ДЭЛХИЙН АВАРГААС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТСЭН ОНЦГОЙ БАЙДЛЫН АЛБАНЫ БАГ ТАМИРЧИД ЭХ ОРОНДОО ИРЛЭЭ


Гал унтраах техникийн олон төрөлт спортын Дэлхийн аварга шалгаруулах 13 дахь удаагийн тэмцээнээс Монгол Улсын анхны хүрэл медалийг хүртсэн Онцгой байдлын албаны баг тамирчид эх орондоо ирлээ.

Баг тамирчдыг Чингис хаан нисэх онгоцны буудалд угтаж авах ажиллагаанд ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа С.Залуухүү, хэлтсийн дарга, дэд хурандаа Ц.Нямбаяр болон тамирчдын гэр бүл, найз нөхөд нь оролцсон юм.

Турк улсын Измир хотноо 2017 оны 09 дүгээр сарын 25 наас 10 дугаар сарын 01-ний өдрүүдэд болсон тус тэмцээний байлдааны тархалтын төрөлд Онцгой байдлын албаны баг тамирчид 27:08 секундын амжилтаар хүрэл медаль хүртсэн бол мөнгөн медалийг ОХУ, алтан медалийг Беларусь улсын баг тамирчид хүртжээ.

Уг амжилт нь Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын түүхэнд Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүртэж буй анхны медаль болж байгаагаараа онцлог төдийгүй Монгол Улсын Гал унтраах техникийн олон төрөлт спортын энэ төрлийн тэмцээний дээд амжилтыг шинэчлэн тогтоогоод байгаа юм.

Энэ удаагийн тэмцээний Монгол Улсын шигшээ багийн ахлагчаар Булган аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Д.Ууганбаяр, дасгалжуулагчаар бэлтгэл дэд хурандаа, ОУХМ Д.Ганболд нар ажилласан. Багийн бүрэлдэхүүнд Гал түймэр унтраах, аврах 24 дүгээр ангийн захирагч, ахлах дэслэгч, ГУТОТС-ын залуучуудын шигшээ багийн дасгалжуулагч, ОУХМ Э.Энхбат, Гал түймэр унтраах, аврах 52 дугаар ангийн салааны захирагч, ахлах дэслэгч ОУХМ Н.Нямсүрэн, Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн салааны захирагч, ОУХМ, дэслэгч О.Батсайхан, Гал түймэр унтраах, аврах 16 дугаар ангийн аврагч, гал сөнөөгч, спортын мастер Г.Баттулга, Гал түймэр унтраах, аврах 20 дугаар ангийн аврагч, гал сөнөөгч, спортын мастер О.Мөнхтунгалаг, Гал түймэр унтраах, аврах 37 дугаар ангийн аврагч, гал сөнөөгч, спортын мастер Н.Ганбаяр, Гал түймэр унтраах, аврах 56 дугаар ангийн аврагч, гал сөнөөгч, спортын мастер Я.Энхбаяр болон Гал түймэр унтраах, аврах 33 дугаар ангийн аврагч, гал сөнөөгч, 1 дүгээр зэрэгтэй тамирчин Э.Билгүүн нар багтаж, түүхэн амжилтын эзэд боллоо.

Гал унтраах техникийн олон төрөлт спортын Дэлхийн аварга шалгаруулах 13 дахь удаагийн тэмцээнд Монгол, ОХУ, Азербайжан, Австри, Беларусь, Польш, Румын, Чех, Болгар, Хорват, Молдав, Грек, Казакстан, Иран, Латив, БНСУ зэрэг нийт 17 орны эрэгтэй, эмэгтэй баг тамирчид оролцож, хурд хүч, ур чадвараа сорин уралдаж, аваргуудаа шалгаруулсан байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Clean up day mongolia төсөл олон улсын шилдэг шагнал хүртлээ 12 цагийн өмнө
Шадар сайд Н.Номтойбаяр бнту-ын дотоод хэргийн сайд мустафа чифтчитэй уулзлаа 13 цагийн өмнө
“Бойнг” 787-9 өргөн биетэй онгоцыг анх удаа хүнд хэлбэрийн засвар үйлчилгээнд амжилттай орууллаа 14 цагийн өмнө
Х.Эрдэнэбулган: Өрхийн аж ахуй эрхэлдэг иргэдийг байгууллагуудтай хамтран ажиллах боломжийг өргөжүүлэх шаардлагатай 15 цагийн өмнө
Шүлхий өвчинтэй холбогдуулан Даншиг наадамд хурдан морины уралдаан, морьт харваа зохион байгуулахгүй 15 цагийн өмнө
8 объектод нэгжлэг хийж, 3 хүнийг хойшлуулшгүйгээр баривчлав 16 цагийн өмнө
Увс аймгийн Тэс суманд боом өвчнөөр хоёр иргэн өвчилжээ 16 цагийн өмнө
16 настай талийгаач охины ээж Г.Отгонтуяа УДШ-д гомдол гаргалаа 17 цагийн өмнө
САТ-1 хэв шинжийн шүлхийн вакциныг маргаашаас тарьж эхэлнэ 17 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн зүүн хагаст сэрүүхэн байна 18 цагийн өмнө
Ж.Мөнхцэцэгийн “Зээр юу зүүдэлсэн бэ” үзэсгэлэн Хаан галерейд нээгдлээ Өчигдөр
Япон улс визний хураамжаа тав дахин нэмэгдүүлэхээр болжээ Өчигдөр
1.6 сая тун вакцин хилээр нэвтэрсэн байна Өчигдөр
П.Наранбаяр: Хувийн тэтгэврийн сангаар тэтгэвэрт суухдаа чинээлэг амьдрах боломжийг бүрдүүлнэ Өчигдөр
Ө.Шижир: Бүх төрлийн тамхинд онцгой албан татвар төлөх ёстой Өчигдөр
Нөхөн сонгуулийн үр дүн: Иргэд чөлөөлье бодлогыг дэмжсэн үү? Өчигдөр
Онцгой байдлын алба хаагчид 78 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэж, 5 хүний амь насыг аварчээ Өчигдөр
Дархан-Уул аймаг: Хүүхэд нь ЭЕШ-тай өдөр эцэг, эхэд нь цалинтай чөлөө олгоно Өчигдөр
МАН, АН-ын бүлэг, ХҮН намын зөвлөл хуралдана Өчигдөр
Халуун ус хязгаарлах байршлууд Өчигдөр