БАЯНЗҮРХ ДҮҮРЭГТ ДЭЭРЭМ, БУЛААЛТЫН ГЭМТ ХЭРЭГ БҮРТГЭГДЭЭГҮЙ БАЙНА


Нийслэлийн цагдаагийн газраас зарим хороодын нутаг дэвсгэрийн гудамж талбай, олон нийтийн газар үйлдэгдэх гэмт хэргийн гаралтыг бууруулах, эрүү, хэв журмын нөхцөл байдлыг тогтворжуулах, урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлж, эргүүлийн үйл ажиллагааг идэвхжүүлэх чиглэлээр "Цохилт" арга хэмжээг 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдрөөс зохион байгуулж эхлээд байна.

Арга хэмжээний хүрээнд Нийслэлийн Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт гэмт хэрэг, зөрчил ихээр үйлдэгддэг эмзэг цэгүүдэд хяналтын камер байршуулж, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Плехановын нэрэмжит ерөнхий боловсролын дунд сургуулийн багш, сурагчдад санамж, сэрэмжлүүлэг тарааж, сургалт, зөвлөгөөн зохион байгуулан гудамж талбайд гэрэлтүүлэг тавих, камержуулах чиглэлээр аж ахуй нэгж байгууллагад мэдэгдэл, зөвлөмж хүргүүлэн ажиллаж байна.

Мөн хорооны гэмт хэрэг, зөрчилд өдөр тутам үнэлэлт, дүгнэлт өгч Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн алба хаагчид Хууль сахиулах их сургуулийн сонсогчид, олон нийтийн цагдаа, хэв журмын урамшилт эргүүлд ажиллаж буй иргэдтэй хамтран явган эргүүлд ажиллаж байна.

Тус хорооны нутаг дэвсгэрт арга хэмжээний хүрээнд гэмт хэргийн шинжтэй дуудлага, мэдээлэл 13, хулгайлах гэмт хэрэг 3 нэгжээр буурч, дээрэм, булаалтын гэмт хэрэг бүртгэгдээгүй байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Clean up day mongolia төсөл олон улсын шилдэг шагнал хүртлээ 13 цагийн өмнө
Шадар сайд Н.Номтойбаяр бнту-ын дотоод хэргийн сайд мустафа чифтчитэй уулзлаа 14 цагийн өмнө
“Бойнг” 787-9 өргөн биетэй онгоцыг анх удаа хүнд хэлбэрийн засвар үйлчилгээнд амжилттай орууллаа 16 цагийн өмнө
Х.Эрдэнэбулган: Өрхийн аж ахуй эрхэлдэг иргэдийг байгууллагуудтай хамтран ажиллах боломжийг өргөжүүлэх шаардлагатай 16 цагийн өмнө
Шүлхий өвчинтэй холбогдуулан Даншиг наадамд хурдан морины уралдаан, морьт харваа зохион байгуулахгүй 17 цагийн өмнө
8 объектод нэгжлэг хийж, 3 хүнийг хойшлуулшгүйгээр баривчлав 17 цагийн өмнө
Увс аймгийн Тэс суманд боом өвчнөөр хоёр иргэн өвчилжээ 18 цагийн өмнө
16 настай талийгаач охины ээж Г.Отгонтуяа УДШ-д гомдол гаргалаа 18 цагийн өмнө
САТ-1 хэв шинжийн шүлхийн вакциныг маргаашаас тарьж эхэлнэ 18 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн зүүн хагаст сэрүүхэн байна 20 цагийн өмнө
Ж.Мөнхцэцэгийн “Зээр юу зүүдэлсэн бэ” үзэсгэлэн Хаан галерейд нээгдлээ Өчигдөр
Япон улс визний хураамжаа тав дахин нэмэгдүүлэхээр болжээ Өчигдөр
1.6 сая тун вакцин хилээр нэвтэрсэн байна Өчигдөр
П.Наранбаяр: Хувийн тэтгэврийн сангаар тэтгэвэрт суухдаа чинээлэг амьдрах боломжийг бүрдүүлнэ Өчигдөр
Ө.Шижир: Бүх төрлийн тамхинд онцгой албан татвар төлөх ёстой Өчигдөр
Нөхөн сонгуулийн үр дүн: Иргэд чөлөөлье бодлогыг дэмжсэн үү? Өчигдөр
Онцгой байдлын алба хаагчид 78 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэж, 5 хүний амь насыг аварчээ Өчигдөр
Дархан-Уул аймаг: Хүүхэд нь ЭЕШ-тай өдөр эцэг, эхэд нь цалинтай чөлөө олгоно Өчигдөр
МАН, АН-ын бүлэг, ХҮН намын зөвлөл хуралдана Өчигдөр
Халуун ус хязгаарлах байршлууд Өчигдөр