С.МИШИГ: С.ОДОНТУЯА ДАРГА БИДНИЙГ ОЛОН НИЙТЭД БУРУУ ОЙЛГУУЛЖ БАЙНА


Өөрсдийн хүчээр ажлын байр бий болгоё, хог хаядаг газраа л өгчих хэмээн хавраас хойш БГД-ийн Засаг даргын тамгын газрын босгыг элээж байгаа худалдаачид өлсгөлөн зарлаад 96 цаг боллоо. Энэ хугацаанд тэднийг хэн анхаарав, хэн тэдний төлөө сэтгэлээ чилээв. Монголын худалдаачдын холбоо, Баянгол дүүргийн ИТХ-ын зарим төлөөлөгчид, Хүний эрхийн үндэсний комиссын дарга өлсгөлөн зарлаад байгаа иргэд дээрээ очсон байна. ХЭҮК-ийн дарга Ж.Бямбадорж тухайн иргэддэй уулзаж, эрхийг нь хамгаалах талаар ажиллана гэдгээ хэлж, сүрдүүлсэн хүмүүсийг нь олох талаар холбогдох газруудад хэлж, яриа хэлэлцээр хийх тухай амлаад буцсан байна.

Өлсгөлөн зарлаад байгаа худалдаачин С.Мишиг дээрх хүмүүсийг уулзсан тухай ярьж, УИХ-ын гишүүн С.Жавхлан бас ирж яваа гэсэн хэмээгээд. "Ер нь олон нийтэд бидний тухай мэдээлэл их буруу хүрч байгаа юм билээ. БГД-ийн засаг дарга С.Одонтуяа биднийг ил задгай худалдаа хийхийн төлөө өлсгөлөн зарлаж байгаа мэтээр хүмүүст ойлгуулж, буруу мэдээллийг холбогдох байгууллагад нь өгч байгааг иргэдийн төлөөлөгч, ХЭҮК-ийн даргатай уулзаж байж мэдлээ. Олон нийтийн сүлжээ. Зарим нэг хэвлэл мэдээллийн байгууллагаар ч гэсэн биднийг их буруу ойлгуулж байна. Үнэндээ бид тэр хогонд дарагдсан газраа л өгчих. бид өөрсдөө байр бариад ядарсан хэдэн худалдаачдаа оруулаад гудамж талбайд биш, дотор худалдаа хийе гэж яриад байгаа шүү дээ. Биеийн байдал сайнгүй байна. Манай нэг хүн сульдаад эмнэлэгт хүргэгдсэн. Одоо бид 11-үүлээ байна" гэж ярьсан юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Clean up day mongolia төсөл олон улсын шилдэг шагнал хүртлээ 10 цагийн өмнө
Шадар сайд Н.Номтойбаяр бнту-ын дотоод хэргийн сайд мустафа чифтчитэй уулзлаа 11 цагийн өмнө
“Бойнг” 787-9 өргөн биетэй онгоцыг анх удаа хүнд хэлбэрийн засвар үйлчилгээнд амжилттай орууллаа 12 цагийн өмнө
Х.Эрдэнэбулган: Өрхийн аж ахуй эрхэлдэг иргэдийг байгууллагуудтай хамтран ажиллах боломжийг өргөжүүлэх шаардлагатай 13 цагийн өмнө
Шүлхий өвчинтэй холбогдуулан Даншиг наадамд хурдан морины уралдаан, морьт харваа зохион байгуулахгүй 13 цагийн өмнө
8 объектод нэгжлэг хийж, 3 хүнийг хойшлуулшгүйгээр баривчлав 14 цагийн өмнө
Увс аймгийн Тэс суманд боом өвчнөөр хоёр иргэн өвчилжээ 14 цагийн өмнө
16 настай талийгаач охины ээж Г.Отгонтуяа УДШ-д гомдол гаргалаа 15 цагийн өмнө
САТ-1 хэв шинжийн шүлхийн вакциныг маргаашаас тарьж эхэлнэ 15 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн зүүн хагаст сэрүүхэн байна 16 цагийн өмнө
Ж.Мөнхцэцэгийн “Зээр юу зүүдэлсэн бэ” үзэсгэлэн Хаан галерейд нээгдлээ Өчигдөр
Япон улс визний хураамжаа тав дахин нэмэгдүүлэхээр болжээ Өчигдөр
1.6 сая тун вакцин хилээр нэвтэрсэн байна Өчигдөр
П.Наранбаяр: Хувийн тэтгэврийн сангаар тэтгэвэрт суухдаа чинээлэг амьдрах боломжийг бүрдүүлнэ Өчигдөр
Ө.Шижир: Бүх төрлийн тамхинд онцгой албан татвар төлөх ёстой Өчигдөр
Нөхөн сонгуулийн үр дүн: Иргэд чөлөөлье бодлогыг дэмжсэн үү? Өчигдөр
Онцгой байдлын алба хаагчид 78 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэж, 5 хүний амь насыг аварчээ Өчигдөр
Дархан-Уул аймаг: Хүүхэд нь ЭЕШ-тай өдөр эцэг, эхэд нь цалинтай чөлөө олгоно Өчигдөр
МАН, АН-ын бүлэг, ХҮН намын зөвлөл хуралдана Өчигдөр
Халуун ус хязгаарлах байршлууд Өчигдөр