ШҮҮГЧ Ц.ЦОГТ ЯПОН УЛСАД ДОКТОРЫН ЗЭРЭГ ХАМГААЛЛАА

Admin
Өчигдөр

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Цэндийн Цогт Япон Улсын Нагояагийн Их сургуульд хууль зүйн докторын зэрэг (Doctor of Laws (LL.D.) in Comparative Law and Political Science) хамгааллаа. Тэрээр Нагояагийн Их сургуулийн Азийн улсуудын тэргүүлэх мэргэжилтнүүдэд зориулсан докторын хөтөлбөрт 2014-2017 онд суралцаж, "Монгол Улсын захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны хөгжил: Захиргааны хяналтаас Шүүхийн хамгаалал руу шилжсэн үү" (Development of Administrative Litigation in Mongolia: From Administrative Control to Court Remedy?) сэдвээр харьцуулсан захиргааны эрх зүйн судалгаа хийж хамгаалсан байна.

Ц.Цогт нь 1998 оноос хойш шүүхийн байгууллагад ажиллаж байгаа бөгөөд 2004 онд Захиргааны хэргийн анхан шатны шүүх байгуулагдахад шинэхэн шүүхийн анхны шүүгчдийн нэгээр томилогдсон юм. Мөн 2011 оны 4 дүгээр сард Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх байгуулагдахад анхны Ерөнхий шүүгчээр нь томилогдсон бөгөөд өдгөө тус шүүхэд шүүгчээр ажиллаж байна.

Ц.Цогт нь шүүгчээр ажиллаж байхдаа Япон улсад докторын зэрэг хамгаалсан анхны шүүгч болж байгаа юм.

Тэрээр мөн 2016 онд Олон Улсын Шүүгчдийн холбооны Ази, Номхон далайн бүсийн дэд Ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж байсан билээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Clean up day mongolia төсөл олон улсын шилдэг шагнал хүртлээ 5 цагийн өмнө
Шадар сайд Н.Номтойбаяр бнту-ын дотоод хэргийн сайд мустафа чифтчитэй уулзлаа 6 цагийн өмнө
“Бойнг” 787-9 өргөн биетэй онгоцыг анх удаа хүнд хэлбэрийн засвар үйлчилгээнд амжилттай орууллаа 8 цагийн өмнө
Х.Эрдэнэбулган: Өрхийн аж ахуй эрхэлдэг иргэдийг байгууллагуудтай хамтран ажиллах боломжийг өргөжүүлэх шаардлагатай 8 цагийн өмнө
Шүлхий өвчинтэй холбогдуулан Даншиг наадамд хурдан морины уралдаан, морьт харваа зохион байгуулахгүй 9 цагийн өмнө
8 объектод нэгжлэг хийж, 3 хүнийг хойшлуулшгүйгээр баривчлав 9 цагийн өмнө
Увс аймгийн Тэс суманд боом өвчнөөр хоёр иргэн өвчилжээ 10 цагийн өмнө
16 настай талийгаач охины ээж Г.Отгонтуяа УДШ-д гомдол гаргалаа 10 цагийн өмнө
САТ-1 хэв шинжийн шүлхийн вакциныг маргаашаас тарьж эхэлнэ 10 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн зүүн хагаст сэрүүхэн байна 12 цагийн өмнө
Ж.Мөнхцэцэгийн “Зээр юу зүүдэлсэн бэ” үзэсгэлэн Хаан галерейд нээгдлээ Өчигдөр
Япон улс визний хураамжаа тав дахин нэмэгдүүлэхээр болжээ Өчигдөр
1.6 сая тун вакцин хилээр нэвтэрсэн байна Өчигдөр
П.Наранбаяр: Хувийн тэтгэврийн сангаар тэтгэвэрт суухдаа чинээлэг амьдрах боломжийг бүрдүүлнэ Өчигдөр
Ө.Шижир: Бүх төрлийн тамхинд онцгой албан татвар төлөх ёстой Өчигдөр
Нөхөн сонгуулийн үр дүн: Иргэд чөлөөлье бодлогыг дэмжсэн үү? Өчигдөр
Онцгой байдлын алба хаагчид 78 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэж, 5 хүний амь насыг аварчээ Өчигдөр
Дархан-Уул аймаг: Хүүхэд нь ЭЕШ-тай өдөр эцэг, эхэд нь цалинтай чөлөө олгоно Өчигдөр
МАН, АН-ын бүлэг, ХҮН намын зөвлөл хуралдана Өчигдөр
Халуун ус хязгаарлах байршлууд Өчигдөр