ЛАС-ВЕГАСЫН БУУЧИЙН ЭМЭГТЭЙ: ТЭР ДУУ МУУТАЙ, ИХ ДОТОГШООГОО ХҮН БАЙСАН...



АНУ-ын Невада мужийн Лас-Вегас хотын Mandalay Bay зочид буудлын 12 давхраас задгай талбайд цугласан олон нийт рүү есөн минутын турш галлаж, 59 хүний амийг хөнөөж, 527 хүнийг шархтуулсан 64 настай Стивен Пэддокийн зэр зэвсгүүдийн гэрэл зургийг хэвлэлээр дэлгэлээ.

Хижээл насны саятан эр яагаад ийм аллага үйлдэх болсон нь одоогоор тодорхойгүй хэвээр байна. Тэрбээр аллага үйлдэхээсээ өмнөхөн казино тоглож, мөн найз эмэгтэй Мэрил Дэнли рүүгээ 100 мянган ам.долларыг Филиппин рүү шилжүүлсэн нь тогтоогдсон байна. Мэрил Дэнлиг Филиппинд түр саатуулж, ойрын хугацаанд АНУ-д аваачин мэдүүлэг авч, байцаах ажээ.

Стивен Пэддок есдүгээр сарын 28-нд Mandalay Bay-д буудаллаж, үүнээс хойш хоёр хоногийн хугацаанд 10 чемодантай 19 галт зэвсэг, тэсэрч дэлбэрэх төхөөрөмж оруулсан ч буудлын ажилтнууд огт анзааралгүй өнгөрчээ. Мөн тэрбээр өрөөнийнхөө бараг өнцөг булан бүрт камер байрлуулсан байжээ.

The Washington Post-ийн сэтгүүлчид Стивен Пэддок яагаад ийм аймшигтай аллага сэдснийг ойлгохгүй байгаа мэдэгдсэн байна.

"Алуурчид ихэвчлэн хэрцгий догшин, төлөвшөөгүй залуус байдаг. Гэтэл Пэддок саятан, 64 настай. Түүний энэ үйлдлийг дэлхий дээр гэнэт сүүлт од унасантай л зүйрлэж болохоор. Түүнд ингэх ямар шалтаг, шалтгаан байсан юм бол? Улс төрийн ямар нэгэн нам, бүлэглэлд хамааралгүй. Улс төр гэж хэнхдэг цээжээ дэлддэггүй, өөрийнхөөрөө сайхан амьдарч явсан эр. Мөн шашин шүтлэгийн ямар нэгэн хамааралгүй байсан юм билээ.

Сүүлийн хэдэн жилд тэтгэвэртээ сууж, амар амгалан амьдарсан. Түүнд олны анхаарлыг татах зүйл огт байхгүй. Кантри хөгжимд дуртай, концерт байнга үздэг. Тэр кантри хөгжимчний тоглолтын үеэр гал нээсэн шүү дээ. Хөрөнгийн хэмжээ нь 2 сая гаруй ам.доллар. Үл хөдлөх хөрөнгийн менежер, ня-богоор ажиллаж байсан. Тэтгэвэртээ суугаад мөрийтэй тоглоомд шимтсэн. Хувьдаа хоёр жижиг онгоцтой, нисэгчийн үнэмлэхтэй байж.

Түүний хөрш 79 настай Дайана Маккей болон түүний найз эмэгтэй Мэрил Дэнлигийн ярьснаар бол "Жаахан хачин эр байсан. Их дуугүй, дотогшоогоо маягийн. Түүнтэй байхад ганцаараа л байгаа юм шиг санагдмаар, их нам гүм хүн" байсан гэнэ.

Стивен Пэддок олон хүний амийг буудан хөнөөснийхөө дараагаар цагдаа нарыг ирэхээс өмнө өөрийнхөө амийг егүүтгэсэн юм.

М.Болджин


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Clean up day mongolia төсөл олон улсын шилдэг шагнал хүртлээ 12 цагийн өмнө
Шадар сайд Н.Номтойбаяр бнту-ын дотоод хэргийн сайд мустафа чифтчитэй уулзлаа 13 цагийн өмнө
“Бойнг” 787-9 өргөн биетэй онгоцыг анх удаа хүнд хэлбэрийн засвар үйлчилгээнд амжилттай орууллаа 14 цагийн өмнө
Х.Эрдэнэбулган: Өрхийн аж ахуй эрхэлдэг иргэдийг байгууллагуудтай хамтран ажиллах боломжийг өргөжүүлэх шаардлагатай 15 цагийн өмнө
Шүлхий өвчинтэй холбогдуулан Даншиг наадамд хурдан морины уралдаан, морьт харваа зохион байгуулахгүй 15 цагийн өмнө
8 объектод нэгжлэг хийж, 3 хүнийг хойшлуулшгүйгээр баривчлав 16 цагийн өмнө
Увс аймгийн Тэс суманд боом өвчнөөр хоёр иргэн өвчилжээ 16 цагийн өмнө
16 настай талийгаач охины ээж Г.Отгонтуяа УДШ-д гомдол гаргалаа 17 цагийн өмнө
САТ-1 хэв шинжийн шүлхийн вакциныг маргаашаас тарьж эхэлнэ 17 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн зүүн хагаст сэрүүхэн байна 18 цагийн өмнө
Ж.Мөнхцэцэгийн “Зээр юу зүүдэлсэн бэ” үзэсгэлэн Хаан галерейд нээгдлээ Өчигдөр
Япон улс визний хураамжаа тав дахин нэмэгдүүлэхээр болжээ Өчигдөр
1.6 сая тун вакцин хилээр нэвтэрсэн байна Өчигдөр
П.Наранбаяр: Хувийн тэтгэврийн сангаар тэтгэвэрт суухдаа чинээлэг амьдрах боломжийг бүрдүүлнэ Өчигдөр
Ө.Шижир: Бүх төрлийн тамхинд онцгой албан татвар төлөх ёстой Өчигдөр
Нөхөн сонгуулийн үр дүн: Иргэд чөлөөлье бодлогыг дэмжсэн үү? Өчигдөр
Онцгой байдлын алба хаагчид 78 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэж, 5 хүний амь насыг аварчээ Өчигдөр
Дархан-Уул аймаг: Хүүхэд нь ЭЕШ-тай өдөр эцэг, эхэд нь цалинтай чөлөө олгоно Өчигдөр
МАН, АН-ын бүлэг, ХҮН намын зөвлөл хуралдана Өчигдөр
Халуун ус хязгаарлах байршлууд Өчигдөр