​ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИУД 459 ТЭРБУМЫН АШИГТАЙ АЖИЛЛАЖЭЭ


"Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хууль батлагдсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай" Улсын Их Хурлын 2016 оны 69 дүгээр тогтоол, "Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн талаар авах арга хэмжээний тухай" Засгийн газрын 2016 оны 41 дүгээр тэмдэглэлд заасны дагуу Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдүүдийн үйлдвэрлэл, санхүүгийн үр ашгийг дээшлүүлэх, авлага, өглөгийг бууруулах зарчмыг баримтлан эдийн засгийн үндсэн үзүүлэлт, зорилтот түвшинг хянаж нэг жилийн ажлын үр дүнг нэгтгэн дүгнэлээ.

Төрийн өмчит компаниудын 2016 оны эхний хагас жилд 15,5 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллаж байсан бол 2017 оны эхний хагас жилд 459 тэрбум төгрөгийн ашигтай ажиллав. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд ашиг 30 дахин өсч, компаниудын эдийн засгийн үр ашиг, санхүүгийн чадавх сайжирч, борлуулалт 3,4 их наяд төгрөгт хүрч орлого 56 хувиар өссөн.

2016 оны эхний хагас жилийн байдлаар 10,8 их наяд төгрөгийн өр, төлбөртэй байсан төрийн өмчит компаниудын өр төлбөр 8,7 их наяд төгрөг болж, 2,1 их наяд төгрөг буюу 25 хувиар буурсан. Өнгөрсөн оны 10,8 их наяд төгрөгийн өр төлбөрт Хөгжлийн банк, Төрийн банкны ашиглаж байгаа 5,2 их наяд төгрөгийн зээлийн эх үүсвэрийг оруулж тооцсон ба энэ эх үүсвэрээс хувийн секторт 4,4 их наяд төгрөгийн зээл олгосон байна. Ийм учраас Төрийн банк, Хөгжлийн банкны зээлийн эх үүсвэр 5,2 их наяд төгрөгийг нийт төрийн өмчит компаниудын өр зээлээс хасч тооцвол төрийн өмчит компаниудын өр 3,5 их наяд төгрөг болох ба богино хугацаат өр төлбөр 1,4 их наяд төгрөг, урт хугацаат өр төлбөр 2,1 их наяд төгрөг байна.

Төрийн өмчит компаниудын удирдлагын зардлыг 3 тэрбум төгрөг, барилгын засвар, тавилга, эд хогшил худалдан авах зардлыг 8,8 тэрбум төгрөг, тансаг хэрэглээний жийп автомашин худалдан авах зардлыг 3,3 тэрбум төгрөгөөр тус тус бууруулсан. Төрийн өмчит компаниуд 2012-2015 онд нийт тансаг хэрэглэлийн 170 ширхэг жийп автомашиныг 19 тэрбум төгрөгөөр буюу жилд дундажаар 42 ширхэг жийп автомашиныг 4,7 тэрбум төгрөгөөр худалдан авч байсан бол 2016-2017 онд 10 ширхэг жийп ангиллын автомашиныг 1,4тэрбум төгрөгөөр худалдан авсан нь өмнөх жилтэй харьцуулахад 3,3 тэрбум төгрөг буюу 70 хувиар бууруулсан дүнтэй байна.

Монгол Улсад төрийн өмчит 101 компани үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд үүнээс "Эрдэнэс Монгол" ХХК-ийн харьяа 12, Сангийн яамны харьяа 5, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт 84 компани харьяалагдаж үйл ажиллагаа явуулж байгаа ба 2016 оны эхний хагас жилийн байдлаар нийт төрийн өмчийн компаниудын 70 орчим хувь нь алдагдалтай ажиллаж байсан бол энэ оны хагас жилийн дүнгээр 60 гаруй хувь нь ашигтай ажиллажээ.

Энэ бүх ажлын амжилт ололт нь эх орны өнцөг булан бүрт хийж бүтээхийг зорьж ажиллаж байгаа төрийн өмчит компаниудын 45500 гаруй ажиллагсадын хөдөлмөр, зүтгэлийн үр дүн юм.

ТӨРИЙН ӨМЧИЙН БОДЛОГО, ЗОХИЦУУЛАЛТЫН ГАЗАР


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Clean up day mongolia төсөл олон улсын шилдэг шагнал хүртлээ 10 цагийн өмнө
Шадар сайд Н.Номтойбаяр бнту-ын дотоод хэргийн сайд мустафа чифтчитэй уулзлаа 11 цагийн өмнө
“Бойнг” 787-9 өргөн биетэй онгоцыг анх удаа хүнд хэлбэрийн засвар үйлчилгээнд амжилттай орууллаа 12 цагийн өмнө
Х.Эрдэнэбулган: Өрхийн аж ахуй эрхэлдэг иргэдийг байгууллагуудтай хамтран ажиллах боломжийг өргөжүүлэх шаардлагатай 13 цагийн өмнө
Шүлхий өвчинтэй холбогдуулан Даншиг наадамд хурдан морины уралдаан, морьт харваа зохион байгуулахгүй 13 цагийн өмнө
8 объектод нэгжлэг хийж, 3 хүнийг хойшлуулшгүйгээр баривчлав 14 цагийн өмнө
Увс аймгийн Тэс суманд боом өвчнөөр хоёр иргэн өвчилжээ 14 цагийн өмнө
16 настай талийгаач охины ээж Г.Отгонтуяа УДШ-д гомдол гаргалаа 15 цагийн өмнө
САТ-1 хэв шинжийн шүлхийн вакциныг маргаашаас тарьж эхэлнэ 15 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн зүүн хагаст сэрүүхэн байна 16 цагийн өмнө
Ж.Мөнхцэцэгийн “Зээр юу зүүдэлсэн бэ” үзэсгэлэн Хаан галерейд нээгдлээ Өчигдөр
Япон улс визний хураамжаа тав дахин нэмэгдүүлэхээр болжээ Өчигдөр
1.6 сая тун вакцин хилээр нэвтэрсэн байна Өчигдөр
П.Наранбаяр: Хувийн тэтгэврийн сангаар тэтгэвэрт суухдаа чинээлэг амьдрах боломжийг бүрдүүлнэ Өчигдөр
Ө.Шижир: Бүх төрлийн тамхинд онцгой албан татвар төлөх ёстой Өчигдөр
Нөхөн сонгуулийн үр дүн: Иргэд чөлөөлье бодлогыг дэмжсэн үү? Өчигдөр
Онцгой байдлын алба хаагчид 78 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэж, 5 хүний амь насыг аварчээ Өчигдөр
Дархан-Уул аймаг: Хүүхэд нь ЭЕШ-тай өдөр эцэг, эхэд нь цалинтай чөлөө олгоно Өчигдөр
МАН, АН-ын бүлэг, ХҮН намын зөвлөл хуралдана Өчигдөр
Халуун ус хязгаарлах байршлууд Өчигдөр