ЭРЛИЙН НОХОЙ СУРГАХ 6 САРЫН СУРГАЛТ БОЛЛОО


Цагдаагийн ерөнхий газрын даргын 2017 оны Б/58 дугаар тушаалаар батлагдсан "Цагдаагийн алба хаагчдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх 2017 оны сургалтын төлөвлөгөө"-ний дагуу Гэмт хэрэгтэй тэмцэх албанд эрлийн нохой сургах 6 сарын сургалтыг Цагдаагийн ерөнхий газрын харъяа Сургалтын нэгдсэн төвд зохион байгуулж, төгсөлтөө хийлээ.

Сургалтад Архангай, Баянхонгор, Баян-Өлгий, Булган, Говь-Алтай, Дархан-Уул, Дорноговь, Орхон, Увс, Завхан, Ховд, Хөвсгөл, Өвөрхангай, Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газруудын эрүүгийн туслах төлөөлөгч нар болон Сургалтын нэгдсэн төвийн Албаны нохойн сургалтын хэлтсийн гурван алба хаагч тус тус хамрагдсан.

Энэ удаагийн сургалтаар албаны нохойг эрэл мөрдлөгийн чиглэлээр сургаж дасгалжуулан, алба хаагчдад мэргэжлийн чиг баримжаа олголоо.

Тухайн сургагдсан албаны нохдыг төв, орон нутагт үйлдэгдэж байгаа гэмт хэргүүдэд шууд ба шууд бус хэлбэрээр ашиглан гэмт хэрэг илрүүлэх, урьдчилан сэргийлэх ажилд дэмжлэг үзүүлэн ажиллах юм.

Энэ удаагийн сургалтын онцлог нь өндөр хөгжилтэй орнуудын албаны нохой сургах арга барил, техник арга зүй дээр тулгуурлан явуулж, Төв орон нутгийн цагдаагийн газар хэлтсүүдийг Албаны нохойн сургалтын хэлтсийн үржлийн хэсэгт төрсөн гөлгөн нохдоор хангаж өгснөөрөө онцлог бөгөөд өмнө нь хувь хүн, үржлийн газруудаас нохойг худалдаж авахад төсвийн хүндрэл үүсдэг байсан асуудлыг шийдсэнээрээ давуу талтай боллоо.

Төгсөлтийн арга хэмжээнд ЦЕГ-ын Төлөвлөлт, бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Ж.Баясгалан, Сургалтын нэгдсэн төвийн дарга, цагдаагийн хурандаа Б.Цогтбаяр болон Сургалтын нэгдсэн төвийн алба хаагчид оролцлоо.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Clean up day mongolia төсөл олон улсын шилдэг шагнал хүртлээ 6 цагийн өмнө
Шадар сайд Н.Номтойбаяр бнту-ын дотоод хэргийн сайд мустафа чифтчитэй уулзлаа 7 цагийн өмнө
“Бойнг” 787-9 өргөн биетэй онгоцыг анх удаа хүнд хэлбэрийн засвар үйлчилгээнд амжилттай орууллаа 8 цагийн өмнө
Х.Эрдэнэбулган: Өрхийн аж ахуй эрхэлдэг иргэдийг байгууллагуудтай хамтран ажиллах боломжийг өргөжүүлэх шаардлагатай 9 цагийн өмнө
Шүлхий өвчинтэй холбогдуулан Даншиг наадамд хурдан морины уралдаан, морьт харваа зохион байгуулахгүй 9 цагийн өмнө
8 объектод нэгжлэг хийж, 3 хүнийг хойшлуулшгүйгээр баривчлав 10 цагийн өмнө
Увс аймгийн Тэс суманд боом өвчнөөр хоёр иргэн өвчилжээ 10 цагийн өмнө
16 настай талийгаач охины ээж Г.Отгонтуяа УДШ-д гомдол гаргалаа 11 цагийн өмнө
САТ-1 хэв шинжийн шүлхийн вакциныг маргаашаас тарьж эхэлнэ 11 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн зүүн хагаст сэрүүхэн байна 12 цагийн өмнө
Ж.Мөнхцэцэгийн “Зээр юу зүүдэлсэн бэ” үзэсгэлэн Хаан галерейд нээгдлээ Өчигдөр
Япон улс визний хураамжаа тав дахин нэмэгдүүлэхээр болжээ Өчигдөр
1.6 сая тун вакцин хилээр нэвтэрсэн байна Өчигдөр
П.Наранбаяр: Хувийн тэтгэврийн сангаар тэтгэвэрт суухдаа чинээлэг амьдрах боломжийг бүрдүүлнэ Өчигдөр
Ө.Шижир: Бүх төрлийн тамхинд онцгой албан татвар төлөх ёстой Өчигдөр
Нөхөн сонгуулийн үр дүн: Иргэд чөлөөлье бодлогыг дэмжсэн үү? Өчигдөр
Онцгой байдлын алба хаагчид 78 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэж, 5 хүний амь насыг аварчээ Өчигдөр
Дархан-Уул аймаг: Хүүхэд нь ЭЕШ-тай өдөр эцэг, эхэд нь цалинтай чөлөө олгоно Өчигдөр
МАН, АН-ын бүлэг, ХҮН намын зөвлөл хуралдана Өчигдөр
Халуун ус хязгаарлах байршлууд Өчигдөр