ЭЭЖЭЭСЭЭ ГУЙЖ, НАЙЗ НАРААСАА МӨНГӨ ЗЭЭЛЖ БОСГОСОН PLAYBOY


Дэлхийн сэтгүүлзүйн түүхэн дэх хамгийн шуугиантай, мөн хамгийн өндөр борлуулалттай сэтгүүл Playboy-г үүсгэн байгуулагч Хью Хефнер 91 насандаа ертөнцийн жамаар амьсгал хураалаа. Задгай, тансаг, эрх чөлөөтэй амьдралыг магтан дуулах, уриалахыг зорьсон Хью Хефнерийн амьдралын талаар цухасхан өгүүлье.

Тэрээр 1926 онд Чикаго хотноо мэндэлжээ. Сургуулиа төгсөөд цэрэгт татагдан, Дэлхийн Хоёрдугаар дайны сүүлчийн жилүүдэд фронтод байлдаж байсан гэдэг. Дайны дараагаар эх нутагтаа ирж, сэтгэл судлаачийн мэргэжил эзэмшиж, сэтгүүлд таталбар зургууд зурж мөнгө олох болжээ. Esquire сэтгүүлд зураг зурж өгдөг ч цалинг нь нэмэхээс татгалзсан тул ажлаасаа гарсан байна.

Ингээд 27 настай Хефнер 1953 онд ээжээсээ нэг мянган ам.доллар гуйж аваад, мөн найз нараасаа найман мянган ам.доллар зээлээд өөрийн тархинд байсан санааг хэрэгжүүлэхээр шийджээ. Эхлээд тэр сэтгүүлээ Stag Party гэж нэрлэх гэсэн ч тухайн үед Stag гэдэг нэртэй сэтгүүл байсан тул түүнд адил нэртэй сэтгүүл гаргахыг хориглосон байна. Ингээд найзынхаа автомашин борлуулалтын жижиг компанийн Playboy гэх нэрээр сэтгүүл гаргахаар шийджээ.

Playboy-ийн анхны дугаар 1953 оны арванхоёрдугаар сарын 1-нд борлуулалтад гарсан юм. Гэхдээ сэтгүүл дээр он сар мөн дугаар гэж үгүй. Учир нь Хефнер сэтгүүлийнхээ хоёр дахь дугаарыг гаргах эсэхдээ ч бүрэн итгээгүй хэрэг. Гэтэл анхны дугаар нь 54 мянган хувиар борлогдож, Хефнер тэр даруй өрөө төлж, мөнгөлөг амьдралд умбажээ. Анхны дугаарыг алдарт жүжигчин Мэрилин Монрогийн зураг чимсэн юм. Хью Хефнер нэгэн танилаасаа алдарт жүжигчний хуанлид зориулан авахуулсан ч ашиглагдаагүй үлдсэн хэдэн зургийг худалдан авсан нь амжилтын гол үндэс болсон гэдэг.

Хефнерийн эхний санаа бол тансаг, эрх чөлөөтэй амьдралыг сурталчлах байж. Аажимдаа тус сэтгүүл дэлхий нийтийн анхаарлыг татаж, Мартин Лютер Кинг, Фидель Кастро, Энди Уорхол, Жон Леннон нарын зэрэг цаг үеийнхээ нөлөө бүхий олон эрхэмүүд ярилцлага өгсөн байдаг.

Playboy-ийн бэлэг тэмдэг болсон Банниг тус сэтгүүлийн урлаг хариуцсан захирал Артур Поль зохиосон юм билээ.

Хью Хефнер сэтгүүлийнхээ дотор дэлгэмэл нүүрэнд чармай нүцгэн бүсгүйчүүдийн зургийг ээлжлэн нийтлэх санааг гаргаж, улмаар дугаар бүрт нүцгэн зурагаа гаргуулах бүсгүйчүүдээс сонгон шалгаруулахын зэрэгцээ сонгогдсон бүсгүйд 25 мянган ам.долларын мөнгөн урамшуулал өгөх тогтолцоог бий болгожээ. Харин оны шилдэг бүсгүйд 100 мянган ам.доллар, автомашин урамшуулад өгдөг болсон байна.

1970-аад оны эхээр Playboy сэтгүүл АНУ-д 7 сая гаруй хувь борлуулагдсан нь дэлхийн сэтгүүлзүйн түүхэн дэх оргил тоо юм.

Playboy-д тухайн цаг үеийнхээ шүтээн болсон загвар өмсөгчид, жүжигчид зурагаа авахуулдаг байлаа. Тухайлбал, Софи Лорен, Брижит Бардо, Катрин Денев нар зурагаа тусгайлан авахуулсан удаатай. Тус сэтгүүлийн нүүрийг хамгийн олон удаа чимсэн хүн бол Памела Андерсон. Нийтдээ 30 удаа Памела Андерсон Playboy-гийн нүүрэн гарсан байдаг.

Хувийн амьдралын хувьд Хью Хефнер гурван удаа гэрлэсэн. Эхний хоёр гэрлэлтээсээ дөрвөн хүүхэдтэй. 2010 онд 25 настай Харристай гэрлэхээр сүй тавьж, хурим болоход хэдхэн хоног үлдчихээд байхад сүйт бүсгүй нь зугтаж одсоноор дуулиан тарьж байлаа. Гэлээ ч хожмоо тэд гэрлэсэн юм.

Playboy сэтгүүл 29 улсад тусгайлан тус улсын хэл дээр нийтлэгддэг. Японд л гэхэд 1975 онд анх гарчээ. Эхний дугаар 440 мянган хувь борлуулагдсан бол дараахь сарынх нь 900 мянган хувиар борлуулагдаж Наран улсад нэгэн дээд амжилт тогтоосон гэдэг.

Хью Хефнерийн хөрөнгө түүний дөрвөн хүүхэд болон сайн үйлсийн хэд хэдэн санд өвлөгдөн очих юм байна.

"Сэтгүүл маань миний хувьд хамгийн гол зүйл байсаар ирсэн. Харин хувийн амьдралыг минь миний нөгөө хагас авч явсан" хэмээн Хью Хефнер өгүүлсэн байдаг.

М.Болджин


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Clean up day mongolia төсөл олон улсын шилдэг шагнал хүртлээ 8 цагийн өмнө
Шадар сайд Н.Номтойбаяр бнту-ын дотоод хэргийн сайд мустафа чифтчитэй уулзлаа 9 цагийн өмнө
“Бойнг” 787-9 өргөн биетэй онгоцыг анх удаа хүнд хэлбэрийн засвар үйлчилгээнд амжилттай орууллаа 11 цагийн өмнө
Х.Эрдэнэбулган: Өрхийн аж ахуй эрхэлдэг иргэдийг байгууллагуудтай хамтран ажиллах боломжийг өргөжүүлэх шаардлагатай 11 цагийн өмнө
Шүлхий өвчинтэй холбогдуулан Даншиг наадамд хурдан морины уралдаан, морьт харваа зохион байгуулахгүй 12 цагийн өмнө
8 объектод нэгжлэг хийж, 3 хүнийг хойшлуулшгүйгээр баривчлав 12 цагийн өмнө
Увс аймгийн Тэс суманд боом өвчнөөр хоёр иргэн өвчилжээ 13 цагийн өмнө
16 настай талийгаач охины ээж Г.Отгонтуяа УДШ-д гомдол гаргалаа 13 цагийн өмнө
САТ-1 хэв шинжийн шүлхийн вакциныг маргаашаас тарьж эхэлнэ 13 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн зүүн хагаст сэрүүхэн байна 15 цагийн өмнө
Ж.Мөнхцэцэгийн “Зээр юу зүүдэлсэн бэ” үзэсгэлэн Хаан галерейд нээгдлээ Өчигдөр
Япон улс визний хураамжаа тав дахин нэмэгдүүлэхээр болжээ Өчигдөр
1.6 сая тун вакцин хилээр нэвтэрсэн байна Өчигдөр
П.Наранбаяр: Хувийн тэтгэврийн сангаар тэтгэвэрт суухдаа чинээлэг амьдрах боломжийг бүрдүүлнэ Өчигдөр
Ө.Шижир: Бүх төрлийн тамхинд онцгой албан татвар төлөх ёстой Өчигдөр
Нөхөн сонгуулийн үр дүн: Иргэд чөлөөлье бодлогыг дэмжсэн үү? Өчигдөр
Онцгой байдлын алба хаагчид 78 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэж, 5 хүний амь насыг аварчээ Өчигдөр
Дархан-Уул аймаг: Хүүхэд нь ЭЕШ-тай өдөр эцэг, эхэд нь цалинтай чөлөө олгоно Өчигдөр
МАН, АН-ын бүлэг, ХҮН намын зөвлөл хуралдана Өчигдөр
Халуун ус хязгаарлах байршлууд Өчигдөр