ДЭЛХИЙН БАНК ЯДУУРЛЫН ТООЦООНЫ ҮНДСЭН ҮР ДҮНГ ТАНИЛЦУУЛНА


Дэлхийн банкны Монгол Улс дахь Суурин төлөөлөгчийн газрын ахлах эдийн засагч Жон-Паскаль Үндэсний статистикийн хорооны дарга А.Ариунзаяатай уулзлаа.

Жон-Паскаль 2017 оноос Монголд томилогдон ажиллаж эхэлсэн бөгөөд Дэлхийн Банкнаас гаргадаг Монгол дахь макро эдийн засгийн дүн шинжилгээ, төлөөллийг боловсруулах болон Монголын эдийн засгийн тойм зэрэг эдийн засгийн төрөл бүрийн судалгааг бэлтгэх ажлыг ахалж байгаа аж.

Үндэсний статистикийн хороо Дэлхийн банктай хамтран Монгол Улсын 2016 оны ядуурлын тооцооны үндсэн үр дүнг 10 дугаар сарын 17-нд буюу олон улсын ядуурлын өдрөөр танилцуулна.

Уулзалтын үеэр Жон-Паскаль "Дэлхийн банк Монгол Улсын төсвийн зардлын тойм судалгаа хийж байгаа. Үүний үр дүнгийн тайланг ирэх оны нэгдүгээр сард багтааж гаргах зорилготой ажиллаж байна. Тойм судалгаагаар Эдийн засгийн өсөлт хөгжлийг дүгнэхээс гадна өнөөдөр тулгамдаж буй асуудлаас сонгон авч анализ хийдэг. Танайхаас гаргаж байгаа мэдээллийг харахад ойлгомжтой ч бидэнд илүү нарийвчилсан мэдээллийн бааз хэрэгтэй. Энэ тал дээр цаашид илүү ойр хамтарч ажиллана гэдэгт итгэлтэй байна. Дэлхийн банк танай байгууллагын гол хэрэглэгч. Мөн танайхаас гаргадаг сар бүрийн Монгол Улсын нийгэм, эдийн засгийн байдлын мэдээнд үндэслэн өөрсдөө мэдээлэл боловсруулдаг. Цаашдаа сар бүр Монголбанк, эдийн засгийн байгууллагууд, судлаачид, эрдэмтэдтэй хамтран цаг үеийн асуудлаар хэлэлцүүлэг зохион байгуулахаар төлөвлөж байгаа. Үүнд томоохон мэдээллийн бааз, суурь болсон танай байгууллагаас оролцоно гэдэгт итгэлтэй байна" гэв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Clean up day mongolia төсөл олон улсын шилдэг шагнал хүртлээ 17 цагийн өмнө
Шадар сайд Н.Номтойбаяр бнту-ын дотоод хэргийн сайд мустафа чифтчитэй уулзлаа 18 цагийн өмнө
“Бойнг” 787-9 өргөн биетэй онгоцыг анх удаа хүнд хэлбэрийн засвар үйлчилгээнд амжилттай орууллаа 19 цагийн өмнө
Х.Эрдэнэбулган: Өрхийн аж ахуй эрхэлдэг иргэдийг байгууллагуудтай хамтран ажиллах боломжийг өргөжүүлэх шаардлагатай 20 цагийн өмнө
Шүлхий өвчинтэй холбогдуулан Даншиг наадамд хурдан морины уралдаан, морьт харваа зохион байгуулахгүй 21 цагийн өмнө
8 объектод нэгжлэг хийж, 3 хүнийг хойшлуулшгүйгээр баривчлав 21 цагийн өмнө
Увс аймгийн Тэс суманд боом өвчнөөр хоёр иргэн өвчилжээ 22 цагийн өмнө
16 настай талийгаач охины ээж Г.Отгонтуяа УДШ-д гомдол гаргалаа 22 цагийн өмнө
САТ-1 хэв шинжийн шүлхийн вакциныг маргаашаас тарьж эхэлнэ 22 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн зүүн хагаст сэрүүхэн байна 23 цагийн өмнө
Ж.Мөнхцэцэгийн “Зээр юу зүүдэлсэн бэ” үзэсгэлэн Хаан галерейд нээгдлээ Өчигдөр
Япон улс визний хураамжаа тав дахин нэмэгдүүлэхээр болжээ Өчигдөр
1.6 сая тун вакцин хилээр нэвтэрсэн байна Өчигдөр
П.Наранбаяр: Хувийн тэтгэврийн сангаар тэтгэвэрт суухдаа чинээлэг амьдрах боломжийг бүрдүүлнэ Өчигдөр
Ө.Шижир: Бүх төрлийн тамхинд онцгой албан татвар төлөх ёстой Өчигдөр
Нөхөн сонгуулийн үр дүн: Иргэд чөлөөлье бодлогыг дэмжсэн үү? Өчигдөр
Онцгой байдлын алба хаагчид 78 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэж, 5 хүний амь насыг аварчээ Өчигдөр
Дархан-Уул аймаг: Хүүхэд нь ЭЕШ-тай өдөр эцэг, эхэд нь цалинтай чөлөө олгоно Өчигдөр
МАН, АН-ын бүлэг, ХҮН намын зөвлөл хуралдана Өчигдөр
Халуун ус хязгаарлах байршлууд Өчигдөр