​ХҮНИЙ АМЬ НАС, ЭРҮҮЛ МЭНД ТОГЛООМ БИШ ШҮҮ С.ОДОНТУЯА ДАРГА АА


Баянгол дүүргийн засаг дарга С.Одонтуяа өлсгөлөн зарлаад байгаа иргэдийг "үхвэл үхэг" гээд хаяад гадаад явчихлаа гэж үү. Дүүрэгт нь иргэд "үхсэн ч гомдолгүй" хэмээн гарын үсэг зураад засаг даргатайгаа уулзах хүсэлт тавиад нойтон өлсгөлөн зарлаад ойролцоогоор 30 цаг болж байна. Гэвч тэдгээр иргэдийг сонсож, тэдэнд санаа зовж байгаа хүн байна уу дээгүүр. Монгол Улсын нийгэм эдийн засгийн байдал хүнд байна. Ажилгүй, орлогогүй иргэдийн тоо өдрөөс өдөрт нэмэгдэж, өрнөөс өрний хооронд өл залган Монголын ард түмэн амьдарч байна. Өр зээлний асуудал ялангуяа худалдаа эрхлэгчдийн хувьд их эмзэг, тулгамдсан асуудал болчихоод байгаа юм.

Тэдний хувьд худалдаа эрхлэх нь өдрийн хоолоо олж, үр хүүхдээ тэжээх, сурч боловсрох нөхцлийг нь хангах эдийн засгийн эх үүсвэр нь гээд хэлчихэд дэгсдүүлсэн болохгүй биз. Худалдаачдын хувьд өдийг хүртэл төрөөс ямар нэгэн хайр, халамж гуйж, гараа тосон зүгээр суугаагүй юм. Тэд өөрсдийн нөөц бололцоогоо ашиглан гадагш дотогшоо явж, арилжаа наймаа хийдэг. Тэд төрийн ямар нэгэн бодлогоос гадуур өөрсдийн хүчээр өдийг хүртэл явсны эцэст мөнгө хүүлэгчдийн халаасанд орж, түүнээсээ болж сэтгэл зүйн хувьд хүнд дарамтанд амьдарч буй. Тэднийг "өр зээлээ хэрхэн төлнө дөө", "хүүхдийн сургуулийн хэрэгсэл, хоол унд, оюутны төлбөр" гэх мэт олон асуудал шаналгаж байхад төр дэмжих нь битгий хэл улам бүр дарамталж, хөөж тууж, торгож, хүн биш аятай л үзэх болжээ. Өлсгөлөн зарлаад байгаа худалдаачдын хувьд газрын асуудлыг л шийдээд өгвөл, өөрсдийн нөөц бололцоогоороо ажлын байраа бий болгоод худалдаа наймаа хийе гэх гарц гаргалгааг ярьж байгаа аж.

Хамгийн гол нь "Хар хорин" болон ойр хавьд нь үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдийн хогийн цэг болгож, бохирдуулж, завааруулаад байгаа газрыг тэд аваад дээр нь объект бариад худалдааны жижиг төв байгуулаад, ил талбайд худалдаа хийгээд байгаа хүмүүсээ оруулъя гэдэг асуудлыг л дүүргийн засаг даргадаа тавиад байгаа юм билээ. Чухам яагаад БГД-ийн засаг дарга С.Одонтуяа өөрсдийн санаачлагаар ажлын байраа бий болгох гээд байгаа тэдгээр хүмүүсийг үл тоогоод байгаа нь ойлгомжгүй.

"Бидний амь нас С.Одонтуяа даргад үнэ цэнэгүй гэдэг нь харагдлаа"


Өлсгөлөн зарлаад байгаа худалдаа эрхлэгч С.Мишиг "Тогтмол ажилтай байдаг багш болон эмч нар ажил хаялт зарлах дээрээ тулж, цалин хөлсөө нэмүүлэх дээрээ тулж, хамгийн хатуу гэж хэлж болохоор шаардлагуудыг тавьж байна. Гэтэл улсаас нэг ч төгрөг гуйгаагүй, өөрөө өөрсдөдөө ажлын байр бий болгож, амьдралаа авч яваа иргэдээ шахаж хавчиж байгаа үйлдлийг хатуу эсэргүүцэж байна. Нийслэл, дүүрэг хоёрын дунд явсаар бид туйлдлаа. Өчигдөр биднийг өлсгөлөн зарлаж эхэлснээс хойш С.Одонтуяа дарга бидэнтэй уулзана гэж ярьсан. Гэвч цагийн дараа утас нь руминг үйлчилгээнд холбогдчихсон. Дүүрэг, нийслэлийн хооронд биднийг чулуу хөөлгөж байхаар бидэнтэй уулзаад, нөхцөл байдалтай минь танилцаач гэж л дүүргийн засаг даргаас хүсч байна. Гэвч уулзахгүйгээр гадагшаа явчихлаа. Дүүргийн эрүүл мэндийн нэгдэлд бид өчигдөр өлсгөлөн зарлаж байгаагаа мэдэгдэж хандсан. Гэвч 24 цаг болчихоод байхад нэг ч эмч ирж, биднийг үзээгүй байна. Одоо Эрүүл мэндийн яам руу хандах санаатай байна. Ямар ч байсан бидний амь нас төр засагт, дүүргийн эрүүл мэнд хариуцсан хүмүүст, С.Одонтуяа даргад үнэ цэнэгүй гэдэг нь харагдлаа.

-С.Одонтуяа даргыг гадагшаа явчихлаа гэж та яаж мэдэж байгаа юм бэ?

-БГД-ийн хуулийн хэлтсийн дарга нь ирж уулзсан. Бидэнтэй уулзаад дарга эзгүй байгаа мэдэгдэл өгнө гэсэн. Бид аваагүй. Төрийн хүн улс эх орныхоо, иргэнийхээ төлөө ажилладаг байх ёстой байх. Гэвч өнөөдөр иргэн хүний амь нас төрийн жолоо атгаж байгаа хүмүүст хэрэггүй болжээ. Харамсалтай байна. Дүүргийн иргэнээсээ зугтааж өрөөндөө нуугддаг С.Одонтуяагаар яаж бид дүүргээ удирдуулах юм бэ" гэлээ.

Н.Цэндбат


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Clean up day mongolia төсөл олон улсын шилдэг шагнал хүртлээ 7 цагийн өмнө
Шадар сайд Н.Номтойбаяр бнту-ын дотоод хэргийн сайд мустафа чифтчитэй уулзлаа 8 цагийн өмнө
“Бойнг” 787-9 өргөн биетэй онгоцыг анх удаа хүнд хэлбэрийн засвар үйлчилгээнд амжилттай орууллаа 9 цагийн өмнө
Х.Эрдэнэбулган: Өрхийн аж ахуй эрхэлдэг иргэдийг байгууллагуудтай хамтран ажиллах боломжийг өргөжүүлэх шаардлагатай 10 цагийн өмнө
Шүлхий өвчинтэй холбогдуулан Даншиг наадамд хурдан морины уралдаан, морьт харваа зохион байгуулахгүй 11 цагийн өмнө
8 объектод нэгжлэг хийж, 3 хүнийг хойшлуулшгүйгээр баривчлав 11 цагийн өмнө
Увс аймгийн Тэс суманд боом өвчнөөр хоёр иргэн өвчилжээ 12 цагийн өмнө
16 настай талийгаач охины ээж Г.Отгонтуяа УДШ-д гомдол гаргалаа 12 цагийн өмнө
САТ-1 хэв шинжийн шүлхийн вакциныг маргаашаас тарьж эхэлнэ 12 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн зүүн хагаст сэрүүхэн байна 13 цагийн өмнө
Ж.Мөнхцэцэгийн “Зээр юу зүүдэлсэн бэ” үзэсгэлэн Хаан галерейд нээгдлээ Өчигдөр
Япон улс визний хураамжаа тав дахин нэмэгдүүлэхээр болжээ Өчигдөр
1.6 сая тун вакцин хилээр нэвтэрсэн байна Өчигдөр
П.Наранбаяр: Хувийн тэтгэврийн сангаар тэтгэвэрт суухдаа чинээлэг амьдрах боломжийг бүрдүүлнэ Өчигдөр
Ө.Шижир: Бүх төрлийн тамхинд онцгой албан татвар төлөх ёстой Өчигдөр
Нөхөн сонгуулийн үр дүн: Иргэд чөлөөлье бодлогыг дэмжсэн үү? Өчигдөр
Онцгой байдлын алба хаагчид 78 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэж, 5 хүний амь насыг аварчээ Өчигдөр
Дархан-Уул аймаг: Хүүхэд нь ЭЕШ-тай өдөр эцэг, эхэд нь цалинтай чөлөө олгоно Өчигдөр
МАН, АН-ын бүлэг, ХҮН намын зөвлөл хуралдана Өчигдөр
Халуун ус хязгаарлах байршлууд Өчигдөр