​"ЭРҮҮЛ ХҮНС- ЭРҮҮЛ МЭНД" АМТАЛГААТ ӨДӨРЛӨГ ЦЭЦЭРЛЭГ ХОТНОО


Франц Монголын хамтран хэрэгжүүлж буй "Архангай аймгийн хүн амын эрүүл мэнд-хоол тэжээл" /2016-2018/ төслийн хүрээнд Амталгаат өдөрлөгийг Цэцэрлэг хотод зохион байгуулж байна. Энэхүү өдөрлөгөөр эрүүл зохистой хооллолт, түүний эрүүл мэндэд үзүүлэх нөлөө, нарны эрчим хүчний хүлэмжийн танилцуулга, сумдын эрүүл мэндийн төвийн тогооч нарын бэлтгэсэн хоолны амталгаа зэргийг танилцуулан сурталчилж байна.

Франц улсын Санте Сюд, Жерес ТББ-ууд хамтран "Архангай аймгийн хүн амын эрүүл мэнд-хоол тэжээл" төслийг Хашаат, Чулуут суманд хэрэгжүүлж байгаа билээ. Уг төслийн хүрээнд Жерес ТББ-аас Хашаат, Чулуут сумын эрүүл мэндийн төвд нарны эрчим хүчний хүлэмжийг барьж өгч, хүлэмжийн аж ахуй эрхлэх аргачлал, арчилгаа, хүнсний ногоо тариалалтын чиглэлээр сургалтууд зохион байгуулсан юм.

Санте Сюд ТББ нь 2009 оноос Архангай аймгийн бүх сумдын ЭМТ-тэй хамтран ажиллаж ирсэн бөгөөд төслийн хүрээнд сумдын ЭМТ-ийн хамт олон, сургууль, цайны газрын тогооч нарт хоол тэжээлийн чиглэлээр ур чадварыг бэхжүүлэх сургалт явуулж, хүн амын шим тэжээлийн хэрэгцээнд тохирсон, тэнцвэрт хоолны цэс гаргах талаар зааж сургасан байна.

Архангай аймгийн хувьд Аймгийн Засаг даргын "Хэрэглэгчээс-Үйлдвэрлэгч" аймаг болох хөтөлбөрийн хүрээнд Иргэдийн эрүүл баталгаат хүнс хэрэглэх нөхцөлийг бүрдүүлэх, хүнсний бүтээгдэхүүний бэлтгэл, боловсруулалт, хадгалалт, тээвэрлэлт, борлуулалтын тогтолцоог бий болгож, байгаль орчинд ээлтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжинэ гэсэн зорилт ийнхүү шат дараатай хэрэгжиж байгаа юм.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Clean up day mongolia төсөл олон улсын шилдэг шагнал хүртлээ 3 цагийн өмнө
Шадар сайд Н.Номтойбаяр бнту-ын дотоод хэргийн сайд мустафа чифтчитэй уулзлаа 4 цагийн өмнө
“Бойнг” 787-9 өргөн биетэй онгоцыг анх удаа хүнд хэлбэрийн засвар үйлчилгээнд амжилттай орууллаа 5 цагийн өмнө
Х.Эрдэнэбулган: Өрхийн аж ахуй эрхэлдэг иргэдийг байгууллагуудтай хамтран ажиллах боломжийг өргөжүүлэх шаардлагатай 6 цагийн өмнө
Шүлхий өвчинтэй холбогдуулан Даншиг наадамд хурдан морины уралдаан, морьт харваа зохион байгуулахгүй 7 цагийн өмнө
8 объектод нэгжлэг хийж, 3 хүнийг хойшлуулшгүйгээр баривчлав 7 цагийн өмнө
Увс аймгийн Тэс суманд боом өвчнөөр хоёр иргэн өвчилжээ 8 цагийн өмнө
16 настай талийгаач охины ээж Г.Отгонтуяа УДШ-д гомдол гаргалаа 8 цагийн өмнө
САТ-1 хэв шинжийн шүлхийн вакциныг маргаашаас тарьж эхэлнэ 8 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн зүүн хагаст сэрүүхэн байна 9 цагийн өмнө
Ж.Мөнхцэцэгийн “Зээр юу зүүдэлсэн бэ” үзэсгэлэн Хаан галерейд нээгдлээ 23 цагийн өмнө
Япон улс визний хураамжаа тав дахин нэмэгдүүлэхээр болжээ Өчигдөр
1.6 сая тун вакцин хилээр нэвтэрсэн байна Өчигдөр
П.Наранбаяр: Хувийн тэтгэврийн сангаар тэтгэвэрт суухдаа чинээлэг амьдрах боломжийг бүрдүүлнэ Өчигдөр
Ө.Шижир: Бүх төрлийн тамхинд онцгой албан татвар төлөх ёстой Өчигдөр
Нөхөн сонгуулийн үр дүн: Иргэд чөлөөлье бодлогыг дэмжсэн үү? Өчигдөр
Онцгой байдлын алба хаагчид 78 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэж, 5 хүний амь насыг аварчээ Өчигдөр
Дархан-Уул аймаг: Хүүхэд нь ЭЕШ-тай өдөр эцэг, эхэд нь цалинтай чөлөө олгоно Өчигдөр
МАН, АН-ын бүлэг, ХҮН намын зөвлөл хуралдана Өчигдөр
Халуун ус хязгаарлах байршлууд Өчигдөр