​АВТОТЭЭВРИЙН САЛБАР ХӨГЖЛИЙН БОДЛОГЫН БАРИМТ БИЧГЭЭ БОЛОВСРУУЛЛАА


Дэлхий нийтийн хөгжлийн чиг хандлагатай уялдуулан Монгол Улсын эдийн засаг нийгмийн онцлогийг тусгасан, тулгарч буй гол сорилтуудыг даван туулах, тогтвортой хөгжлийн зорилго, хүний хөгжлийг хангахад чиглэсэн үндэсний урт хугацааны бодлого буюу "Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030"-ыг Улсын Их Хурлаас батлан гаргасан.

Дэлхий нийтээрээ даяарчлагдаж буй өнөө үед улс хоорондын эдийн засгийн хамтын ажиллагаа эрчимтэй хөгжиж, түүнд оролцох тээврийн салбарын үүрэг улам бүр нэмэгдэж байна.

Зах зээлийн эрэлтэд нийцсэн, өрсөлдөх чадвар бүхий тээврийн үйлчилгээ, менежментийг цогц байдлаар хөгжүүлэх, хүн ам, хүрээлэн буй орчинд ээлтэй, эдийн засгийн үр ашигтай, дэвшилтэд техник технологи, тээврийн төрөл, тээврийн ухаалаг систем, уян хатан нэгдсэн үнэ тарифыг нэвтрүүлэн аюулгүй, шуурхай, нэгдсэн үнэ тарифыг нэвтрүүлэн аюулгүй, шуурхай, нэгдсэн тээврийн үйлчилгээ үзүүлэх нь автотээврийн салбарын хөгжлийн үзэл баримтлал юм.

Зам, тээврийн хөгжлийн яам нь автотээврийн салбарын төрийн бодлого боловсруулах, дамжин өнгөрөх тээврийн эрх зүйн орчинг бүрдүүлэх, салбарыг хөгжүүлэх хөгжлийн бодлогын баримт бичиг боловсруулах, зохион байгуулахад шаардлагатай тээврийн салбарын хэтийн зорилго, зорилтод тулгуурласан урт, дунд, богино хугацаанд хэрэгжүүлэх судалгааны ажлын төлөвлөгөө боловсруулан "Автотээврийн үндэсний төв" ТӨҮГ-тай хамтран ажилладаг. Тус хамтын ажиллагааны хүрээнд "АТҮТ" ТӨҮГ нь 2017-2020 он хүртэлх Автотээврийн хөгжлийн бодлогын баримт бичиг боловсруулсан юм.

Бодлогын баримт бичгийг боловсруулахдаа Монгол Улсын "Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай" хуулийн зүйл, заалт, Монгол Улсын Хөгжлийн урт хугацааны бодлого 2015-2040, Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030, ЗТХЯ-ны автотээврийн талаар төрөөс баримтлах бодлогын баримт бичиг 2018-2028 зэрэг бодлогын баримт бичгүүдтэй уялдуулан боловсруулжээ.

Тус хөгжлийн бодлогын баримт бичгийн талаарх хэлэлцүүлгийг 2017.09.27-ны өдөр зохион байгуулсан бөгөөд хэлэлцүүлэгт АТҮТ-ын удирдах зөвлөл, алба, хэлтэс, тасгийн дарга болон холбогдох мэргэжилтнүүд оролцсон юм.

Автотээврийн хөгжлийн бодлогын баримт бичгийг боловсруулснаар олон улсын автотээврийн салбарын хөгжилтэй мөр зэрэгцэн алс хэтийн өндөр хөгжилд суурилсан дэвшилтэт техник, технологийг нэвтрүүлэгч, мэргэшсэн мэргэжилтэн бүхий эвсэг бүтээлч хамт олон байж, улс орныхоо эрх ашиг болон хөгжил дэвшлийг тодорхойлогч байгууллага болох зорилготой гэдгийг хэлэлцүүлгийн үеэр онцоллоо.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Clean up day mongolia төсөл олон улсын шилдэг шагнал хүртлээ 8 цагийн өмнө
Шадар сайд Н.Номтойбаяр бнту-ын дотоод хэргийн сайд мустафа чифтчитэй уулзлаа 9 цагийн өмнө
“Бойнг” 787-9 өргөн биетэй онгоцыг анх удаа хүнд хэлбэрийн засвар үйлчилгээнд амжилттай орууллаа 10 цагийн өмнө
Х.Эрдэнэбулган: Өрхийн аж ахуй эрхэлдэг иргэдийг байгууллагуудтай хамтран ажиллах боломжийг өргөжүүлэх шаардлагатай 11 цагийн өмнө
Шүлхий өвчинтэй холбогдуулан Даншиг наадамд хурдан морины уралдаан, морьт харваа зохион байгуулахгүй 12 цагийн өмнө
8 объектод нэгжлэг хийж, 3 хүнийг хойшлуулшгүйгээр баривчлав 12 цагийн өмнө
Увс аймгийн Тэс суманд боом өвчнөөр хоёр иргэн өвчилжээ 13 цагийн өмнө
16 настай талийгаач охины ээж Г.Отгонтуяа УДШ-д гомдол гаргалаа 13 цагийн өмнө
САТ-1 хэв шинжийн шүлхийн вакциныг маргаашаас тарьж эхэлнэ 13 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн зүүн хагаст сэрүүхэн байна 14 цагийн өмнө
Ж.Мөнхцэцэгийн “Зээр юу зүүдэлсэн бэ” үзэсгэлэн Хаан галерейд нээгдлээ Өчигдөр
Япон улс визний хураамжаа тав дахин нэмэгдүүлэхээр болжээ Өчигдөр
1.6 сая тун вакцин хилээр нэвтэрсэн байна Өчигдөр
П.Наранбаяр: Хувийн тэтгэврийн сангаар тэтгэвэрт суухдаа чинээлэг амьдрах боломжийг бүрдүүлнэ Өчигдөр
Ө.Шижир: Бүх төрлийн тамхинд онцгой албан татвар төлөх ёстой Өчигдөр
Нөхөн сонгуулийн үр дүн: Иргэд чөлөөлье бодлогыг дэмжсэн үү? Өчигдөр
Онцгой байдлын алба хаагчид 78 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэж, 5 хүний амь насыг аварчээ Өчигдөр
Дархан-Уул аймаг: Хүүхэд нь ЭЕШ-тай өдөр эцэг, эхэд нь цалинтай чөлөө олгоно Өчигдөр
МАН, АН-ын бүлэг, ХҮН намын зөвлөл хуралдана Өчигдөр
Халуун ус хязгаарлах байршлууд Өчигдөр