ЖЕННИФЕР ЛОПЕС ГЭРИЙНХЭНТЭЙГЭЭ ХОЛБОО БАРЬЖ ЧАДАХГҮЙ БОЛЖЭЭ



Нэрт дуучин, жүжигчин Женнифер Лопес олон нийтийн сүлжээгээрээ дамжуулан Пуэрто-Рико дахь гэрийнхэнтэйгээ холбоо барьж чадахгүй байгаагаа дурьджээ. Ирма болон Мариа хар салхины улмаас Пуэрто-Рикод олон хүний амь эрсдэж, байшин сүйдэж, цахилгаан бүрэн тасраад байгаа юм.

"Сайн уу, би Женнифер Лопес байна. Царай зүс минь тийм сайхангүй байна. Лас Вегаст ажилтай байгаа ч одоо энэ ажил нэг их чухал биш санагдана. Одоо би зөвхөн Пуэрто-Рикод болж буй гамшгийн тухай бодож, санаа зовж байна. Пуэрто-Рикод байгаа гэрийнхнийхээ талаар ойрд юу ч дуулж мэдсэнгүй. Туслахыг их хүсэвч чадахгүй сууна. Ирма болон Мариа хэмээх хоёр аймшигтай хар салхины улмаас миний төрөлх улс орон сүйдлээ. Пуэрто-Рикод одоо тусламж хэрэгтэй байна. Та нартаа хайртай шүү, эх орныхон, гэрийнхэн минь" хэмээн Женнифер Лопес өгүүлжээ.

Женнифер Лопесийн эцэг эх Пуэрто-Рикогоос АНУ руу цагаачлан гарсан юм. Гэлээ ч Пуэрто-Рикод тэдний ар гэрийнхэн, хамаатан санад үлдсэн ажээ. Сүүлийн мэдээгээр бол Женнифер Лопес байгалийн гамшигт нэрвэгдсэн Пуэрто-Рико улсын ард түмэнд 1 сая ам.долларын хандив өргөхөөр болжээ.

М.Болджин


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Clean up day mongolia төсөл олон улсын шилдэг шагнал хүртлээ 6 цагийн өмнө
Шадар сайд Н.Номтойбаяр бнту-ын дотоод хэргийн сайд мустафа чифтчитэй уулзлаа 7 цагийн өмнө
“Бойнг” 787-9 өргөн биетэй онгоцыг анх удаа хүнд хэлбэрийн засвар үйлчилгээнд амжилттай орууллаа 8 цагийн өмнө
Х.Эрдэнэбулган: Өрхийн аж ахуй эрхэлдэг иргэдийг байгууллагуудтай хамтран ажиллах боломжийг өргөжүүлэх шаардлагатай 9 цагийн өмнө
Шүлхий өвчинтэй холбогдуулан Даншиг наадамд хурдан морины уралдаан, морьт харваа зохион байгуулахгүй 9 цагийн өмнө
8 объектод нэгжлэг хийж, 3 хүнийг хойшлуулшгүйгээр баривчлав 9 цагийн өмнө
Увс аймгийн Тэс суманд боом өвчнөөр хоёр иргэн өвчилжээ 10 цагийн өмнө
16 настай талийгаач охины ээж Г.Отгонтуяа УДШ-д гомдол гаргалаа 11 цагийн өмнө
САТ-1 хэв шинжийн шүлхийн вакциныг маргаашаас тарьж эхэлнэ 11 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн зүүн хагаст сэрүүхэн байна 12 цагийн өмнө
Ж.Мөнхцэцэгийн “Зээр юу зүүдэлсэн бэ” үзэсгэлэн Хаан галерейд нээгдлээ Өчигдөр
Япон улс визний хураамжаа тав дахин нэмэгдүүлэхээр болжээ Өчигдөр
1.6 сая тун вакцин хилээр нэвтэрсэн байна Өчигдөр
П.Наранбаяр: Хувийн тэтгэврийн сангаар тэтгэвэрт суухдаа чинээлэг амьдрах боломжийг бүрдүүлнэ Өчигдөр
Ө.Шижир: Бүх төрлийн тамхинд онцгой албан татвар төлөх ёстой Өчигдөр
Нөхөн сонгуулийн үр дүн: Иргэд чөлөөлье бодлогыг дэмжсэн үү? Өчигдөр
Онцгой байдлын алба хаагчид 78 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэж, 5 хүний амь насыг аварчээ Өчигдөр
Дархан-Уул аймаг: Хүүхэд нь ЭЕШ-тай өдөр эцэг, эхэд нь цалинтай чөлөө олгоно Өчигдөр
МАН, АН-ын бүлэг, ХҮН намын зөвлөл хуралдана Өчигдөр
Халуун ус хязгаарлах байршлууд Өчигдөр