшгүйгээр баривчлав 7 цагийн өмнө
Увс аймгийн Тэс суманд боом өвчнөөр хоёр иргэн өвчилжээ 8 цагийн өмнө
16 настай талийгаач охины ээж Г.Отгонтуяа УДШ-д гомдол гаргалаа 8 цагийн өмнө
САТ-1 хэв шинжийн шүлхийн вакциныг маргаашаас тарьж эхэлнэ 8 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн зүүн хагаст сэрүүхэн байна 9 цагийн өмнө
Ж.Мөнхцэцэгийн “Зээр юу зүүдэлсэн бэ” үзэсгэлэн Хаан галерейд нээгдлээ Өчигдөр
Япон улс визний хураамжаа тав дахин нэмэгдүүлэхээр болжээ Өчигдөр
1.6 сая тун вакцин хилээр нэвтэрсэн байна Өчигдөр
П.Наранбаяр: Хувийн тэтгэврийн сангаар тэтгэвэрт суухдаа чинээлэг амьдрах боломжийг бүрдүүлнэ Өчигдөр
Ө.Шижир: Бүх төрлийн тамхинд онцгой албан татвар төлөх ёстой Өчигдөр
Нөхөн сонгуулийн үр дүн: Иргэд чөлөөлье бодлогыг дэмжсэн үү? Өчигдөр
Онцгой байдлын алба хаагчид 78 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэж, 5 хүний амь насыг аварчээ Өчигдөр
Дархан-Уул аймаг: Хүүхэд нь ЭЕШ-тай өдөр эцэг, эхэд нь цалинтай чөлөө олгоно Өчигдөр
МАН, АН-ын бүлэг, ХҮН намын зөвлөл хуралдана Өчигдөр
Халуун ус хязгаарлах байршлууд Өчигдөр