АВТОМАШИНЫ ДУГААРЫН ДАВХАРДАЛ, НАЙМААНЫ ХУУЛЬ БУС ҮЙЛДЛИЙГ ТАСЛАН ЗОГСООНО


Зам, тээврийн хөгжлийн сайдын ээлжит шуурхай өнөөдөр хуралдаж, салбарын хэмжээнд хийгдэж буй ажил, тулгамдаад буй шийдвэрлэх шаардлагатай асуудлуудаа хэлэлцлээ. Өмнөх шуурхай хурлын үеэр сайдаас өгсөн үүргийн дагуу Улаанбаатар төмөр зам ХНН зорчигч үйлчилгээний вагонуудад утаагүй түлш ашиглах талаар судалгаа хийсэн бөгөөд шахмал түлш хэрэглэх боломжтой хэдий ч үнэ өртгийн хувьд харьцангуй өндөр өртөгтэй байгааг дуулгалаа.

"Мэргэшсэн жолоочийн үнэмлэх гаргаж өгнө" гэх зартай холбоотой хууль бус үйлдэл болон автомашины дугаарын давхардал, наймаа зэргийг нэн яаралтай таслан зогсоож, хатуу арга хэмжээ авч, хариуцлага тооцохоос гадна шаардлагатай тохиолдолд олон нийтэд зарлах хүртэл арга хэмжээ авч ажиллахыг салбарын сайд Д.Ганбат холбогдох албан тушаалтнуудад үүрэг болголоо.

Түүнчлэн төлбөр хураах цэгтэй холбоотой асуудал, товчоо орчимд түгжрэл, дараалал үүсч байгаа иргэдийн гомдол, саналд онцгой анхаарал хандуулж, төлбөр хураах үйл ажиллагааг бэлэн мөнгөөр бус цахим картаар, автоматаар бүртгэдэг болох системд шилжих ажлыг эрчимжүүлэх үүрэг даалгавар өглөө. Мөн тэрээр салбарын хэмжээнд "Нэг хүн-Нэг бүтээлч ажил" санаачлагын хүрээнд шинэ санал санаачлага, бүтээлч ажлын гүйцэтгэл, тайланг үнэлж дүгнэх үүргийг холбогдох газрын дарга нарт өгч шинэ бүтээл, санал санаачлагыг бодлогоор дэмжинэ хэмээн онцоллоо.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Clean up day mongolia төсөл олон улсын шилдэг шагнал хүртлээ 8 цагийн өмнө
Шадар сайд Н.Номтойбаяр бнту-ын дотоод хэргийн сайд мустафа чифтчитэй уулзлаа 9 цагийн өмнө
“Бойнг” 787-9 өргөн биетэй онгоцыг анх удаа хүнд хэлбэрийн засвар үйлчилгээнд амжилттай орууллаа 11 цагийн өмнө
Х.Эрдэнэбулган: Өрхийн аж ахуй эрхэлдэг иргэдийг байгууллагуудтай хамтран ажиллах боломжийг өргөжүүлэх шаардлагатай 11 цагийн өмнө
Шүлхий өвчинтэй холбогдуулан Даншиг наадамд хурдан морины уралдаан, морьт харваа зохион байгуулахгүй 12 цагийн өмнө
8 объектод нэгжлэг хийж, 3 хүнийг хойшлуулшгүйгээр баривчлав 12 цагийн өмнө
Увс аймгийн Тэс суманд боом өвчнөөр хоёр иргэн өвчилжээ 13 цагийн өмнө
16 настай талийгаач охины ээж Г.Отгонтуяа УДШ-д гомдол гаргалаа 13 цагийн өмнө
САТ-1 хэв шинжийн шүлхийн вакциныг маргаашаас тарьж эхэлнэ 14 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн зүүн хагаст сэрүүхэн байна 15 цагийн өмнө
Ж.Мөнхцэцэгийн “Зээр юу зүүдэлсэн бэ” үзэсгэлэн Хаан галерейд нээгдлээ Өчигдөр
Япон улс визний хураамжаа тав дахин нэмэгдүүлэхээр болжээ Өчигдөр
1.6 сая тун вакцин хилээр нэвтэрсэн байна Өчигдөр
П.Наранбаяр: Хувийн тэтгэврийн сангаар тэтгэвэрт суухдаа чинээлэг амьдрах боломжийг бүрдүүлнэ Өчигдөр
Ө.Шижир: Бүх төрлийн тамхинд онцгой албан татвар төлөх ёстой Өчигдөр
Нөхөн сонгуулийн үр дүн: Иргэд чөлөөлье бодлогыг дэмжсэн үү? Өчигдөр
Онцгой байдлын алба хаагчид 78 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэж, 5 хүний амь насыг аварчээ Өчигдөр
Дархан-Уул аймаг: Хүүхэд нь ЭЕШ-тай өдөр эцэг, эхэд нь цалинтай чөлөө олгоно Өчигдөр
МАН, АН-ын бүлэг, ХҮН намын зөвлөл хуралдана Өчигдөр
Халуун ус хязгаарлах байршлууд Өчигдөр