​ХҮҮХДИЙН ХӨГЖИЛД ЧИГЛЭСЭН ХӨТӨЛБӨР БАТАЛЛАА


"Хүүхдийн хөгжил, хамгааллын үндэсний хөтөлбөр"-ийг баталлаа. Шаардагдах хөрөнгийг жил бүрийн Үндсэн чиглэл, улс, орон нутгийн төсөвт тусгаж, олон улсын байгууллагын төсөл, хөтөлбөрт хамруулж санхүүжүүлэхийг сайд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болголоо.

2021 он хүртэл хугацаанд хөтөлбөрийг хэрэгжүүлж хүүхдийн эсэн мэнд амьдрах, өсөлт хөгжлийг дэмжиж, тэдэнд ээлтэй, эрүүл, аюулгүй орчныг бүрдүүлнэ. Мөн авьяас чадварыг нь хөгжүүлэхийн зэрэгцээ дарамт, хүчирхийлэл, мөлжлөг, үл хайхрах байдалд өртөхөөс сэргийлж, хүүхдийн орлогын болон орлогын бус ядуурлыг бууруулах юм.

Хэдийгээр хүүхдийн эрх, хамгаалалтай холбоотой хууль, эрх зүйн орчин сайжирч, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээний чанар, хүртээмж нэмэгдэн, үр дүн гарч байгаа ч шийдвэрлэх асуудал багагүй байна. Хүүхдийн эндэгдэл, өвчлөл тогтвортой буурахгүй, улсын хэмжээнд 3-5 хүртэл насны хүүхдийн 68 хувь нь л цэцэрлэгт хамрагддаг, гэр бүл, боловсролын орчинд түлхүү гардаг хүүхдийн эсрэг хүчирхийлэл, нийт хүүхдийн 29 орчим хувь нь ядуу өрхөд амьдардаг зэргийг энэ хөтөлбөрийн хүрээнд эцэст болгохыг зорих юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Clean up day mongolia төсөл олон улсын шилдэг шагнал хүртлээ 4 цагийн өмнө
Шадар сайд Н.Номтойбаяр бнту-ын дотоод хэргийн сайд мустафа чифтчитэй уулзлаа 5 цагийн өмнө
“Бойнг” 787-9 өргөн биетэй онгоцыг анх удаа хүнд хэлбэрийн засвар үйлчилгээнд амжилттай орууллаа 6 цагийн өмнө
Х.Эрдэнэбулган: Өрхийн аж ахуй эрхэлдэг иргэдийг байгууллагуудтай хамтран ажиллах боломжийг өргөжүүлэх шаардлагатай 7 цагийн өмнө
Шүлхий өвчинтэй холбогдуулан Даншиг наадамд хурдан морины уралдаан, морьт харваа зохион байгуулахгүй 8 цагийн өмнө
8 объектод нэгжлэг хийж, 3 хүнийг хойшлуулшгүйгээр баривчлав 8 цагийн өмнө
Увс аймгийн Тэс суманд боом өвчнөөр хоёр иргэн өвчилжээ 9 цагийн өмнө
16 настай талийгаач охины ээж Г.Отгонтуяа УДШ-д гомдол гаргалаа 9 цагийн өмнө
САТ-1 хэв шинжийн шүлхийн вакциныг маргаашаас тарьж эхэлнэ 9 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн зүүн хагаст сэрүүхэн байна 10 цагийн өмнө
Ж.Мөнхцэцэгийн “Зээр юу зүүдэлсэн бэ” үзэсгэлэн Хаан галерейд нээгдлээ Өчигдөр
Япон улс визний хураамжаа тав дахин нэмэгдүүлэхээр болжээ Өчигдөр
1.6 сая тун вакцин хилээр нэвтэрсэн байна Өчигдөр
П.Наранбаяр: Хувийн тэтгэврийн сангаар тэтгэвэрт суухдаа чинээлэг амьдрах боломжийг бүрдүүлнэ Өчигдөр
Ө.Шижир: Бүх төрлийн тамхинд онцгой албан татвар төлөх ёстой Өчигдөр
Нөхөн сонгуулийн үр дүн: Иргэд чөлөөлье бодлогыг дэмжсэн үү? Өчигдөр
Онцгой байдлын алба хаагчид 78 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэж, 5 хүний амь насыг аварчээ Өчигдөр
Дархан-Уул аймаг: Хүүхэд нь ЭЕШ-тай өдөр эцэг, эхэд нь цалинтай чөлөө олгоно Өчигдөр
МАН, АН-ын бүлэг, ХҮН намын зөвлөл хуралдана Өчигдөр
Халуун ус хязгаарлах байршлууд Өчигдөр