“ГАН ДУУЛГА” КЛУБИЙН БАГ ТАМИРЧИД ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ


Баянхонгор аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 16-р анги байгуулагдсаны 40 жилийн ой, Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын Гал унтраах техникийн олон төрөлт спортын холбооны клубуудын аварга шалгаруулах хоёрдахь удаагийн тэмцээн Баянхонгор аймагт боллоо. Тэмцээнд Улаанбаатар бүсийн "Ган дуулга", Зүүн бүсийн "Шонхор", Төвийн бүсийн "Од", Хойд бүсийн "Алтангадас", Баруун бүсийн "Алтайн бүргэд" клубуудийн шигшээ баг болон урилгаар Монгол Улсын залуучуудын шигшээ баг, Хууль сахиулахын их сургууль, Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн нийт 8 багийн 60 орчим тамирчин оролцож, довтолгооны шат, 4х100 м, саадтай 100 м-ийн гүйлт, байлдааны тархалт гэсэн дөрвөн төрөлд аваргуудаа шалгаруулсан юм.

Тус тэмцээнд нийслэлийн Онцгой байдлын газраас оролцсон баг тамирчдаас 4х100 метрийн төрөлд Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн баг тамирчид гуравдугаар байр, саадтай 100 метрийн төрөлд Улаанбаатар бүсийн "Ган дуулга" клубийн тамирчин, дэд мастер Э.Алтаншагай нэгдүгээр байранд, "Ган дуулга" клубийн тамирчин, 1-р зэрэгтэй Б.Буянбат гуравдугаар байранд тус тус шалгарсан байна.

Гал унтраах техникийн олон төрөлт тэмцээний клубуудын аварга шалгаруулах хоёрдахь удаагийн тэмцээний нийлбэр дүнгээр нэгдүгээр байранд Хойд бүсийн "Алтангадас" клуб, хоёрдугаар байранд Зүүн бүсийн "Шонхор" клуб, гуравдугаар байранд Улаанбаатар бүсийн "Ган дуулга" клубийн баг тамирчид шалгарлаа гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Clean up day mongolia төсөл олон улсын шилдэг шагнал хүртлээ 17 цагийн өмнө
Шадар сайд Н.Номтойбаяр бнту-ын дотоод хэргийн сайд мустафа чифтчитэй уулзлаа 18 цагийн өмнө
“Бойнг” 787-9 өргөн биетэй онгоцыг анх удаа хүнд хэлбэрийн засвар үйлчилгээнд амжилттай орууллаа 19 цагийн өмнө
Х.Эрдэнэбулган: Өрхийн аж ахуй эрхэлдэг иргэдийг байгууллагуудтай хамтран ажиллах боломжийг өргөжүүлэх шаардлагатай 20 цагийн өмнө
Шүлхий өвчинтэй холбогдуулан Даншиг наадамд хурдан морины уралдаан, морьт харваа зохион байгуулахгүй 21 цагийн өмнө
8 объектод нэгжлэг хийж, 3 хүнийг хойшлуулшгүйгээр баривчлав 21 цагийн өмнө
Увс аймгийн Тэс суманд боом өвчнөөр хоёр иргэн өвчилжээ 22 цагийн өмнө
16 настай талийгаач охины ээж Г.Отгонтуяа УДШ-д гомдол гаргалаа 22 цагийн өмнө
САТ-1 хэв шинжийн шүлхийн вакциныг маргаашаас тарьж эхэлнэ 22 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн зүүн хагаст сэрүүхэн байна 23 цагийн өмнө
Ж.Мөнхцэцэгийн “Зээр юу зүүдэлсэн бэ” үзэсгэлэн Хаан галерейд нээгдлээ Өчигдөр
Япон улс визний хураамжаа тав дахин нэмэгдүүлэхээр болжээ Өчигдөр
1.6 сая тун вакцин хилээр нэвтэрсэн байна Өчигдөр
П.Наранбаяр: Хувийн тэтгэврийн сангаар тэтгэвэрт суухдаа чинээлэг амьдрах боломжийг бүрдүүлнэ Өчигдөр
Ө.Шижир: Бүх төрлийн тамхинд онцгой албан татвар төлөх ёстой Өчигдөр
Нөхөн сонгуулийн үр дүн: Иргэд чөлөөлье бодлогыг дэмжсэн үү? Өчигдөр
Онцгой байдлын алба хаагчид 78 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэж, 5 хүний амь насыг аварчээ Өчигдөр
Дархан-Уул аймаг: Хүүхэд нь ЭЕШ-тай өдөр эцэг, эхэд нь цалинтай чөлөө олгоно Өчигдөр
МАН, АН-ын бүлэг, ХҮН намын зөвлөл хуралдана Өчигдөр
Халуун ус хязгаарлах байршлууд Өчигдөр