УЛААН-ҮДЭД 15 НАСТАЙ ОХИН ХОЁР ХҮНИЙ АМИЙГ БҮРЭЛГЭЖЭЭ



ОХУ-ын Буриадын Улаан-Үд хотноо 15 болон 18 настай хоёр охин хүний амь бүрэлгэсэн хэргээр баривчлагджээ. Өнгөрсөн аравдугаар сарын 1-нд Улаан-Үд хотын голын эрэг дээр хоёр эмэгтэйн цогцос олдсон байна. Хэргийг шалгахад дунд сургуулийн 15 настай сурагч охин болон 18 настай ажилгүй бүсгүй хамтран энэ хэргийг үйлдсэн нь тогтоогджээ. Тэд танилындаа орох гэтэл "Эзэн нь байхгүй" гээд хаалга тайлаагүй тул ихэд хорсон бухимдаж, цонхыг нь хагалж ороод 58 настай согтуу эмэгтэйг зодож, улмаар голд живүүлж амийг нь бүрэлгэжээ. Хэргийн газар таван настай хүүхэд байсан тул хэргийн гэрч болно гэж үзээд хөнөөхөөр буцаж очтол 26 настай ээжтэй нь таарсан байна. Тэр эмэгтэйг ч гэсэн гэмт этгээдүүд голын эрэг дээр хүчээр аваачин, живүүлж хөнөөсөн аж. Азаар таван настай хүү амьд үлдэж, эмэгтэйг модоор эхлэн цохьсон этгээдийг 15 настай охин гэж заасан тухай мөрдөгч мэдээлжээ.

М.Болджин


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Г.Занданшатар: Төрийн зарим чиг үүргийг хувийн хэвшилд шилжүүлснээр хүнд суртал буурна 37 минутын өмнө
Худалдагч эмэгтэй нүдэндээ гуурс тавиулна 41 минутын өмнө
Танилц: Төрийн гурван өндөрлөгийн ХОМ 1 цагийн өмнө
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 11016-д хүрлээ 2 цагийн өмнө
АНХААРУУЛГА: Тэрэлж, Туул зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрөөс 5-60 см нэмэгджээ 2 цагийн өмнө
Сэлэнгэ аймагт гарсан 3 түймрийг цурамд оруулж, 1 түймрийг унтраахаар ажиллаж байна 4 цагийн өмнө
Наадмыг зохион байгуулахдаа сүүлийн үеийн техник, технологийн дэвшил дрон зэргийг ашиглана 4 цагийн өмнө
​Өнгөрөгч амралтын өдрүүдэд хүний амь нас хохироосон гэх хоёр дуудлага иржээ 4 цагийн өмнө
​ ЭЗБХ: “Алт -3” аяныг хэрэгжүүлж, хянан шалгах түр хороо байгуулахыг дэмжив 5 цагийн өмнө
Ахмад настанд хөнгөлөлттэй үнээр үйлчилэх амралт, сувиллын жагсаалт гарлаа 6 цагийн өмнө
Улаанбаатарт 31 градус дулаан байна 7 цагийн өмнө
БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар орон нутагт ажиллалаа Өчигдөр
Нархан хотхоноос “Home Plaza” хүртэл 430 метр нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлж, явган хүний замыг өргөтгөн, стандартад нийцүүлнэ Өчигдөр
Ирэх 7 дугаар сард цаг агаар ямар байх вэ? Өчигдөр
УИХ дахь АН-ын бүлэг дахин хуралдаж байна Өчигдөр
Сүүлийн тав хоногт 22 удаагийн ой, хээрийн түймэр бүртгэгдснээс 12 түймрийг бүрэн унтраалаа Өчигдөр
Хоёр настай хүүхдийг мөргөж, амь насыг нь хохироожээ Өчигдөр
Батсүмбэр, Батширээт, Ерөө суманд гарсан 4 ойн түймрийг бүрэн унтраалаа Өчигдөр
Танилц: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь Өчигдөр
Дүнжингарав худалдааны төвийн авто замын урд эгнээг хааж, шинэчилнэ Өчигдөр