БУЛГИЙН ЭХИЙГ ТОХИЖУУЛЖ ХАМГААЛЛАА


Сонгинохайрхан дүүргийн "Найрамдал" шаврын ордод ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй "Шинэ тоосго" ХХК, "Сүмбэрхунтан" ХХК нь Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 9.8-д заасан Байгаль орчны менежментийн төлөвлөгөө, түүний биелэлтийг хангуулах ажлын хүрээнд тус дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Зүүн турууны булгийг өөрсдийн хөрөнгөөр тохижууллаа. Уг аж ахуйн нэгжүүд нь ашиглалтын үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу уурхайн нөөцийг олборлож дуусаагүй тул нөхөн сэргээлт хийх боломжгүй байгаа учраас байгаль орчны менежментийн төлөвлөгөө дагуу дүйцүүлэн нөхөн сэргээлт хийх талбайг нийслэлийн Байгаль орчны газраас заалгасны дагуу "Булгийн эхийг тохижуулж, хамгаалах" ажлыг хийж гүйцэтгэв. Тус ажлыг нийслэлийн Байгаль орчны газрын даргын 2016 оны А/95 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг 2017 оны есдүгээр сарын 20-ны өдөр хүлээн авсан юм. Булгийн эхийг хашиж хамгаалж, тохижуулснаар булаг бохирдохгүй, булгийн эх тасрахгүй мөн малын хөлөөр талхлагдахгүй, малын гоц халдварт өвчин болох шүлхий болон бусад халдварт өвчин усаар дамжин хүнд халдахгүй байх зэрэг сайн талуудтай. Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт нийт тохижуулаагүй 8 булаг бүртгэлтэй байгаагаас цаашид байнгын ундаргатай 4 булгийг тохижуулж хамгаалалтад авах шаардлагатай байна гэж нийслэлийн Байгаль орчны газраас мэдээллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Clean up day mongolia төсөл олон улсын шилдэг шагнал хүртлээ 7 цагийн өмнө
Шадар сайд Н.Номтойбаяр бнту-ын дотоод хэргийн сайд мустафа чифтчитэй уулзлаа 8 цагийн өмнө
“Бойнг” 787-9 өргөн биетэй онгоцыг анх удаа хүнд хэлбэрийн засвар үйлчилгээнд амжилттай орууллаа 9 цагийн өмнө
Х.Эрдэнэбулган: Өрхийн аж ахуй эрхэлдэг иргэдийг байгууллагуудтай хамтран ажиллах боломжийг өргөжүүлэх шаардлагатай 10 цагийн өмнө
Шүлхий өвчинтэй холбогдуулан Даншиг наадамд хурдан морины уралдаан, морьт харваа зохион байгуулахгүй 10 цагийн өмнө
8 объектод нэгжлэг хийж, 3 хүнийг хойшлуулшгүйгээр баривчлав 11 цагийн өмнө
Увс аймгийн Тэс суманд боом өвчнөөр хоёр иргэн өвчилжээ 11 цагийн өмнө
16 настай талийгаач охины ээж Г.Отгонтуяа УДШ-д гомдол гаргалаа 12 цагийн өмнө
САТ-1 хэв шинжийн шүлхийн вакциныг маргаашаас тарьж эхэлнэ 12 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн зүүн хагаст сэрүүхэн байна 13 цагийн өмнө
Ж.Мөнхцэцэгийн “Зээр юу зүүдэлсэн бэ” үзэсгэлэн Хаан галерейд нээгдлээ Өчигдөр
Япон улс визний хураамжаа тав дахин нэмэгдүүлэхээр болжээ Өчигдөр
1.6 сая тун вакцин хилээр нэвтэрсэн байна Өчигдөр
П.Наранбаяр: Хувийн тэтгэврийн сангаар тэтгэвэрт суухдаа чинээлэг амьдрах боломжийг бүрдүүлнэ Өчигдөр
Ө.Шижир: Бүх төрлийн тамхинд онцгой албан татвар төлөх ёстой Өчигдөр
Нөхөн сонгуулийн үр дүн: Иргэд чөлөөлье бодлогыг дэмжсэн үү? Өчигдөр
Онцгой байдлын алба хаагчид 78 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэж, 5 хүний амь насыг аварчээ Өчигдөр
Дархан-Уул аймаг: Хүүхэд нь ЭЕШ-тай өдөр эцэг, эхэд нь цалинтай чөлөө олгоно Өчигдөр
МАН, АН-ын бүлэг, ХҮН намын зөвлөл хуралдана Өчигдөр
Халуун ус хязгаарлах байршлууд Өчигдөр