ХОХИРОГЧ БАРИМТАА ГАРГАСАН ТОХИОЛДОЛД НӨХӨН ОЛГОВОР ОЛГОЖ БАЙГАА ГЭВ


Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Т.Уранцэцэг Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллагын Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх асуудал хариуцсан тусгай төлөөлөгч, Элчин сайд Мадина Ярбуссинова тэргүүтэй төлөөлөгчдийг 2017 оны 10 дугаар сарын 5-ны өдөр хүлээн авч уулзав.

Уулзалтад Улсын Дээд шүүхийн шүүгч Д.Эрдэнэбалсүрэн, Д.Ганзориг нар болон ЕАБХАБ-ын Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх асуудал хариуцсан албаны ажилтнууд оролцлоо.

Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллагын Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх асуудал хариуцсан тусгай төлөөлөгч нь хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх асуудлаар тус байгууллагыг улс төрийн түвшинд төлөөлдөг гол албан тушаалтан бөгөөд Гадаад харилцааны яамны шугамаар манай улсад ажлын айлчлал хийж байгаа ажээ.

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Т.Уранцэцэг хүн худалдаалах гэмт хэрэг нь улс дамнан үйлдэгддэг ноцтой гэмт хэрэг болохыг онцлоод энэ асуудлыг хариуцсан тусгай төлөөлөгч айлчилж байгаа нь дээрх гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажиллагааны эхлэл тавигдаж байгаагаараа ач холбогдолтой үйл явдал боллоо гэж үзэж байгаагаа мэдэгдэв.

Тусгай төлөөлөгч, Элчин сайд Мадина Ярбуссинова Монгол Улсын шүүхээр шийдэгдсэн хүн худалдаалах гэмт хэргийн үзүүлэлт харьцангуй цөөн байгаа болон шүүхийн тогтолцооны талаар, түүнчлэн шинэ Эрүүгийн хуульд тухайн төрлийн гэмт хэрэгт оногдуулахаар заасан ял шийтгэл, хохирогч нөхөн олговор авдаг эсэхийг сонирхон асууж байсан юм.

Танхимын тэргүүн Т.Уранцэцэг шүүхээс сүүлийн 5 жилийн байдлаар хүн худалдаалах гэмт хэрэгт ял шийтгүүлсэн үзүүлэлт болон шүүхэд ирсэн энэ төрлийн хэрэг бүрт хуульд заасан ялыг оногдуулж байгаа хэмээв. Мөн шүүх бол хууль хэрэглэдэг байгууллага болохыг онцлоод хохирогч баримтаа гаргасан тохиолдолд нөхөн олговор олгож байгаа гэлээ.

Түүнчлэн хүн худалдаалах гэмт хэргийн чиглэлээр Монголын шүүгчдийг сургалтад хамруулах асуудлыг хөндөн ярьсан юм.

Тусгай төлөөлөгч, Элчин сайд Мадина Ярбуссинова Танхимын тэргүүн Т.Уранцэцэгт өөрийг нь хүлээн авч уулзаж, сонирхсон асуултад нь бүрэн дүүрэн хариулт өгсөнд талархсанаа илэрхийлээд Монголын шүүгчдийг хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх болон бусад чиглэлээр сургалтад урьж, хамтран ажиллах болно гэдгээ илэрхийллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Clean up day mongolia төсөл олон улсын шилдэг шагнал хүртлээ 13 цагийн өмнө
Шадар сайд Н.Номтойбаяр бнту-ын дотоод хэргийн сайд мустафа чифтчитэй уулзлаа 14 цагийн өмнө
“Бойнг” 787-9 өргөн биетэй онгоцыг анх удаа хүнд хэлбэрийн засвар үйлчилгээнд амжилттай орууллаа 16 цагийн өмнө
Х.Эрдэнэбулган: Өрхийн аж ахуй эрхэлдэг иргэдийг байгууллагуудтай хамтран ажиллах боломжийг өргөжүүлэх шаардлагатай 16 цагийн өмнө
Шүлхий өвчинтэй холбогдуулан Даншиг наадамд хурдан морины уралдаан, морьт харваа зохион байгуулахгүй 17 цагийн өмнө
8 объектод нэгжлэг хийж, 3 хүнийг хойшлуулшгүйгээр баривчлав 17 цагийн өмнө
Увс аймгийн Тэс суманд боом өвчнөөр хоёр иргэн өвчилжээ 18 цагийн өмнө
16 настай талийгаач охины ээж Г.Отгонтуяа УДШ-д гомдол гаргалаа 18 цагийн өмнө
САТ-1 хэв шинжийн шүлхийн вакциныг маргаашаас тарьж эхэлнэ 19 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн зүүн хагаст сэрүүхэн байна 20 цагийн өмнө
Ж.Мөнхцэцэгийн “Зээр юу зүүдэлсэн бэ” үзэсгэлэн Хаан галерейд нээгдлээ Өчигдөр
Япон улс визний хураамжаа тав дахин нэмэгдүүлэхээр болжээ Өчигдөр
1.6 сая тун вакцин хилээр нэвтэрсэн байна Өчигдөр
П.Наранбаяр: Хувийн тэтгэврийн сангаар тэтгэвэрт суухдаа чинээлэг амьдрах боломжийг бүрдүүлнэ Өчигдөр
Ө.Шижир: Бүх төрлийн тамхинд онцгой албан татвар төлөх ёстой Өчигдөр
Нөхөн сонгуулийн үр дүн: Иргэд чөлөөлье бодлогыг дэмжсэн үү? Өчигдөр
Онцгой байдлын алба хаагчид 78 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэж, 5 хүний амь насыг аварчээ Өчигдөр
Дархан-Уул аймаг: Хүүхэд нь ЭЕШ-тай өдөр эцэг, эхэд нь цалинтай чөлөө олгоно Өчигдөр
МАН, АН-ын бүлэг, ХҮН намын зөвлөл хуралдана Өчигдөр
Халуун ус хязгаарлах байршлууд Өчигдөр