УЛААНБААТАР ХОТ ШИНЭ ӨНГӨ ТӨРХТЭЙ БОЛЛОО


Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн ээлжит хуралдаанаар "Улаанбаатар: Аз жаргалтай хот" брэндийг танилцуулж, батлууллаа. Тус брэндийн гол зорилго нь нийслэлээс зохион байгуулж буй аливаа үйл ажиллагаа, хэвлэмэл материал, бэлэг дурсгал зэрэг бүхий л зүйлсэд тогтмол хадгалагдах, Улаанбаатар хотыг илэрхийлэх өвөрмөц өнгө төрхийг бий болгох явдал юм. Нийслэл хотынхоо нүүр царай болох аливаа бүтээлч ажиллагаанд гар бие оролцож буй хүн бүр энэхүү брэнд хөтчийг ашиглах боломжтой.

Брэнд гэдэг орчин үед зөвхөн бараа бүтээгдэхүүний шошго, чанарын илэрхийлэл хэмээх ойлголтоор хязгаарлагдахаа хэдийн больжээ. Үүний дээр олон нийтэд мэдээллийг зөвхөн үгээр хүргэх бус, дүрс, зураг, өнгө дизайны шийдлийг чадварлаг ашиглах шаардлага өдрөөс өдөрт өсч байна. Чухам энэ л шаардлагын дагуу Улаанбаатар хотын нүүр царайг илэрхийлэх бүхий л зүйлсэд ашиглагдах өнгөний сонголтууд, дизайн элементүүд болон бичлэгийн хэв маяг, аливаа хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдах контентуудын тогтмол, нэгдсэн өнгө төрхийг тодорхойлж өгөх шаардлагатай болоод байна. Шинэ өнгө төрхөө тогтмол баримталснаар гадаад, дотоодын хэний ч ухамсарт Улаанбаатар хотын талаар бидний хүсэж буй төсөөлөл, эерэг сэтгэгдэл тодхон үлдэнэ гэдэгт бид итгэлтэй байна.

Улаанбаатар хот бол хүний эрхийг дээдлэгч, хүнлэг энэрэнгүй, ардчилсан улс орны улс төр, эдийн засгийн төв. Хүн амынх нь 63.6 хувийг 35 хүртэлх насны залуучууд эзэлдэг идэр залуу хот. Улаанбаатар хот алс холоос зорин ирсэн айлчин гийчдээ өгөөмөр сэтгэлээр угтдаг шигээ өөрчлөлт шинэчлэлт, шинэ соёл, шинэ урлагийг гар дэлгэн угтан авдаг орчин үеийн хот.

Бид бүс нутгийнхаа бизнес, санхүүгийн нэгэн чухал төв, аялал жуулчлалын цэг, улс орныхоо төдийгүй нийт Монгол туургатны оюун санааны нийслэл болох алсын хараатай.

Нийслэл хотын маань энэ хоёр эсрэг тэсрэг чанар харшилдан зөрчилдөх бус, харин сүлэлдэн нэгдэж, зөвхөн Улаанбаатарын гэсэн өвөрмөц уур амьсгалыг бүрдүүлж, хот маань аз жаргалтай оршдог. Улаанбаатар хотын хөгжил дэвшил, Улаанбаатарчууд бидний аз жаргалын тулгуур нь бидний үнэт зүйлс.

  • Зуу зуун мянган залуусын маань ЭРЧ ХҮЧ
  • Ирсэн зочноо халуун сэтгэлээр угтдаг НАЙРСАГ, ЗОЧЛОМТГОЙ ЗАН
  • Зөв, сайн бүхний эхлэл болсон БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААН
  • Ахмад үе, үүх түүхээ, ах дүүс, хөрш саахалтаа хүндэтгэх ХҮНДЛЭЛ
  • Эцэг өвгөдийн минь бидэнд л үлдээсэн ӨВ СОЁЛ

Хэрэв хотыг хүн гэвэл дэд бүтэц, барилга байгууламж, цэцэрлэг талбай нь түүний бие махбод, гоёл зүүсгэл нь. Харин хотын иргэд нь түүний оюун сэтгэл, зан төрх нь болно. Тэгвэл манай хот хэн байх вэ?

  • Залуухан
  • Эрч хүчтэй
  • Сонирхолтой
  • Эелдэг, найрсаг
  • Аз жаргалтай
  • Орчин үеийн
  • Ажил хэрэгч

Аливаа хот зохион байгуулж буй соёл урлагийн арга хэмжээнүүдээрээ, гудамж талбайнхаа өнгө төрхөөр, хэвлэл мэдээллээр, удирдлагынх нь гаргаж байгаа шийдвэрүүдээр иргэдтэйгээ болон зочидтойгоо үргэлж харилцан ярилцаж байдаг. Тэгвэл Улаанбаатар хот юу хэлэх бол?

  • Хэн бүхэнд нээлттэй
  • Бизнесийн таатай орчинтой
  • Боломжоор дүүрэн
  • Сонирхолтой үйл явдлаар дүүрэн

Логонд буй Улаанбаатар хотын нэрийг бичсэн фонт нь энгийн бус, уран бичлэгтэй байгаа нь сонирхолтой харагдах бөгөөд, дэвсгэр дүрс нь Улаанбаатар хотын газрын зургийг хялбаршуулсан дүрсээр илэрхийлж байгаа юм. Газрын зургийг жинхэнэ хэлбэрээр нь бус, хялбаршуулсан дүрсээр оруулж байгаа нь лого дизайны нэн тэргүүний дүрэм болох энгийн байх шаардлагат нийцүүлж байгаагаас гадна, логог аливаа зураг, дүрсэнд дизайн элемент болгон байрлуулахад тохиромжтой болгож байгаа юм. Мөн тухайн нөхцөл байдлаасаа хамаараад энэхүү дэвсгэр дүрсийн өнгийг өөрчилж, хүссэн өнгө төрхөө бүрдүүлэх боломжтой гэж НЗДТГ-ын Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Clean up day mongolia төсөл олон улсын шилдэг шагнал хүртлээ 3 цагийн өмнө
Шадар сайд Н.Номтойбаяр бнту-ын дотоод хэргийн сайд мустафа чифтчитэй уулзлаа 4 цагийн өмнө
“Бойнг” 787-9 өргөн биетэй онгоцыг анх удаа хүнд хэлбэрийн засвар үйлчилгээнд амжилттай орууллаа 5 цагийн өмнө
Х.Эрдэнэбулган: Өрхийн аж ахуй эрхэлдэг иргэдийг байгууллагуудтай хамтран ажиллах боломжийг өргөжүүлэх шаардлагатай 6 цагийн өмнө
Шүлхий өвчинтэй холбогдуулан Даншиг наадамд хурдан морины уралдаан, морьт харваа зохион байгуулахгүй 7 цагийн өмнө
8 объектод нэгжлэг хийж, 3 хүнийг хойшлуулшгүйгээр баривчлав 7 цагийн өмнө
Увс аймгийн Тэс суманд боом өвчнөөр хоёр иргэн өвчилжээ 8 цагийн өмнө
16 настай талийгаач охины ээж Г.Отгонтуяа УДШ-д гомдол гаргалаа 8 цагийн өмнө
САТ-1 хэв шинжийн шүлхийн вакциныг маргаашаас тарьж эхэлнэ 8 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн зүүн хагаст сэрүүхэн байна 9 цагийн өмнө
Ж.Мөнхцэцэгийн “Зээр юу зүүдэлсэн бэ” үзэсгэлэн Хаан галерейд нээгдлээ Өчигдөр
Япон улс визний хураамжаа тав дахин нэмэгдүүлэхээр болжээ Өчигдөр
1.6 сая тун вакцин хилээр нэвтэрсэн байна Өчигдөр
П.Наранбаяр: Хувийн тэтгэврийн сангаар тэтгэвэрт суухдаа чинээлэг амьдрах боломжийг бүрдүүлнэ Өчигдөр
Ө.Шижир: Бүх төрлийн тамхинд онцгой албан татвар төлөх ёстой Өчигдөр
Нөхөн сонгуулийн үр дүн: Иргэд чөлөөлье бодлогыг дэмжсэн үү? Өчигдөр
Онцгой байдлын алба хаагчид 78 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэж, 5 хүний амь насыг аварчээ Өчигдөр
Дархан-Уул аймаг: Хүүхэд нь ЭЕШ-тай өдөр эцэг, эхэд нь цалинтай чөлөө олгоно Өчигдөр
МАН, АН-ын бүлэг, ХҮН намын зөвлөл хуралдана Өчигдөр
Халуун ус хязгаарлах байршлууд Өчигдөр