УЯАЧДЫН ХОЛБООНЫХОН САЙНШАНДЫН ЦАГДААГИЙН ХЭЛТЭСТ БАЙЦААГДЖЭЭ


Монгол-Хятадын үйлдвэрлэгч, худалдаалагчдын экспо ес дүгээр сарын 23-27 ны өдрүүдэд болов. Энэхүү экспод Монголын талаас төрийн болон хувийн хэвшлийнхэн өргөн бүрэлдэхүүнтэй оролцсон аж. Монголын морин спорт уяачдын холбооноос 20 орчим хүний бүрэлдэхүүнтэй баг "Эрдэм транс" ХХК-ийн автобустай тус үзэсгэлэнг зорьжээ.

Тус холбоонынхон урьд шөнө буюу 9-р сарын 30-наас 10-р сарын нэгэнд шилжих шөнө Замын-Үүдээс Сайншандын чиглэлд зорчихдоо Сайншандын цагдаагийн хэлтэст дөрвөн цаг гаруй хугацаанд байцаагджээ. Учир нь Замын-Үүдээс Авто тээврийн үндэсний төвийн хэлтсийн дарга Д.Батбаяр гэгчийн охин нь уяачдын холбооны зорчиж явсан автобусанд дайгдсан байна. Ингэхдээ тухайн албан тушаалтаны охин тус автобусыг нэг цаг гаруй хүлээлгэж байгаад суусан гэж уяачдын холбоонынхон хэлэв. Ингээд Замын-Үүдээс Сайншандруу хөдлөөд явах замд охиныг уяачдын холбооныхон шоглож, хоргоож, өдөөд амар тайван явуулахгүй байсан. Тиймээс охин өөрийнхөө аав болох Д.Батбаярлуу утсаар залгаж нөхцөл байдлыг хэлсэн Зам тээврийн хөгжлийн дэд сайд С.Цогтгэрэл хэлэв. Харин Д.Батбаяр нь Авто тээврийн үндэсний төвийн хэсэг албаны хүмүүстэй шөнө Сайншандад очиж автобусыг зогсоохыг шаардаж цагдаагийн байгууллагат уяачдын холбооныхонг шалгуулахаар өргөдөл өгсөн гэнэ. Ингээд Сайншандын цагдаагийн байгууллага автобусанд явсан бүх хүмүүсээс байцаалт авч автобусыг дөрвөн цаг орчим саатуулжээ. Харин уяачдын холбоонынхоны дунд явсан Л.Цандэлэг твиттер хуудсандаа "Олон хүнтэй автобусыг 4 цаг зогсоогоод хятадад сурдаг охиныг билетгүй суулгадаг том дарга хэн бэ гэж жиргэсэн байна. Бид Л.Цандэлэгтэй холбогдож учир байдлыг тодруулахад охиныг оролдсон зүйл байхгүй, биднийг замдаа дуулж хуурдахад охин унтуулахгүй байна гэж ундууцаж уцаарлаж Авто тээврийн үндэсний төвд ажилладаг аавруугаа залгасан гэж тайлбарлав. Харин аав Д.Батбаяр нь хамт ажилладаг дарга нартайгаа согтуу ирсэн. Улаанбаатар хотод очиж байгаад биднийг гүтгэж байгаа энэ асуудлаар хууль хяналтын байгууллагат хандана гэв. Ямартаа ч уяачдын холбооныхон хөлчүүрхэж оюутан охиныг айлгаж асуудал үүсгэсэн үү, эсвэл АТҮТ-д ажилладаг дарга аавтай гэж охин дураараа авирласан уу гэдгийг хууль хяналтын байгууллагынхан тогтоох буй за.

undefined


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Clean up day mongolia төсөл олон улсын шилдэг шагнал хүртлээ 10 цагийн өмнө
Шадар сайд Н.Номтойбаяр бнту-ын дотоод хэргийн сайд мустафа чифтчитэй уулзлаа 11 цагийн өмнө
“Бойнг” 787-9 өргөн биетэй онгоцыг анх удаа хүнд хэлбэрийн засвар үйлчилгээнд амжилттай орууллаа 12 цагийн өмнө
Х.Эрдэнэбулган: Өрхийн аж ахуй эрхэлдэг иргэдийг байгууллагуудтай хамтран ажиллах боломжийг өргөжүүлэх шаардлагатай 13 цагийн өмнө
Шүлхий өвчинтэй холбогдуулан Даншиг наадамд хурдан морины уралдаан, морьт харваа зохион байгуулахгүй 13 цагийн өмнө
8 объектод нэгжлэг хийж, 3 хүнийг хойшлуулшгүйгээр баривчлав 14 цагийн өмнө
Увс аймгийн Тэс суманд боом өвчнөөр хоёр иргэн өвчилжээ 14 цагийн өмнө
16 настай талийгаач охины ээж Г.Отгонтуяа УДШ-д гомдол гаргалаа 15 цагийн өмнө
САТ-1 хэв шинжийн шүлхийн вакциныг маргаашаас тарьж эхэлнэ 15 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн зүүн хагаст сэрүүхэн байна 16 цагийн өмнө
Ж.Мөнхцэцэгийн “Зээр юу зүүдэлсэн бэ” үзэсгэлэн Хаан галерейд нээгдлээ Өчигдөр
Япон улс визний хураамжаа тав дахин нэмэгдүүлэхээр болжээ Өчигдөр
1.6 сая тун вакцин хилээр нэвтэрсэн байна Өчигдөр
П.Наранбаяр: Хувийн тэтгэврийн сангаар тэтгэвэрт суухдаа чинээлэг амьдрах боломжийг бүрдүүлнэ Өчигдөр
Ө.Шижир: Бүх төрлийн тамхинд онцгой албан татвар төлөх ёстой Өчигдөр
Нөхөн сонгуулийн үр дүн: Иргэд чөлөөлье бодлогыг дэмжсэн үү? Өчигдөр
Онцгой байдлын алба хаагчид 78 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэж, 5 хүний амь насыг аварчээ Өчигдөр
Дархан-Уул аймаг: Хүүхэд нь ЭЕШ-тай өдөр эцэг, эхэд нь цалинтай чөлөө олгоно Өчигдөр
МАН, АН-ын бүлэг, ХҮН намын зөвлөл хуралдана Өчигдөр
Халуун ус хязгаарлах байршлууд Өчигдөр