ДЭЛХИЙН ХАМГИЙН БАЯН ТАВАН ЭМЭГТЭЙ



L`Oreal-ийн эзэн, дэлхийн хамгийн баян эмэгтэй Лилиан Беттанкур өнгөрсөн есдүгээр сарын 21-нд ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн талаар zarig.mn мэдээлсэн. Тэгвэл үүний дараагаар дэлхийн хамгийн баян эмэгтэйгээр Wal Mart Stores–ийг залгамжлан захирагч Элис Уолтон тодроод байна. Та бүхэнд дэлхийн хамгийн баян таван эмэгтэйг товч танилцуулахаар зэхлээ.

  • 1.Элис Уолтон

Дэлхийн толгой баячуудын жагсаалтын 14-д бичигдэж буй 67 настай Элис Уолтон дэлхийн хамгийн баян эмэгтэйн алдрыг хүртэх боллоо. Wal-Mart-ийг үндэслэгч, эцэг Сэм Уолтоныгоо өөд болсны дараагаар Элис эцгийнхээ компанийн ажилд оролцохоо больсон юм. Гэлээ ч эцгээсээ өвлөсөн их хөрөнгө түүнийг дэлхийн толгой баян эмэгтэйд тооцогдоход хүргэж байна.

Элис Уолтон урлагт их дуртай тул хөрөнгө оруулалт их хийдэг. 2011 онд төрөлх Бентонвиль хотноо Crystal Bridges музей нээж, Энди Уорхол, Ашер Браун, Норман Роквелл нарын бүтээлийг толилуулжээ. Элисийн урлагийн цуглуулгыг хэдэн зуун сая ам.доллараар үнэлдэг байна. Тэрбээр нөхрөөсөө олон жилийн өмнө салсан. Одоо Техас дахь хувийн эзэмшилдээ амар тайван амьдардаг ажээ. Элис Уолтон 33.8 тэрбум ам.долларын хөрөнгөтэй.

  • 2.Жаклин Марс

Mars концернийг үүсгэн байгуулагч Франклин Марсын ач охин Жаклин Марс 25.6 тэрбум ам.долларын хөрөнгөтэй. Тэрбээр өвөөгийнхөө компанийг өвлөн авсан юм. Mars концернд Uncle Ben`s, Pedigree, Whiskas зэрэг брэндүүд мөн харьяалагддаг.

76 настай Жаклин Марс 2016 он хүртэл 20 жилийн хугацаанд Mars-ийг гардан удирдсан. Харин сүүлийн жил гаруйн хугацаанд сайн үйлсийн ажилд гол анхаарлаа хандуулах болжээ. Тэрбээр хоёр удаа гэрлэсэн ч салсан байна.

  • 3.Мариа Франка Фоссила

Ferrero компанийн эзэн агсан Микеле Феррерогийн бэлэвсэн эхнэр Мариа Франка Фоссила одоо 75 настай. Түүний хөрөнгийн хэмжээ 25.2 тэрбум ам.доллар. Нөхөр нь 2015 онд нас барсан юм.

Ferrero компани нь Raffaelo, Nutella, Tic Tac, Kinder зэрэг брэндийг эзэмшдэг. Тус компанийг Микеле Феррерогийн эцэг Пьетро Ферреро үүсгэн байгуулж байжээ. Харин Мариа Франка Фоссила нөхрийнхөө компанийн ажилд оролцдоггүй. Компанийн ажлыг хүү Жованни нь удирддаг. Нөхрөө нас барснаас хойш Монакод амьдрах болжээ.

  • 4.Сюзанна Клаттен

Германы хамгийн баян эмэгтэй Сюзанна Клаттен дэлхийн баян эмэгтэйчүүдийн дөрөвт жагсаж байна. Түүний хөрөнгийн хэмжээг 20.4 тэрбум ам.доллар гэж тооцдог. BMW болон Altana AG-ийн хувьцааг эзэмшигч.

Түүний эцэг эх Херберт болон Йоханна Квандт BMW компанийн хувьцааг худалдан авсаныг тэрбээр өв залгалжлан үлдсэн юм. Мөн эцгийнхээ үүсгэн байгуулсан Altana AG-гийн эзэн. Сюзанна Клаттен нөхөртэйгээ Бад-Хомбурге хотноо гурван хүүхдийн хамт амьдардаг. Анх тэд BMW-д дадлагажигчаар ажиллаж байгаад танилцсан гэдэг. Эхэндээ эцгийнхээ алдар нэрээс хол байхыг хүссэн Сюзанна өөр нэрээр буюу Кант гэх овгоор BMW-д ажиллаж байгаад нөхөртэйгээ танилцаж, дотносчээ. Нөхөр нь түүнийг компанийнхаа эзний охин гэдгийг хожуу мэдсэн гэдэг.

  • 5.Лорен Пауэлл Жобс

Apple-ийг үүсгэн байгуулагч Стив Жобсын бэлэвсэн эхнэр Лорен Пауэлл Жобс одоо 53 настай. Түүний хөрөнгийн хэмжээ 20 тэрбум ам.доллар. Нөхрийнхөө Apple компанийг өвлөн авсанаас гадна Disney компанийн хувьцааны 7.7 хувийг эзэмшдэг.

Боловсролын салбарт ихээхэн хэмжээний хөрөнгө оруулдгаараа зартай. 2013 оноос эхлэн Вашингтон хотын даргын албыг хашиж явсан Адриан Фентитэй уулзах болсон гэдэг.

М.Болджин


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Clean up day mongolia төсөл олон улсын шилдэг шагнал хүртлээ 6 цагийн өмнө
Шадар сайд Н.Номтойбаяр бнту-ын дотоод хэргийн сайд мустафа чифтчитэй уулзлаа 7 цагийн өмнө
“Бойнг” 787-9 өргөн биетэй онгоцыг анх удаа хүнд хэлбэрийн засвар үйлчилгээнд амжилттай орууллаа 8 цагийн өмнө
Х.Эрдэнэбулган: Өрхийн аж ахуй эрхэлдэг иргэдийг байгууллагуудтай хамтран ажиллах боломжийг өргөжүүлэх шаардлагатай 9 цагийн өмнө
Шүлхий өвчинтэй холбогдуулан Даншиг наадамд хурдан морины уралдаан, морьт харваа зохион байгуулахгүй 9 цагийн өмнө
8 объектод нэгжлэг хийж, 3 хүнийг хойшлуулшгүйгээр баривчлав 10 цагийн өмнө
Увс аймгийн Тэс суманд боом өвчнөөр хоёр иргэн өвчилжээ 10 цагийн өмнө
16 настай талийгаач охины ээж Г.Отгонтуяа УДШ-д гомдол гаргалаа 11 цагийн өмнө
САТ-1 хэв шинжийн шүлхийн вакциныг маргаашаас тарьж эхэлнэ 11 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн зүүн хагаст сэрүүхэн байна 12 цагийн өмнө
Ж.Мөнхцэцэгийн “Зээр юу зүүдэлсэн бэ” үзэсгэлэн Хаан галерейд нээгдлээ Өчигдөр
Япон улс визний хураамжаа тав дахин нэмэгдүүлэхээр болжээ Өчигдөр
1.6 сая тун вакцин хилээр нэвтэрсэн байна Өчигдөр
П.Наранбаяр: Хувийн тэтгэврийн сангаар тэтгэвэрт суухдаа чинээлэг амьдрах боломжийг бүрдүүлнэ Өчигдөр
Ө.Шижир: Бүх төрлийн тамхинд онцгой албан татвар төлөх ёстой Өчигдөр
Нөхөн сонгуулийн үр дүн: Иргэд чөлөөлье бодлогыг дэмжсэн үү? Өчигдөр
Онцгой байдлын алба хаагчид 78 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэж, 5 хүний амь насыг аварчээ Өчигдөр
Дархан-Уул аймаг: Хүүхэд нь ЭЕШ-тай өдөр эцэг, эхэд нь цалинтай чөлөө олгоно Өчигдөр
МАН, АН-ын бүлэг, ХҮН намын зөвлөл хуралдана Өчигдөр
Халуун ус хязгаарлах байршлууд Өчигдөр