АЛУУРЧИН-АЛИАЛАГЧИЙГ 27 ЖИЛИЙН ДАРАА ИЛРҮҮЛЖ, БАРИВЧИЛЖЭЭ


АНУ-ын Флорида мужийн Велингтон хотноо 1990 онд буюу эдүгээгээс 27 жилийн өмнө Марлин Уоррен гэх эмэгтэйг алиалагчийн багтай этгээд буудан хөнөөсөн хэрэг гарсан ч өдийг хүртэл алуурчинг илрүүлээгүй байсан ажээ.

Марлин Уорренийг хаалганыхаа шагайвчаар харахад өмнө нь цагаан царай, улаан хамар, шар үстэй алиалагчийн багтай этгээд нэг гартаа баглаа цэцэг, нөгөө гартаа бөмбөлөг атган зогсож байсан гэдэг. Ингээд хаалгаа онгойлготол өөдөөс нь буудчихаад машинд суун зугтаж зайлжээ. Марлин Уоррен хоёр хоногийн дараагаар шархаа дийлэлгүй амьсгал хураасан байна.

Тухайн үед цагдаа нар Марлины нөхөр Майкл Уоррен бол түүний нууц амраг Шил Кинийг хэрэгт сэжиглэн баривчилж, байцаалт авч байжээ. Шил Кин аллага гарахаас хоёр хоногийн өмнө тус хотын нэгэн дэлгүүрээс шаргал үс, нүүрний баг худалдан авсан нь тогтоогдож, улмаар аллагаас 90 минутын өмнө бөмбөлөг болон баглаа цэцэг дэлгүүрээс авсан нь мөн тогтоогдож байжээ. Гэлээ ч цагдаа нар Шил Кинийг тус аллагыг үйлдсэн гэдгийг хөдөлбөргүй баримтаар нотолж чадаагүй тул хоёр жилийн дараагаар хэргийг хаасан аж.

Гэлээ ч 2014 онд хэргийг дахин хянан шалгахаар болж, гэрчүүдийг дахин байцаахад Майкл Уоррен Шил Кинтэй гэрлэж, Теннесси мужид хамтдаа ресторан нээн ажиллуулсан нь тодорхой болсон гэнэ. Энэ удаад цагдаа нар хэргийн газар дээрээс олдсон эд мөрийн баримтыг ДНК-аар нарийвчлан шалгаж үзэхэд Шил Кинийх болох нь тогтоогджээ. Ийнхүү бүтэн 27 жилийн дараагаар алуурчин-алиалагч илчлэгдэж, баривчлагдсан байна.

М.Болджин


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Баярын амралт амралтын өдөртэй давхацвал нөхөж амрах хуулийн төслийг дэмжлээ 29 минутын өмнө
Г.Занданшатар: Төрийн зарим чиг үүргийг хувийн хэвшилд шилжүүлснээр хүнд суртал буурна 1 цагийн өмнө
Худалдагч эмэгтэй нүдэндээ гуурс тавиулна 1 цагийн өмнө
Танилц: Төрийн гурван өндөрлөгийн ХОМ 2 цагийн өмнө
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 11016-д хүрлээ 2 цагийн өмнө
АНХААРУУЛГА: Тэрэлж, Туул зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрөөс 5-60 см нэмэгджээ 3 цагийн өмнө
Сэлэнгэ аймагт гарсан 3 түймрийг цурамд оруулж, 1 түймрийг унтраахаар ажиллаж байна 5 цагийн өмнө
Наадмыг зохион байгуулахдаа сүүлийн үеийн техник, технологийн дэвшил дрон зэргийг ашиглана 5 цагийн өмнө
​Өнгөрөгч амралтын өдрүүдэд хүний амь нас хохироосон гэх хоёр дуудлага иржээ 5 цагийн өмнө
​ ЭЗБХ: “Алт -3” аяныг хэрэгжүүлж, хянан шалгах түр хороо байгуулахыг дэмжив 6 цагийн өмнө
Ахмад настанд хөнгөлөлттэй үнээр үйлчилэх амралт, сувиллын жагсаалт гарлаа 7 цагийн өмнө
Улаанбаатарт 31 градус дулаан байна 7 цагийн өмнө
БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар орон нутагт ажиллалаа Өчигдөр
Нархан хотхоноос “Home Plaza” хүртэл 430 метр нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлж, явган хүний замыг өргөтгөн, стандартад нийцүүлнэ Өчигдөр
Ирэх 7 дугаар сард цаг агаар ямар байх вэ? Өчигдөр
УИХ дахь АН-ын бүлэг дахин хуралдаж байна Өчигдөр
Сүүлийн тав хоногт 22 удаагийн ой, хээрийн түймэр бүртгэгдснээс 12 түймрийг бүрэн унтраалаа Өчигдөр
Хоёр настай хүүхдийг мөргөж, амь насыг нь хохироожээ Өчигдөр
Батсүмбэр, Батширээт, Ерөө суманд гарсан 4 ойн түймрийг бүрэн унтраалаа Өчигдөр
Танилц: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь Өчигдөр